Сурвалжлага: Иргэд 1500 төгрөгөөр “жижиглэн” худалдан авч байна

Сурвалжлага: Иргэд 1500 төгрөгөөр “жижиглэн” худалдан авч байна

Г.Болорчимэг гэх энэ эмэгтэй гэр хороололд хүнсний дэлгүүр ажиллуулаад 10 жил болж буй. Ойр хавийн иргэд нь тэдний дэлгүүрээс өдөр тутмын хоол хүнсээ базааж, мөнгөний боломжгүй үедээ зээл тавина. Ихэнх нь сарын цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгөө буухаараа өрөө нимгэлдэг гэдгийг тэрбээр хэлж байв.

Тэр өнгөрсөн хугацаанд хэчнээн ч өрийн дэвтэр дүүргэсэн юм бүү мэд.

“Ер нь Монголд өрийн дэвтэргүй хүнсний дэлгүүр гэж байхгүй. Би хувьдаа архи дарс огт зээлдэггүй, хүнсний бараа л зээлдэг. Манай энэ хавийнхан намайг сайн мэднэ. Би тэгж нүгэл үйлдэхгүй” гэдгийг хэлж байлаа.

"ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАЛТ ДУГУЙ ТАЛХНЫ БОРЛУУЛАЛТААС ХАРАГДДАГ"

Дэлгүүрийн лангуун дээр тав, зургаан өрийн дэвтэр өрөөстэй. Өрийн дэвтрээ нооройтол эргүүлж, зээл өгч, авсан нэрсээ бичиж тэмдэглэжээ. Тэр ойр хавийн айл өрхүүдээсээ 6-7 сая төгрөгийн авлагатай болж, нэг хүний өр гэхэд хамгийн ихдээ 500 мянган төгрөг давсан байв.

Дөрөвдүгээр сар дөнгөж гарсан ч 10 гаруй айл тус дэлгүүрээс өр зээл тавьжээ.

Худалдаа эрхлэгч Г.Болорчимэг “Иргэдийн ар амьдрал хүнд байна. Төрөөс халамж өгөөд ч амьдрал ахуйн дээрдсэн юм алга. Айл өрхүүд санхүүгийн асар их дарамттай байгаа учраас иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэхгүй байна. Гэр хорооллын айл өрхүүд ихэвчлэн дугуй талх, мах, гурилаа л арайхийн худалдан авдаг.

Манай дэлгүүр гэхэд, 2017 онд өдөрт 70 ширхэг талх зардаг байсан бол одоо 30 талхыг арайхийн зарж байна. Иргэдийн худалдан авалт дугуй талхны борлуулалтаас харагддаг.

Өөрөө бас хүнсний дэлгүүрийнхээ бүх барааг дансаар татаж авдаг. Эргээд өр зээл тавьсан айлууд маань өрөө өгөхгүй бол сарын эцэст зээлээ төлөхөд хүндрэлтэй болдог.

Зээл тавьсан иргэдийн ихэнх нь цагтаа төлөхгүй. Хүний амьдрал л юм хойно өвчин зовлон, үхэл хагацал, ажил төрөлгүй болно гээд олон зүйл тохиолдоно. Хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд орж байгаа учраас хүмүүс өр зээлээ өгөх байх гэж горьдож сууна. Одоогоор орж ирсэн хүн нэг ч алга байна. Цар тахлын үетэй харьцуулахад орлого хэд дахин буурсан” гэсэн юм.

"ИРГЭД ХҮНСНИЙ НОГОО, ДУГУЙ ТАЛХ, СҮҮ, ТАРАГ, ХОНИНЫ ХУЙХАЛСАН ТОЛГОЙ ХУДАЛДАН АВЧ БАЙВ"

Түүнийг бидэнтэй ийн ярилцах зуур ганц нэг хүн дэлгүүрээр үйлчлүүлж, хүнсний ногоо, дугуй талх, сүү, тараг, хонины хуйхалсан толгой гэх мэтийг хүнсний бараа худалдан авч байлаа. Тэрбээр “Бие биенээ таньж мэддэг болохоор зээл өгөхгүй байж болдоггүй. Зээл өгөхгүй бол зарим хүмүүс нь уурлаж, зарим нь согтуу агсам тавина. Нэг хэсэг нь шалгалт дуудна гэж дарамтлах гэж үзнэ” гэв.

Тэтгэвэр нэмж, хувьцааны ногдол ашиг тараасан хэдий ч иргэдийн худалдан авалт сайжирсангүй.

Иргэд ажил хийж байгаа тулдаа зээлнээс зээлний хооронд амьдарч байгаагаа учирлав. “Сард авдаг тэтгэвэр маань хаанаа ч хүрэлцдэггүй. Хоол хүнсээ арайхийн худалдан авч байна. Тэтгэврийн нэмэгдэл, тарааж байгаа хувьцааны мөнгө нь амьжиргаанд олигтой нэмэр болдоггүй. Гурилын үнэ нь тэнгэрт хадаж, 2-3 килограмм гурилын үнээр нэг уут боорцог худалдан авч байна” гэдгийг иргэн Б.Нарангэрэл хэлсэн юм.

Дэлгүүр өрийн дэвтрээс гадна хүмүүс иргэний үнэмлэх, банкны карт, жолооны үнэмлэхээ барьцаалж зээл авна. Зарим нь 2500 төгрөгийн бараа зээлчихээд, эргэж ирэхгүйгээр хаяад явчихдаг гэнэ. Эдгээр бичиг баримт сүүлийн гурван жилийн хугацаанд цугларчээ.

Гэр хорооллын иргэд өдөр өдрийн хоол хүнсээ ширхэглэн худалдаж авдаг. Гурван ширхэг төмс, нэг сонгино, 500 гр мах, нэг килограмм гурил гэх мэт. Дэлгүүрийн худалдагчид “Одоо хүмүүс дэлгүүр орохдоо тор тороор хүнсээ авахаа больсон” гэдгийг хэлж байсан юм.

ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРИЙН ХУДАЛДАГЧИД ӨР ЗЭЭЛЭЭ ТӨЛНӨ ГЭЖ БОДСОН ХҮНДЭЭ Л ЗЭЭЛ ӨГНӨ

Дэлгүүрээр үйлчлүүлж буй И.Болорцэцэг “Цалин мөнгө нь хаанаа ч хүрэлцдэггүй. Хоногийн хоол хүнсэндээ зарцуулаад л дуусчихдаг. Заримдаа өр зээлээ ч төлж чадахгүй хүндхэн байдалд орно. Өмнөх хувьцааны ногдол ашгаа хүүхдийнхээ цэцэрлэгийн төлбөр мөнгөнд зарцуулсан. Ер нь иргэдийн амьдрал тааруу байна” хэмээн бухимдангуй хариулав.

Хүнсний дэлгүүрийн худалдагчид өр зээлээ төлнө гэж бодсон хүндээ л зээл өгнө.

Тэгэхгүй бол өөрсдөө хохирч, залилуулах тохиолдол их гардгийг хэлж байлаа. Ядаж нэг гэр бүлээс ганц хоёр хүн нь ажил төрөл хийдэг, хүүхдийн мөнгөө авдаг айлуудад л зээл өгдөг гэдгээ нуусангүй.

“Би хувьцааны мөнгө авахгүй. Манай хүүхдүүд л ногдол ашиг авч байгаа. Мах шөл, хүнсний ногоо, гурил нь дэндүү үнэтэй учраас цалин тэтгэврээрээ авч дийлэхгүй юм. Ихэвчлэн хоол хүнсээ ширхгээр худалдан авдаг гэдгийг хүнсний ногоо ширхэглэн авч байгаа ахмад настан хэлсэн юм.

ДЭЛГҮҮРИЙН ХУДАЛДАГЧ ИРГЭДИЙН АМЬЖИРГАА, ӨДӨР ТУТМЫН ХЭРЭГЛЭЭНД ТУЛГАРДАГ АСУУДЛЫГ ХАМГИЙН САЙН МЭДДЭГ

Худалдаа эрхлэгч Г.Оюуны хувьд мөн л 10 дахь жилдээ захын гэр хороололд хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа аж. Тэрбээр "Сар бүр олгодог тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө буудаг хэдий ч иргэдийн худалдаа тэр хэрээрээ сайжирдаггүй. Тэр мөнгөө өр зээл төлөхөөс гадна хоол хүнсээ л аваад дуусдаг. Айл өрхүүд өр зээл ихтэй байна.

Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор иргэдийн худалдан авалт эрс муудсан. Талх, хүнсний ногоо, мах, гурилыг л хүмүүс ихээр худалдан авдаг.

Жишээлбэл, сүүлийн үед “Улаанбаатар гурил” компанийн агуулах асуудал гарсан гээд гурилын үнэ 800-1000 төгрөгөөр нэмэгдэж, 2800 байснаа 3800 төгрөг болсон. Гэсэн ч эргээд бараа бүтээгдэхүүний үнэ нь огт буудаггүй. Миний хувьд энэ бүхнийг үнийн хөөрөгдөл гэж бодож байна. Бас махны үнэ огцом өсч, бөөний зах дээрээ 17-20 мянган төгрөгийн үнэтэй байна.

Захын хорооллын дэлгүүрүүд эцсийн хэрэглэгчдэд үйлчилж байгаа учраас хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд тулгардаг асуудлыг сайн мэддэг. Амьдрал хүнд байгааг бид өдөр бүр мэдэрч байна. Зарим айлууд 2000 төгрөгийн үнэтэй махан таташ, 1500 төгрөгийн үнэтэй малын гэдэс доторны жижиглэн худалдан авч байна.

Махаа худалдан авч дийлэхгүй “Яаж өнөөдрийн хоолоо аргалах вэ” гэсэн айл өрхүүд их байдаг” гэдгийг хэлж байлаа.

"ХУВЬЦААНЫ МӨНГӨ ГАНЦ ХОЁРХОН ӨДРИЙН Л ХООЛНЫ МӨНГӨ"

Тэдний дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэн П.Гансүхийн хувьд хоёр ажил зэрэг хийгээд л өр зээлээ дийлэхгүй байгааг хэлсэн юм. Тэрбээр “Ажил хийгээд сарын цалингаа хоёр хувааж авна. Цалингаас цалингийн хооронд хоол хүнсээ л авч, үр хүүхдэдээ зориулна.

Олигтой шинэ хувцас худалдан авч чаддаггүй. Хоёр зэрэг ажил хийгээд ч болохгүй байна.

Мах гурилын үнэ нь дийлдэхгүй. Амьдрал хүнд байна. Хувьцааны мөнгө ганц хоёрхон өдрийн л хоолны мөнгө гэсэн үг. Ажил хийж байгаа мань мэт ийм байхад ажилгүй иргэд амьдрахад бүр л хэцүү байгаа байх” гэв.

Гэрэл зургийг Ч.Дарханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-05 43.242.243.157

тэгээд энхрий хайрт МАН намаа сонгоод хууртаад бай заяа чинь дээ нөгөөдүүл нь мал сонгогчоо сайн мэднэ аргагүй ш дээ 100 гаран жил малаа сонгогч маллаад сурчихсан юум болохоор 70-н жилд нь сонголтгүй тулгалт хийж айлгаж сонгуулсан болдог байсан бол сүүлийн 33-н жилд нь хуурах худал амлах гүтгэх худалдаж авах бүүр сонгогдсоноо хүлээн зөвшөөрүүлэх гэж буудах хүртэл долоон шидийн арга хэрэгэлж сонгогдсон нэр хүлээж байгаа шүү дээ бодоцгоо мал сонгогчидоо

Avatar

Зочин 2024-04-05 103.140.10.204

иргэдийн амьдрал улам хэцүүдсээр. иргэд маань МАРТЫН 8, 18, ТӨРСӨН ӨДӨР, ВАЛЭНТИЙН гэх зэрэг баяруудыг алгасчихвал амьдрал нь арай л хөнгөрөх юм байгаам.

Avatar

Зочин 2024-04-05 139.5.218.168

Авдаг цөөхөн цалин нь хаана ч хүрэхгүй,ашиг хонжоо хайгчид нь юмныхаа үнийг дэндүү их нэмсэн .Ажилгүйдэл архидал их байна.Архичид ямар мөнгөөр өдөр шөнөгүй архи уудаг юм бол.

Avatar

Нэргүй 2024-04-05 66.181.184.58

Сонгууль болохоор л 50К-д урхидуулдагаа л больчихард тvмээн. МАН-ыг хэдэн ч удаа сонгоод нэмэргvй ээ.

Avatar

Нэргүй 2024-04-05 202.21.121.194

МАН-ын ажилтай орлоготой иргэн бодлого ажилгүй халамжтай болж хувирсандаа Энэ удаан тэсэх арга хэмжээ мөн үү

Avatar

OC1 2024-04-05 216.38.195.74

– white apple Chanjingil;

Avatar

зочин 2024-04-05 59.153.84.210

эрээн дээр хил гарах гээд очерлосон иргэдийнхээ тухай бас ярь л даа , хүүхдүүдээ амраахаар гадагшаа явцгааж бна_ Монголчуудын амьдрал бүгдээрээ ийм улныхан болчихоогүй бна л даа, ажил хийлгэх хүн олдохгүй байна, хэтэрхий их халамж иргэдийг улам ядууруулах бодлого мөн шүү,

Avatar

Нэргүй 2024-04-05 43.242.242.59

Иргэд өөрсдөө багаасаа сурч мэдэх боловсрол, мэрэгжилтэй болохыг эрхэмлэж явах ёстой. Аав, ээж, ах эгч нар хэлж ярьж зөвлөж замыг нь зааж чиглүүлж байх ёстой. Гэтэл хүүхэд наснаасаа хичээл сургуулиа хаяад боловсрол мэрэгжилгүй болж үл бүтэх хүмүүстэй нөхөрлөж архи, мансууруулах бодис хэрэглэж явсаар ийм амьдралд хүрч байгаа юм. өөрийхөө амьдралыг өөрсдөө л цогцлуулна гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Одоо болохоор төр засгаа буруутгаад байж болохгүй. Халамж хэтэрлээ гээд АН шүүмжлээд байна.

Avatar

Хувиараа хөдөлмөрлөгч 2024-04-05 202.9.46.226

Ажил хийх хүн олдохгүй байна.

Avatar

Нэргүй 2024-04-05 66.181.191.125

АНам ийм байдалд хүргэсэн. буруу ардчлал бухын хүзүүнээс хатуу?! тэд өөрсдөө хэт их баяжсан. тэр элбэгдоржийн хөрөнгө хичнээн тэр бум доллор хичнээн зуун их наядыг давсаныг мэдэх аүн ыайнауу?! тэгээд юу дутлаа гэж юманд шунаж байдаг ыайна. манайд нэг гитлер төрөх хэрэгтэй бөйнадаа!!!!!

Avatar

Нэргүй 2024-04-05 66.181.160.121

Хавтгайрсан халамж өнгөн дээрээ гоё харагдах боловч цаагуураа бол хамгийн хортой үйлдэл мөн!!

Avatar

Нэргүй 2024-04-05 139.5.219.18

Модны суулгац үнэгүй өгье хашаандаа суулгачих гэхэд л залхуураад авдаггүй хүмүүсийг дээш нь татаад2 нэмэргүйшд cдaaкyyд . . .

Avatar

И 2024-04-05 103.168.34.180

Занданшатараа ! Ангийнхаа тэнгэр яваа хулгайч нартаа ийм тэмдэглэлийг уншиж өг.

Avatar

зочин 2024-04-05 202.126.89.250

Улных байлгаж өлсөөж байгаад алт нүүрсийг нь иддэг

Avatar

Нэргүй 2024-04-05 103.57.93.89

ядуусаа баынга чрихаа больё хичнээн харж үзээд дээрдэхгүй харин дуппаж давхаргаа дэмжьё

Avatar

Нэргүй 2024-04-05 66.181.160.121

"Нохойн толгойг ширээн дээр тавихад шороон дээр өнхөрч унана"!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж