Автобусны шинэчлэлийн араас шинэ төрлийн тээвэр

Автобусны шинэчлэлийн араас шинэ төрлийн тээвэр

Автобусны шинэчлэлийн араас шинэ төрлийн тээвэр

Автобус гэдэг ганц нийтийн тээвэртэй нийслэлчүүд ирэх оноос дүүжин замын тээвэр гэдэг хос морьтой болох нь. Хотын удирдлагуудын зүгээс дүүжин замын тээвэр  буюу “Ub cable car”-ийн бүтээн байгуулалтыг ханш нээж, хөрс гэссэн 2024.04.04-ны өдөр эхлүүлж буйгаа зарлав.

ХЭЗЭЭ БАЙГААГҮЙ ХӨНГӨЛӨЛТТЭЙ САНХҮҮЖИЛТ

Улаанбаатар хотын хоёр том өргөн чөлөөг дүүжин тээврээр холбох уг төслийг францын инженерүүд удирдан явуулах бол монгол компанийг туслан гүйцэтгэгчээр сонгожээ. Ерөнхий гүйцэтгэгч Францын ПОМА группийн ажиллаж байгаа. Санхүүжилтийг нь Францын нэн хөнгөлөлттэй зээл шийдэхээр хоёр улсын Засгийн газрууд гэрээлжээ. Нийт 60.7 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээлийн жилийн хүү нь 0.0076 хувь, 40 жилийн хугацаатай. Энэ бол урьд өмнө нь олон улсын донор байгууллагууд болон түншүүдээс Монгол Улсад зээлүүдээс хамгийн бага хувийн хүү юм. Жилийн инфляци 10-аас буудаггүй эмзэг эдийн засагтай Монгол Улсын хувьд энэ бол бараг үнэ мөнгө гэж болно.

ЦАГТ 23 АВТОБУС ОРЛОНО

Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул гол, түгжрэлд тодорхой нөлөө үзүүлдэг төмөр замын дээгүүр тавигдах энэхүү “UBcablecar” 4.2 км замыг ердөө 11 минутад туулна. Яг өнөөдөр Яармагаас  автомашинаар Хархорин зах орчимд очиход дунджаар 1 цаг 30 минут зарцуулдаг. Нийт 98 кабинтай, кабин тус бүрд 10 хүртэл зорчигчийн багтаамжтай. Цагт 2300 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Хүн бүрд хүртээмжтэй, суудлыг нь босгон тусгай хэрэгцээт иргэд болон хүүхдийн тэрэг, дугуй зэргийг тээвэрлэх боломжтой 100 хувь цахилгаан тээврийн хэрэгсэл ажээ. ПОМА группийн төслийн дэд менежер Лео Фредрих “Францын дүүжин тээврээр нэг цагт, нэг талдаа 5000 хүн, хоёр талдаа 10 мянган хүн тээвэрлэдэг. Хэрвээ нэг цагт автобусоор 10 мянган хүнийг тээвэрлэх болбол 100 автобус хэрэгтэй. Автомашинаар тээвэрлэх бол 2000 машин хэрэгтэй болно” гэж сонирхуулсан. Энэ тооцоогоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөлжүүлэх “UBcablecar” дүүжин тээврийг нэвтрүүлснээр 1 цаг тутамд 23 ширхэг автобусыг орлуулах боломж харагдаж байна.

АЖИЛТТАЙ ХИЙГДСЭН АВТОБУСНЫ ШИНЭЧЛЭЛ

Хэдхэн сарын өмнө автобусны худалдан авалттай холбоотойгоор хотын дарга Д.Сумъяабазар суудлаасаа буусан. УИХ, Засгийн газрын гишүүнээс сайн дураар татгалзан, хотын дарга болсон тэрбээр нийтийн тээвэрт парк шинэчлэл хийхийг оролдсон. Хуулийн зөрчил хийгээд техникийн алдаа гаргаагүй бол 800 шинэ автобусны тэрбээр “эцэг” хэмээгдэх байлаа. Улаанбаатар хот үүнээс хойш дахин хэзээ автобуснууддаа шинэчлэхийг мэдэхгүй. Улмаар Х.Нямбаатар нийслэлийн жилийн алдаа завхралыг засаж залруулахаар хотын даргаар томилогдсон. Тэрбээр томилогдсон даруйдаа нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг хуулийн дагуу хийж чадсан юм. Ингэж нийслэлчүүд өнгөрсөн өвлийг дулаан шинэ автобуснуудтай давсан.  Мөн ажлаа авсан даруйдаа дан ганц автобус шинэчлээд авто замын түгжрэл буурахгүй гэдгийг ил цагаан хэлснээрээ Д.Сумъяабазараас ялгаатай. Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлтэй  хамт мартагдсан метро, С.Амарсайханаас хойш гацсан дүүжин тээврийн төслүүдийг эхлүүлэхээ шууд зарласан. Тэр нь өнөөдөр ажил болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-05 202.9.40.98

Ингээд ингээд цаашаа явцгаая, сөрөг бодолтой, сүйрүүлэх санаархалтай,. шүүмжлэх донтонгууд ЯАМАЙ

Avatar

Нэргүй 2024-04-05 139.5.217.211

болохооо нь болжээ гий даа

Avatar

Нэргүй 2024-04-05 103.57.94.172

энэ дүүжин тээвэр нь салхитай,бороотой үед солонгост ер аюул осолтой гээд ажилладаггүй л юм билээ,кино зураг мураг авахдаа л ашигладаг юмуу хаашаа юм,3 удаа очиж сууж үзэх гээд чадаагүй,манай энэ хүйтэн эрс тэс уур амьсгалтай газар бүхэл өдрийн турш салхи,бороо цаснаас хамаарахгүй ажиллах нь баталгаатай юм байхдаа???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж