Монголын бизнесийн зөвлөлийн урилгаар Эдийн засаг, xөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд зориулсан арга хэмжээнд оролцож, энэ оноос шинээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон холбогдох журмуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, оролцогчдын сонирхсон асуултанд хариуллаа.
Танилцуулгад хуулийн үзэл баримтал, төр, хувийн хэвшлийн тухай үндсэн ойлголт, түншлэлээр хэрэгжүүлэх төслийн онцлог, шаардлага, зарчмууд болон түүний төрөл хэлбэр, төсөл хэрэгжүүлэх үе шат, төрийн байгууллагуудын оролцоо зэрэг өргөн хүрээнд хууль, холбогдох журмуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.
Уг хуулийн зорилго нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшил эрсдэлийн оновчтой удирдлагад суурилан түншлэлийн гэрээний дагуу урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах болон санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.
Мөн Дэд сайд илтгэлдээ өмнөх Концессын тухай хуулийн алдаа, туршлага дээр суурилан, төр, хувийн хэвшлийн түншлэлийн суурь зарчмын хүрээнд өөрчлөн шинэчлэх, ойлгомжгүй, тодорхойгүй зохицуулалтыг бусад хууль тогтоомжтой уялдуулах, нэр томьёог жигдлэх, олон улсын жишиг, практик шаардлагад нийцсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорьсон талаар дурдаж, ялангуяа улсын хөгжилд чухал ач холбогдолтой томоохон хэмжээний дэд бүтцийн төсөл, төрийн үйлчилгээг хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж, хэрэгжүүлэх хууль эрхзүйн орчныг бий болж байгааг онцлон тэмдэглэлээ.
Ингэснээр хувийн хэвшлийн оролцоо хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаа зах зээлийг тэлэх, урт хугацаанд тогтвортой, харилцан үр ашигтай хамтран ажиллах, төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар өрсөлдөөнийг бий болгож, иргэдэд хүрэх үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зэрэг хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн хөгжлийг хангахад чухал ач холбогдолтойгоос гадна уг хуульд төрөөс гадна хувийн хэвшлийн зүгээс төсөл санаачлах, шийдвэрлүүлэх боломжийг бий болгосон.
Олон улсад ТХХТ нь хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн, дэд бүтцийг байгуулахад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулж, өргөн хүрээнд ашиглагдаж буй. Энэ ч утгаараа түншлэлийн төслийн бэлтгэл ажил хангах, бүрэн шинжилгээ хийх, сонгон шалгаруулах, гэрээ боловсруулж байгуулах, урт хугацаанд гэрээг хэрэгжүүлж, хяналт тавих үйл ажиллагаанд нэлээдгүй цаг хугацаа орсон, өндөр түвшний мэргэжлийн ур чадвар шаардсан ач холбогдол бүхий цогц бөгөөд төвөгтэй тогтолцоо юм. Тиймээс бидний Засгийн газрын зүгээс энэхүү шинэ эрхзүйн орчныг үр дүнтэй ашиглаж, улсынхаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хувийн хэвшлийн түншлэл оролцоо чухал бөгөөд хувийн хэвшлийхэнтэйгээ хамтран ажиллахыг уриаллаа.
Нэргүй 2024-04-05 66.181.184.155
Хүрэлбаатартай нийлж худлаа шаахаас өөр юм чамд байхгүй шүү