Угааж цэвэрлээгүй бол үйлчилгээнд гаргахаа болъё!

Угааж цэвэрлээгүй бол үйлчилгээнд гаргахаа болъё!

Угааж цэвэрлээгүй бол үйлчилгээнд гаргахаа болъё!

Түгжрэлийг бууруулах гол арга нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах. Тогтолцооны хувьд тус салбарт алдагдалтай олон асуудал байгаа ч шийдвэрлэх боломжгүй зүйл байхгүй. Албаныхан ам гарч автобуснуудаа шинэчилсэн ч арчилж тордох нь автобус баазуудын ажил. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт 1000 гаруй тээврийн хэрэгсэл гарч байгааг Нийтийн тээврийн газраас мэдээлсэн.

Нийтийн тээвэр хувийн автомашин шиг дураараа буюу өөр замаар явах боломжгүй учраас тодорхой хугацаанд хүлээлт үүсч, хуваарийн дагуу явдаг. Автобус үйлчилгээнд гарах өдөр бүр цэвэрлэгээ үйлчилгээг хийдэг бөгөөд зайлшгүй тохиолдолд зарим баазууд цэвэрлэгээ хийхгүй тохиолдол гардаг гэсэн юм.

Үйлчилгээнд явж байгаа автобусны тоо сүүлийн саруудад нэмэгдсэн. Нэг өдөрт 1100-1200 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг болсон байна. Өмнө нь 900-1000 орчим автобус үйлчилгээнд гардаг байв. Хэдийгээр үйлчилгээнд явж байгаа автобусны тоо өссөн ч чанар, хүртээмжийн тухайд асуудалтай хэвээр байгаа. Түүний нэг нь цэвэрлэгээ үйлчилгээ.

Хот даяараа их цэвэрлэгээ хийж, нийтээрээ угаалга үйлдэх сарын аян зарласан ч иргэдийн олонх нь эхлээд нийтийн тээврээс уриалгаа эхлүүлэхийг хүсч буй.

Учир нь хот дотор үйлчилгээнд явж байгаа автобуснууд нь битүү тортог, шороо тоосонд дарагдсан нь сүүлийн гурван хоног шүүмжлэл дагуулж байна. Угааж цэвэрлээгүй л бол үйлчилгээнд гаргаж, Улаанбаатарынхаа үзэмжид нөлөөлөхгүй байхыг ч иргэд цахим хуудастаа бичжээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобус нь нэгдүгээрт, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэж, чиглэлийн дагуу аюулгүй тээвэр хийх. Хоёрдугаарт, хотын соёл. Нийслэлийн өнгө үзэмж болоод ая тухтай байдалд онцгой нөлөө үзүүлдэг салбар нь нийтийн тээвэр. Тиймээс цэвэрлэгээ хийгээгүй автобусаа үйлчилгээнд гаргахгүй байхыг иргэд хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-05 66.181.183.230

Өнгөний мэдрэмжгүй тэнэгүүд, хар өнгөтэй автобус явуулаад. Энэ төрийн алба гэж тэнэг гаруудын цуглуулаг болжээ.

Avatar

Нэргүй 2024-04-05 43.242.243.23

haltar awtobusnuud yvj bhin ugaaj archaad setgeltai bgaach eeljiin jolooch ni tsewerhen awtobus huleelgej ugdug buuh da ugaaj ugdug awtobusruuga uuj ideh yumtai oruulahgui bgaach tsewerhen yum bariad yvj bval setgeld hurtel shan bdaggui yum uu

Avatar

Нэргүй 2024-04-05 62.167.161.218

,зам талбайгаа сайхан засмаар бна . нифтийн тээвэрт автобусыг гадна талыг угаадаг төхөөрөмжүүд бна уу. хуучин бол автомат төхөөрөмж байсан одоо яасан бол

Avatar

Нэргүй 2024-04-05 202.126.92.98

Эхлээд автозам, явган хүний зам, байшин сууцаа л угаамаар байна, дараа нь хүмүүсээ угаагаад, дараа нь бүх хувцас, дотуур хувцсыг угааж, шүдийг нь угаачихвал ч яг а**х гээд байна даа…

Avatar

Нэргүй 2024-04-05 124.158.126.132

Шинэ автобусны өнгө бол зүгээрээ, цэвэрхэн л байлгах хэрэгтэй

Avatar

Oogii 2024-04-05 202.55.188.119

tiim shvv dotor tal ni bvr aimar deer neg hamaatnii ohim bugjuu avtobusnd unagaad 7 honogiin daraa ter avtobusnaasaa olson gesen ymarch tseverlegee hiihgui hun teeverlej yvaagaa meddeggui orood ymnaas barij amjaagui btal hudlunu jolooch nar ni tamhi tatna utsaar yrina belen mungu avna ayayaya

Avatar

ccc 2024-04-05 103.57.94.109

Шороо тоос болохдоо амархан бүгд ижилхэн өнгө зүс муутай хав хар автобуснууд! Мөнгөө төлөөд авч байж давуу талаа ашиглаад олигтойхон өнгөний сонголттой авч болоогүй юм уу? Гуйлгаар авсан юм шиг бугдээрээ ижилхэн өнгөтэй хар автобуснууд

Avatar

Иргэн 2024-04-05 202.126.89.149

хар автобус хямд болохоор л авсан даа дотор зай зохицол муу. замын хөдөлгөөнд оролцоход ялгарах өнгө муу осолд орох, гаргах эрсдэл өндөр, бохирдохдоо хялбар байна. сайн цэвэрлэж байх хэрэгтэй автобус компаниуд угаагчтай болох шаардлагатай

Avatar

zochin 2024-04-05 202.179.15.71

gev genet egnee solih, buudliinhaa dotogshoo orj zogsohgui busdad sadaa boloh, avtobusaa ugaahgui baih geh met asuudlaa anhaarmaar l yum bnalee dee. ene humuusees l hotiin soyol unerteh yostoi

Avatar

Ard 2024-04-05 139.5.219.39

Joloochid 9 shidiin niitiin duu tavidagaa bolno uu

Avatar

тоглоом 2024-04-05 202.9.47.53

яг үнэн. нийтийн заваан дуунууд өглөөгүүр ядраагаад бна

Avatar

XT 2024-04-05 216.38.195.74

xynui yumryy blr ?

Avatar

zochin 2024-04-05 59.153.86.212

цалингаа нэмүүлсэн жолооч нар, тархиндаа бас соёл нэмэх хэрэгтэй байна. огцом2 гсн маш хурдтай явдаг, ааш авир нь бүр дордсон байна лээ дээ

Avatar

Нэргүй 2024-04-05 103.41.93.49

Арай арчаагүй оркууд ихтэй улс шүү!! Нийтийн тээврийн энэ автобусууд чинь шинэ биз дээ угааж цэвэрлээч арчаагүй юм бэ жолооч нь ч тэр, гаргаж байгаа байгуулага ч тэр бүр нэг халтар хөдөөнийхөн дүүрчихсэн гамшиг!

Avatar

Иргэн 2024-04-05 103.41.93.237

жолооч нар болон байгуулага нар өөр хоорондоо ямар ч хариуцлаггүй ажиллах юм аа ажиллаа ямар ч сэтгэлгүй хийдэг нь гадаах өнгө үзэмжээс шууд харагдан шүүдээ иймэрхүү хотын өнгө үзэмжинд муугаар нөлөөлж байгаа байгуулагыг торгох арга хэмжээгээ аваач чаашдаа ийм асуудал хэрхэвч гаргахгүй уламаас торгодог баймаар юм биш үү?

Avatar

Нэргүй 2024-04-05 59.153.114.73

автобусны жолооч бэлэн мөнгийг баруун солгойгүй авч бна даа. Бас нийтийн тээвэрт хөгжим чарлуулдагийг зогсоох цаг болсон!!!!

Avatar

Нэргүй 2024-04-05 146.120.176.211

Yag shuumjileed, doromjilood ch baigaa yum bish l dee, anhnaasaa ungunii songolt bishee manai toostoi hot- d ungu zohitsohgui ee, niitiin teeveriin ungu hot orchintoigoo zohitsoj baidgiimaa geed ih olon humuus sanal bodoloo bichej baisan l daa. Jolooch bolon baaziin uilchilgeenii ajilchidiin huvid yamar ch nuhtsuld teevriin heregsel taeverhen l baih yostoi gedeg zarchimaar l ajillah yostoi. Odoo shorootoi bohir autobus yavaad baij baigaa ni 90% tuhain joloochiin l buruu shuu!!!!

Avatar

Нэргүй 2024-04-05 202.126.90.212

Цаг агаар бороо шороотой хэдэн өдөр ингэж яваал биз. Шороо, цас шуурсан үед үзэмж чухал биш, хүн ардаа зөөж явах нь илүү дээр байх. Шүүмжлэх донтой нь шүүмжилж л байг

Avatar

хаьахь 2024-04-05 66.181.166.134

зам талбай шавартай үед автобусыг угаах нь тийм амархан ажил биш дээ, яг бодит байдал дээр

Avatar

Нэргүй 2024-04-05 202.131.225.53

ер нь л цэвэр байлгах хэрэгтэй шүү дээ гадна доторгүй, угааж цэвэрлэх бол цэвэр санаачлага арчаатай байдлын асуудал шүү дээ , автобус компаниудын ажил, иргэд бас соёлтой зорчих үүрэгтэй, бохирдуулахгүй эвдэж сүйдлэхгүй

Avatar

Нэргүй 2024-04-05 103.212.162.143

утасны цаанаас нэг их ухаантай царайлж шүүмжилсэн хүмүүс яг өөрсдөө бол унаж байгаа машинаа ч угаахаас залхуурдаг залхуучууд байгаа даа. шүүмжлэх хийх хоёрт асар их зөрүү бий

Avatar

Нэргүй 2024-04-05 103.212.119.225

Хийдэг хэдээс хийдэггүй шүүмж ярьсан залхуучууд олширчээ

Avatar

хогын бааснууд 2024-04-05 103.41.93.33

энэ ч бараг жолоодож яваа жолоочын сэтгэл л байгаа юм ш дээ. Өглөө гарахдаа л ядаж гадна талаа шүршэээд гарах сэтгэл дутасных муу ллрууд хүний юм гэсэн шиг хандаж тэр чигт нь гарч байхгүй юу

Avatar

Нэргүй 2024-04-05 202.179.15.130

Угааж дийлэхгүй бол суудлын бүрээс хийхээ болимоор байна. Бохир заваан суухын арга байхгүй.

Avatar

Зочин 2024-04-05 66.181.180.148

Хар өнгө шороо тоос их татдаг, бас харагдахуйц ш дээ. Өөр өнгийн автобустай харьцуулж үзээрэй. Оруулж ирэхэд нь л ядаж талыг нь өөр өнгөөр авах хэрэгтэй гэж саналаа хэлээд л байсан даг ккк

Avatar

Нэргүй 2024-04-05 202.179.11.230

Замаа угаах хэрэгтэй байна. Шороотой ус зам руу ороод байна.

Avatar

Иргэн 2024-04-05 66.181.165.93

Автобусанд халтар халтар хогийн сав тавихаа болиочээ. Муухай гэж. Хог хаядаг унаа биш байлтай. Иргэд ч гэсэн соёлтой үйлчлүүлж хогоо автобусанд хаяхгүй аваад гарах хэрэгтэй. Гэрээ цэвэрлэдэг шигээ автобусаа арчилмаар юм. Бохир гэж.

Avatar

Нэргүй 2024-04-05 124.158.109.182

Гаднах нь бас яах уу, дотор суудлын бүрээсийг долоо хоногт нэг удаа, бариулыг өдөр бүр цэвэрлэж арчиж баймаар байна. Гадаад орнууд нийтийн тээврийн цэвэрлэгээг өдөр бүр хийдэг шүү дээ. Стандарт, хотын дарга аа.

Avatar

Нэргүй 2024-04-05 59.153.115.31

шүүмжлэх ч амархан л да. өөрөө автобус бааз дээр нь очоод цалинг нь аваад энэ ажлыг хийчихгүй бээз кк

Avatar

Нэргүй 2024-04-05 66.181.168.8

Тэгвэл гараад өөр ажил хий л дээ. Нээх их хамгаалагч гэрч ирж гэнэ.

Avatar

Жолооч 2024-04-05 66.181.183.209

дан хар өнгөтэй 600 автобус авах гэж, өнгө өнгөөр алаглуулж болоогүй юм болов уу, сэтгэл байхгүй бол ухаан хүрэхгүй гэж л энэ болов уу, хар машин ч харуй бүрий цагт харагдах үзэгдэх байдал тааруухан, тоос шороонд эмзэгхэн арчилгаа ихтэй байдаг юм шд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж