Дарханы замын засварын ажил дуусаагүй байна

Дарханы замын засварын ажил дуусаагүй байна

Дарханы замын засварын ажил дуусаагүй байна

Дарханы замд эвдрэл үүсч, зорчиход эрсдэлтэй нөхцөл хоёр хоногийн өмнө үүссэн. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яам болон Улаанбаатар-Дархан чиглэлийн замын өргөтгөл, шинэчлэн засварлах төслийн мэргэжилтнээс тодруулахад засварыг шуурхай хийж байгаа гэсэн юм.

Зам тээврийн хөгжлийн яамнаас өгч байгаа мэдээллээр, Дарханы замд үүссэн эвдрэл гэмтлийг засварлахаар шуурхай арга хэмжээ авч байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэн засварлах төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа  хоёрдугаар багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэл авто замын 80-81 км-т дөрвөлжин хоолойн буцаан дүүргэлтийн хэсэг суулт үүссэн. Одоогоор тус авто замын төсөл хэрэгжүүлэх нэгж, барилгын ажлын зөвлөх, гүйцэтгэгч компаниуд шуурхай арга хэмжээ авч, засварлаж, тэмдэг, тэмдэглэгээ тавьж, осол гэмтлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна гэх хариултыг өгсөн.

Замын бүтээн байгуулалтын төслийн зохицуулагчаас тодруулахад, замын эвдрэлийг засахаар ажиллаж байна. Шар усны үерээс болж 20-иод метр замд эвдрэл үүссэн гэлээ.

Одоогоор замыг сэргээхээр хоёр дахь хоногтоо ажиллаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-05 66.181.184.129

Tur, uls turiinxen ni yum bolgonoos xumsaldag uls xetsuu yumaa. Xeden jil bailaa daa

Avatar

Нэргүй 2024-04-05 66.181.160.98

Захиалагч нь өөриймсөг хандаагүйг ашиглан гүйцэтгэгч нь "гурилджээ"!!!

Avatar

Нэргүй 2024-04-05 66.181.161.213

Ану бол яг ид дүн өвлөөр 500м үргэлжилсэн хагарлыг 2 хоногийн дотор засчихдаг юм байна лээ.

Avatar

ГЭрэл 2024-04-05 122.201.31.94

Шогтой Дарханы замыг 4 жил шахуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж