Японы гэрлэлтийн хууль өөрчлөгдөхгүй бол 2531 он гэхэд тус улсын иргэд ижил овогтой болж магадгүйг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ. Тодруулбал, 500 жилийн дараа япончууд бүгдээрээ Сато овогтой болж магадгүй гэж Сэндай дахь Тохокү их сургуулийн эдийн засагч Хироши Ёшида хэлсэн байна.
Японд хууль ёсоор гэрлэсэн хосуудыг ижил овогтой байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, эхнэрүүд нөхрийнхөө овгоор овоглоно. Гэрлэлтийн түвшин болоод хүн амын тоо хурдацтай буурч байгаа нь бүгд ижил овогтой болоход улам ихээр нөлөөлж мэдэх юм.
Мяожи Юрай нэртэй судалгааны компани 300 мянга гаруй япон хүний нэрийг судалж үзэхэд хамгийн түгээмэл овог нь Сато байжээ. Японы 125 сая хүн амын 1.8 сая нь Сато овогтой байна гэсэн үг юм. Үүний араас Сүзүки, Такахаши овгууд удаалж байна.
Япончуудын гэрлэлтийн тоо 2023 онд өмнөх оноос бараг зургаан хувиар буурсан. Тодруулбал, сүүлийн 90 жилд анх удаа гэрлэлтийн тоо 500 мянгаас доош буурчээ. Харин гэр бүл салалт 2.6 хувиар өссөн байна.
Ирэх он жилүүдэд тооцоолж байснаас цөөн хүн гэрлэвэл Сато овогтнуудын тоо арай өөр гарч магадгүй аж.
Түүнчлэн Японы хүн ам ирэх мянганы хугацаанд илт буурч болзошгүйг Хироши Ёшида онцолжээ. 65 ба түүнээс дээш насны япончуудын хүн амд эзлэх хувь 29.1 болж, өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Энэ нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Зүүн Азийн олон оронд нэр давтагдах явдал түгээмэл байдаг. Тухайлбал, 2020 онд Хятадын хүн амын 30 орчим хувь нь Ван, Ли, Жан, Лю, Чен гэсэн нэртэй байжээ. Мөн хүн амын дийлэнх нь буюу 86 хувь нь дундаа ердөө 100 овогтой байна.
Эх сурвалж: CNN
Дд 2024-04-05 202.126.88.200
Боржигончууд хоорондоо суугаад цус ойртоод байгаарай
Нэргүй 2024-04-05 172.56.168.57
Боржигон нэртэй х***а нар л байдаг биз дээ
Нэргүй 2024-04-05 122.201.31.245
Дэлхийн хамгийн агуу овог Боржигон шүүдээ