Прогноз: VII тойрогт Ө.Золбаяр, О.Баасанхүү нарын нэрс яригдаж байна

сонгууль-2024

Прогноз: VII тойрогт Ө.Золбаяр, О.Баасанхүү нарын нэрс яригдаж байна

Прогноз: VII тойрогт Ө.Золбаяр, О.Баасанхүү нарын нэрс яригдаж байна

УИХ-ын VII тойрог буюу говийн бүсийн дөрвөг аймгийг нэгтгэж, нэг тойрог болгосон билээ. Тус тойрогт Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгууд. Тус аймгуудаас Дорноговь аймгийн хувьд сүүлийн хоёр сонгуульд улаан сонголт хийсэн бол Өмнөговь аймгийн хувьд улаан, цэнхэр, Говьсүмбэр, Дундговь аймгуудыг нэгтгэж, улаан сонголт хийсэн байдаг.

VII тойрог буюу Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Дорноговь 7 мандаттай.

МАН: Б.ДЭЛГЭРСАЙХАН Д.СУМЪЯАБАЗАР, ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН “ХҮСЭЛТ”-ИЙГ БИЕЛҮҮЛНЭ

VII тойрогт 2024 оны УИХ-ын сонгуульд мөн олон хүнийг “хөтөлж” УИХ-д сонгох үүргийн намынхнаасаа авсан гэдэг. Тухайлбал, Б.Дэлгэрсайханаар ахлуулсан МАН-ын багт УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Хотын дарга асан  Д.Сумъябазарын “хүн” Н.Баярчимэг, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат, УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд, Батсуурь нарын нэрс яригдаж буй.

Дорноговь аймгийн хувьд сүүлийн хоёр ч удаагийн сонгуулиар МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон Б.Дэлгэрсайханд итгэл хүлээлгэсэн байдаг. Улс төрийн хүрээнд төдийгүй Дорноговьчуудын хувьд  Б.Дэлгэрсайханд итгэл хүлээлэхээс гадна тус аймгийг түүний “вант улс” гэж нэрлэх нь бий. 2016 оны УИХ-ын сонгуульд Б.Дэлгэрсайхан сонгогдож, тойрогтоо хамгийн сайн бүтээн байгуулалт хийсэн гээд аймагтаа нэр хүндтэй нэгэн. Тиймээс ч тэр УИХ-ын гишүүн болоод өөрийн хүнээс Засаг даргаар тавьж, ёстой дорноговьчуудын төлөө ажилласан гэдэг. Харин өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэсэн бөгөөд Б.Дэлгэрсайхан өөрийн хүн болох, тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинг нэр дэвшүүлж, түүнийг мөн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нарыг “хөтөлж” УИХ-ын гишүүн болгосон байдаг. Мөн тус тойрогт Б.Дэлгэрсайханд “хөтлүүлэх” нэгэн эмэгтэй бол Нийслэлийн Засаг даргын орлогч байсан Н.Баярчимэг. Түүний хувьд Дорноговь аймагт төрж өссөн бөгөөд улс төрийн хүрээлэлд бол Д.Сумъяабазарын хүн гэдэг. МАН-ын нийслэлийн хорооны дарга Д.Сумъяабазар хаана ямар албан тушаал хашина, тэр бүрт нь Н.Баярчимэг дагалддаг учраас түүний хүн гэдэг. Тиймээс  нийслэлийн Түгжрэл хариуцсан сайд Б.Дэлгэрсайханы гарт  Д.Сумъяабазар өөрийн хүн гэгдэг Н.Баярчимэгийг атгуулж, заавал гишүүн болгож өгөхийг хүссэн гэх яриа ч гарах болсон.

Өмнөговь аймгийн хувьд өнгөрсөн сонгуульд МАН, АН гэсэн сонголт хийж, УИХ-д төлөөлөлтэй болсон байдаг. Гэвч стратегийн том ордууд байдаг, уул уурхайн бүтээгдэхүүн дагасан стратегийн чухал ач холбогдолтой Өмнөговьчуудын хувьд 2020-2024 онд хүндхэн байв. Эрх баригч МАН нүүрсний хулгайн асуудлыг сөхөж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг эргүүлэн татах хүсэлтийг прокурорын байгууллагаас оруулж ирсэн байдаг. Гэвч УИХ-д МАН олонх учраас Н.Наранбаатарыг “авч үлдэж” чадсан. Нэгэнт нүүрсний асуудалтай холбогдсон, асуудал нь хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа учраас Н.Наранбаатар энэ удаад нэр дэвшихгүй болов уу. Харин түүний оронд МАН-аас Өмнөговь аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн “захиалгаар” түүний хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ө.Золбаярын хувьд энэ удаад УИХ-ын сонгуульд хүч үзэж буй. Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбатын ажлаа хийж байхдаа Өмнөговь аймагт нэр дэвших бэлтгэлээ хангаж, тойргоо усалж байгаад оны өмнө ажлаа өгсөн байдаг. Гэхдээ тойрог томсгож, дөрвөн аймгийг нэгтгэсэн учраас тэрбээр энэ удаад нэр дэвших эсэх нь тодорхойгүй байгаа.

Дундговьчуудын хувьд өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн С.Батболд, Г.Мөнхцэцэг нарт итгэл үзүүлж байв. Сү.Батболдын хувьд 2004 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2020 оны УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн хамт Дундговь аймгаас сонгогдсон юм. Энэ удаад Сү.Батболд тойрогтоо нэр дэвшиж, Г.Мөнхцэцэгийг дэвшүүлэхгүй гэсэн мэдээлэл бий. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд Дундговь аймгийн уугуул бөгөөд өмнө нь түүний ах Б.Наранхүү тус аймгаас сонгогдож байсан билээ. Тиймээс Б.Саранчимэгийн хувьд говийн бүсийг зорьж, нэр дэвшихээр яригдаж буй.

АН: О.БААСАНХҮҮ, Р.СЭДДОРЖ НАРЫГ ДЭВШҮҮЛЭХ ҮҮ?

Ардчилсан намын хувьд энэ удаагийн УИХ-ын сонгуульд шинэ, залчуудыг нэр дэвшүүлэхээр яригдаж буй. Дорноговь аймгийн хувьд Ардчилсан намаас өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд Ц.Жадамба, Д.Алтангэрэл нар дэвшиж, өвдөг шороодож байв. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуульд Дорноговь аймгийн Ардчилсан намын дарга Э.Энхжаргал, “Чинээлэг” малчин төслийг санаачлагч Л.Одсэр нар албан бусаар тус яригдаж байна.

Өмнөговь аймгаас 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан Ажнай Д.Бат-Эрдэнэ бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй хуулийн байгууллагаас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, гишүүнээс нь түдгэлзүүлсэн байдаг. Түүний хувьд өөрийгөө гэм буруугүй гэсэн ч эзэсшлийнх нь орон нутгийн Тавантолгойд төрөөс БЭТ томилж, ажилласан  гээд олон дуулиантай байгаа учраас энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй болов уу. Харин түүний оронд тус аймгийн  Засаг дарга Р.Сэддорж мөн 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр эртнээс бэлтгэсэн. Орон нутгийн жижиг Тавантолгойг удирдаж байсан учраас түүнийг Ажнай Д.Бат-Эрдэнийн хүн гэж улс төрийн хүрээнд ярилцдаг.  Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Б.Энхмөнхийн нэр ч яригдаж буй.

Дундговь аймгийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж байсан. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуульд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын дэд дарга Р.Эрдэнэбүрэн  нарын нэрс яригдаж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд анх намын жагсаалтаар, дараа нь Орхон аймгаас нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болж байсан бол Р.Эрдэнэбүрэнгийн хувьд Дундговь аймгаас өмнө нь УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан билээ.  Мөн Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, эдийн засагч О.Эрдэнэ-Өрнөх, Говьсүмбэр аймгийн Ардчилсан Холбооны тэргүүн Д.Сүрэнжав,  аймгийн Ардчилсан намын дарга Б.Анхбаяр нарын горилогчдын нэрс яригдаж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-04-05 103.10.23.169

эд нар дотор магадлал өндөр нь баасанхүү л бн даа

Avatar

ЗОЧИН 2024-04-05 103.212.119.62

ЭНЭ ОДОО ЮУ ВЭ.МАН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧДАА 7-Р ТОЙРОГТ ДЭВШҮҮЛЭХНЭ ҮҮ. Сү.БАТБОЛД ГЭХ МАН, МУ-ын ГЭР БҮЛЭЭРЭЭ ХАМГИЙН ТОМ СУПЕР ХУЛГАЙЧ, САРАНЧИМЭГ ГЭХ ЖДҮЧИН ХУЛГАЙЧ, ДЭЛГЭРСАЙХАН ГЭХ СЭЛЭНГИЙН ТӨМРИЙН ХҮДРИЙН ОРДЫГ 10 ТЭРБУМ ДОЛЛАРААР ЗАРСАН СУПЕР ХУЛГАЙЧУУДАА ДЭВШҮҮЛЖ АРД ТҮМНИЙ ЯНЗЫГ ҮЗЭХ НЬ ҮҮ. БҮҮ ГОРЬД. БҮГД ЦААШАА,ХУЛГАЙЛЖ ИДЭЖ УУЖ ХАНАЦГААГҮЙ БНА УУ, ДАХИН НҮДЭНД БҮҮ ҮЗЭГДЭЦГЭЭ.ХУЛГАЙЧУУДАА.

Avatar

Нэргүй 2024-04-05 202.9.46.168

20 оны сонгуульд Сү Батболд яаж гарлаа даа мартаагүй байхаа дундговьчууд бөөэ мөнгө тараалт болж Болгарын элчингийн жолооч түүний эхнэр хоёр Хүчин зүтгэлээ харамгүй гарган ах дүүс нутгийн зон олоноо мөнгийг ав гэж турхирч саналыг худалдан авч байж гарч ирсэн шүү дээ Тэгээд л хулгайгаа далдалж ахин хулгай хийх замаа зассан Энэ жил бас л тэр аргаараа үзэх гэж бнаа

Avatar

Лутаа 2024-04-05 59.153.113.229

Дорноговьд Энхтүвшин нэр дэвшихгүй бол МАН аас хэн гарахгүй дээ. Энэ хүн бүгдийг нь чирч гарах чадалтай хүн

Avatar

Нэргүй 2024-04-05 43.242.242.59

О.Баасанхүү чинь одоо УИХ-ын гишүүн биш юм. Гэтэл одоо гишүүн байгаа мэтээр бичих нь худал хуурмаг юм болж байна. Нам дамжсан хонины хонхорт амьдардаг ийм хүнийг аймгийн иргэд УИХ-д гишүүнээр сонгох болов уу. Ёс суртахуунтай хүнийг л сонгох ёстой доо

Avatar

иргэн 2024-04-05 59.153.113.142

Сү Батболдыг дэвшүүлж МАН арай нүхэнд унахгүй байлгүй дээ Сү ч гэсэн одоо боллоо. ААвын очихгүй амар жимэр амьдрах хэрэгтэй дээ

Avatar

Сокол 2024-04-05 202.126.89.196

Баасанхүү бол баасаар хийсэн н овш шүү дэ. Одоо сонголтоо бодолтой хийгээрэй, өнөө маргаашын аяга тагш юм, боорцогт хууртахаа больцгооё

Avatar

Зочин 2024-04-05 66.181.177.96

Мөнхцэцэг зүгээр л азтай. Одоо болиулсанд баяр хүргье. Юу ч хийдэггүй, аймагт ирэхээрээ архидаа л явдаг.

Avatar

Зочин 2024-04-05 66.181.188.64

Баасанхүү мэтийн урваж шарвасан өөрийн толгойгүй хов жив базсан балиар юманд хэн өгөхийн өөр хүн алга уу

Avatar

Нэргүй 2024-04-05 66.181.182.119

Нүүрсний хулгайч нар Баасанхүү гишүүнээс айж байгаадаа

Avatar

irgen 2024-04-05 103.9.90.100

Эрдэнэбүрэн гэж говийн аймгаас сонгогдсоныг санахгүй байна. мэдээлэл ээ сайн шүүж үз худлаа юм их бичиж

Avatar

Нэргүй 2024-04-05 203.98.77.237

Дэлгэрсайханыг дэмжинээ уурхай эзэмшээд эх орондоо хөрөнгө оруулалт хийж бга ийм хүн энэ 76 д бнауу Бүгдийг нь офшордоод гадагшаа гаргасан биздээ Дэлгэрсайхан жинхэнэ эх оронч нутгаа гэсэн нөхөр дөө

Avatar

galdan 2024-04-05 66.181.182.88

urvagch buunii nohoi baasanhvvd hen uguh yum .

Avatar

Нэргүй 2024-04-05 66.181.184.113

сурвалжлагч арай дэвшүүлэхгү бха.хөтлөгчөө л хий л дэ

Avatar

Нэргүй 2024-04-05 66.181.184.155

Дэлгэрсайханы Бол төмөр Ерөө гол ын төмрийн хүдрийн уурхайг хураагаад авчихнаа. Тэгэхээр яах нь уу.

Avatar

Иргэн 2024-04-05 66.181.179.98

Бүгд хог шаар

Avatar

Нэргүй 2024-04-05 202.126.91.224

Сүг Батболд арай нэр дэвших гээд байгаа юм биш биз дээ. Энэ хүн 14 сая доллороо АНУ гаргасан. Тэр мөнгө монголд маш хэрэгтэй мөнгө байсан. Одоо эргүүлж авч чадахгүй. Энэ сүгд монголоо гэсэн сэтгэл байна уу. Үнэр ч алга. Түршэн жангаа хүрт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж