Лондонгийн хураар аргадаж, Палмер, Гарначо чимсэн Стемфордын ганган тулаан

Лондонгийн хураар аргадаж, Палмер, Гарначо чимсэн Стемфордын ганган тулаан

Лондонгийн хураар аргадаж, Палмер, Гарначо чимсэн Стемфордын ганган тулаан

Английн Премьер лигт нэгэн цаг үед Челси, Манчестер Юнайтедаас өөр ривалгүй, өрсөлдөөнгүй, аваргагүй үе байсан. Гэвч сүүлийн жилүүдэд тааруу менежмент, зарим нэг улс төрийн нөлөөллөөс болж уг хоёр баг таагүй цаг хугацааг туулж байна. Гэхдээ нэр нүүр, өв түүх нь байгаа учир учраа бүр нь анхаарал татах юм. Урд шөнө хоёр баг Премьер лигийн 31 дүгээр тойргийн хүрээнд хоорондоо тоглолоо. Стемфорд Бридж цэнгэлдэхэд болсон энэхүү тоглолт ярих, үзэх зүйл ихтэй, хоёр багийн фанатуудын цөсийг хөөргөсөн гайхалтай өрнөв.

Челси 43 Манчестер Юнайтед

Хоёр баг үндсэн гэж хэлж болохуйц гараагаа гаргаж, үнэн хүчийг үзсэн. Хэн, хэнд нь хожил ус, агаар мэт хэрэгтэй байгаа учир заавал ялалт байгуулах даалгавартай 22 тамирчин тоглолтыг эхлүүлсэн. Тоглолт эхлээд дөнгөж дөрөв дэх минуттай золгож байхад талбайн эзэн Челсигээс багийн ахлагч Конор Каллагер гоолдож, багтаа оноо авчрав. Удалгүй барьцаа лавшруулж, Коул Палмер торгуулийн цохилтоор тооны харьцааг 2-0 болгосон. Түүний гоол хйихэд Юнайтедын Энтони гол үүргийг гүйцэтгэсэн. Учир нь бразил жигүүр Челсигийн Кукуреяаг торгуулийн талбайдаа унагаачихсан.

Тоглолт эхлээд 20 минут өнгөрч байхад Челси хоёр гоолын давуутай болсон. Ерөнхийдөө Юнайтедыг энэ цохилтоос эргэж сэргэнэ гэдэгт фанатууд нь ч итгэл муутай байсан биз. Гэтэл Алехандро Гарначо гэх Месситэй хамт шигшээд тоглодог, Роналдог шүтдэг хүү ганган тоглолтоор бэлэг барьсан. Челсигийн арын бүсийн болчимгүй алдааг шийтгэж, багийнхаа эхний гоолыг орууллаа. Үүнээс таван минутын дараа Бруно Фернандеш мөн л Челсигийн хойрог хамгаалалтын сул зайг ашиглан мөргөж, тооны харьцааг 2-2 болгосон.

Энэ үед талбайн эздийг фанатууд дуугаа хурааж, зочид дуугаа дуулж, баяраа тэмдэглэв. Хэн ч Юнайтедыг нэгдүгээр үед хоёр гоол алдсанаа эргүүлэн хоёр гоол оруулна гэж төсөөлөөгүй. Гэхдээ тэд төсөөллөөс давсан зүйлийг хийсэн. Ийнхүү нэгдүгээр үе өндөрлөсөн.

Хоёрдугаар хагаст мөн л гоолын бороо шаагисан. 0-2 гэсэн ангалаас эргэн наранд гарсан Юнайтедаас Гарначо 67 дахь минутад дахин гоолдож, баг нь тэргүүллийг авав. Өдгөө 19 настай аргентин хүү Стемфордод Роналдогийн гоолын баярыг хийж, фанатуудаа баяр хөөрт умбуулсан. Челси 99 дэх минут хүртэл боломжоо хайсан. Талбай дээрээ ядаж тэнцэх гэж боломжийг эрэлхийлэв. Челси довтолгооны сэлгээнүүдээ ээлж дараалан хийж, эсрэгээрээ Юнайтед үр дүнгээ хамгаалахын төлөө үлдсэн хугацаанд зүтгэсэн.

Мэйсон Маунт улаан өмсгөлтэй Стемфордод эргэн ирэхэд Челсигийн фанатууд хайртай Кобхемийн хүүгээ үзэн ядаж, урвагчийн дүрээр харж, зогсоо зайгүй харааж, орилж байлаа. Челсигийнхэн ч Маунтыг явснаас нь хойш үгүйлээгүй. Тэдэнд Коул Палмер гэж шинэ залуу авьяастан итгэл найдварыг авчирсан.

Шүүгч найман минутыг сунгав. 90+7 дахь минутад Нони Мадуэкэг Далот торгуулийн талбайдаа унагаан Челси дахин торгуулийн цохилт цохих эрхийг олж авсан. Коул "Cold" Палмер ч олдсон боломжоо алдсангүй. Онанагийн хаалганд багийнхаа гурав дахь, өөрийнхөө энэ өдрийн хоёр дахь гоолыг шигтгэв. Ингээд л тоглолт дууслаа гэтэл шүүгч эцсийн шүгэлийг үлээсэнгүй. Юнайтедад нэг довтлох боломж өгөв. Харамсалтай нь Юнайтед довтолж чадсангүй эсрэгээрээ Челси сөрөг довтолгоонд шилжиж, улмаар булангийн цохилт хийхээр боллоо. 90+11 дэх минутад болсон энэ үйл явдал дахин Палмерт гоол оруулах боломж болж, Палмерын цохисон бөмбөг замаасаа хачирлаж, Онанагийн хаалганд оров.

Стемфорд Бриджэд фанатуудын нүргэлээн, сэтгэл хөдлөл дээр цэгтээ хүрч, Лондонгийн бороотой үдэшт хөг нэмэв.

Тооны харьцаа 4-3. Коул Палмерын гурван гоолын ачаар Челси талбай дээрээ боломжгүй мэт нөхцөл байдлаас ялалтыг авав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-05 202.126.91.198

Гайхамшиг . Челси мандтугай.
Гэхдээ хамгаалалт муу бна.
Бадиашил , Кукурела хоёрыг хөөх хэрэгтэй.

Avatar

зочин 2024-04-05 192.82.64.167

Челсигийн тоглолт орж гараад л байх юм даа гэхдээ сайжирч л байна даа Монгол фенүүд ээ

Avatar

зочин 2024-04-05 66.181.187.174

Монгол хэл эвдэхээ зогсоогоочээ

Avatar

зочин 2024-04-05 66.181.167.4

Челсигийн хоёр дахь торгуулийн цохилт асуудалтай, яг үнэндээ бол худлаа унасан юман дээр торгууль өгөөд тоглолтыг эргүүлээд хаячихсан даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж