Угааж цэвэрлээгүй бол үйлчилгээнд гаргахаа болъё!

Хуучирсан мэдээ: 2024.04.05-нд нийтлэгдсэн

Угааж цэвэрлээгүй бол үйлчилгээнд гаргахаа болъё!

Угааж цэвэрлээгүй бол үйлчилгээнд гаргахаа болъё!

Түгжрэлийг бууруулах гол арга нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах. Тогтолцооны хувьд тус салбарт алдагдалтай олон асуудал байгаа ч шийдвэрлэх боломжгүй зүйл байхгүй. Албаныхан ам гарч автобуснуудаа шинэчилсэн ч арчилж тордох нь автобус баазуудын ажил. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт 1000 гаруй тээврийн хэрэгсэл гарч байгааг Нийтийн тээврийн газраас мэдээлсэн.

Нийтийн тээвэр хувийн автомашин шиг дураараа буюу өөр замаар явах боломжгүй учраас тодорхой хугацаанд хүлээлт үүсч, хуваарийн дагуу явдаг. Автобус үйлчилгээнд гарах өдөр бүр цэвэрлэгээ үйлчилгээг хийдэг бөгөөд зайлшгүй тохиолдолд зарим баазууд цэвэрлэгээ хийхгүй тохиолдол гардаг гэсэн юм.

Үйлчилгээнд явж байгаа автобусны тоо сүүлийн саруудад нэмэгдсэн. Нэг өдөрт 1100-1200 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг болсон байна. Өмнө нь 900-1000 орчим автобус үйлчилгээнд гардаг байв. Хэдийгээр үйлчилгээнд явж байгаа автобусны тоо өссөн ч чанар, хүртээмжийн тухайд асуудалтай хэвээр байгаа. Түүний нэг нь цэвэрлэгээ үйлчилгээ.

Хот даяараа их цэвэрлэгээ хийж, нийтээрээ угаалга үйлдэх сарын аян зарласан ч иргэдийн олонх нь эхлээд нийтийн тээврээс уриалгаа эхлүүлэхийг хүсч буй.

Учир нь хот дотор үйлчилгээнд явж байгаа автобуснууд нь битүү тортог, шороо тоосонд дарагдсан нь сүүлийн гурван хоног шүүмжлэл дагуулж байна. Угааж цэвэрлээгүй л бол үйлчилгээнд гаргаж, Улаанбаатарынхаа үзэмжид нөлөөлөхгүй байхыг ч иргэд цахим хуудастаа бичжээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобус нь нэгдүгээрт, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэж, чиглэлийн дагуу аюулгүй тээвэр хийх. Хоёрдугаарт, хотын соёл. Нийслэлийн өнгө үзэмж болоод ая тухтай байдалд онцгой нөлөө үзүүлдэг салбар нь нийтийн тээвэр. Тиймээс цэвэрлэгээ хийгээгүй автобусаа үйлчилгээнд гаргахгүй байхыг иргэд хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж