Гурван генерал, нэг гавьяат төрлөө

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Гурван генерал, нэг гавьяат төрлөө

Зэвсэгт хүчний 89 жилийн ойн өдөр арми, хүчний байгууллагынхан шагналын хур буулгалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ өдөр гурван бригадын генерал, нэг гавьяат нисэгч төрөв.  
Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн эскадрилийн дарга А.Цогнэмэх гавьяат нисгэгч цол хүртсэн бол Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, ЗХЖШ-ын Хянан шалгах газрын дарга, УИХ-ын гишүүн асан хурандаа Д.Энхбаатар, БХЯ-ны Стратеги, удирдлага, төлөвлөлтийн газрын дарга, Иракт энхийг сахиулах II ээлжийг ахалж байсан хурандаа Д.Баярсайхан, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч хурандаа Ж.Дашдэлэг нар бригадын генерал цолоор шагнууллаа.
Мөн Цэргийн гавьяаны улаан туг, Хөдөлмөрийн гавьяаны улаан туг, Цэргийн гавяаны одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар олон хүн шагнуулсан юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж