"Ирэх дөрвөн жил Н.Энхбаяраас их зүйл шалтгаална"

"Ирэх дөрвөн жил Н.Энхбаяраас их зүйл шалтгаална"

"Ирэх дөрвөн жил Н.Энхбаяраас их зүйл шалтгаална"

Эдийн засагч, эрх зүйч, доктор Б.Лхагважавтай одоогийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Дөрвөн жилийн өмнөх амлалтаа биелүүлсэн болж саяхан цалин, тэтгэвэр 10 хувиар нэмчихлээ. Хувьцааны ноогдол ашиг тарааж байна. "Нөгөө муу төгрөгөө бүр л цааснаас дор болгох нь" гэж эдийн засагчид ярьж халаглах юм. Энэ үйлдэл эдийн засагт ямар нөлөө үзүүлнэ гэж та харж байна?

-“Дөрөвдүгээр сарын 1” юм даа, тийм ээ…

-Нээрээ л “Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1” болох байх даа?

-Өнгөрсөн дөрвөн жилийн турш “дөрөвдүгээр сарын 1” болж молигодож байгаад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд нэмсэн боллоо. Гэтэл эрх барих хугацаандаа төгрөгийн ханшийг хоёр дахин буюу 200 хувь унагачихсан. Тиймээс энэхүү 10 хувийн нэмэгдэл бол хусам долоолгож байгаатай адил зүйл. Ер нь 2008 оноос хойш сонгуулийн өмнө төр барьж буй намын /хамтарсан засгийн газраас эхлэлтэй/ засгийн газар мөнгө тараадаг гажиг тогтолцоо бий болсон. 2012 оны тавдугаар сард Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн болон МАН-ын дарга С.Баяр нарын 2008 онд амласан нэг сая, 1,5 сая төгрөгийг Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газар /Шадар сайд нь Н.Алтанхуяг/ БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компаниас Тавантолгойн нүүрсээ барьцаалж 350 сая ам.долларыг авч тараасан. Тэр өрийг саяхан төлж дуусгасан. Дараа нь, Ч.Сайханбилэгийн засгийн газар 2016 оны тавдугаар сард “Сайн хашаа” , “Сайн оюутан” нэрийн доор Монголбанкаар 600 тэрбум төгрөг хэвлүүлж тараасан. Өнөөдөр энэ нь Монголбанкны өрийн дансанд байж л байгаа. Нэг ч төгрөг төлөөгүй. Бас нэг нөхөр ахмадын зээл тэглэж байсан…720 тэрбум төгрөгөөр…

-Ерөнхийлөгч Х.Баттулга автор нь. Гэхдээ тухайн үеийн У.Хүрэлсүхийн Засгийн газар болон УИХ гүйцэлдүүлсэн шүү дээ?

-Тэр мөнгө Монголбанкны өрийг нэмсэн. Энэ мэт их мөнгө зээлээр авч тараасан балгийг нэг ч Засгийн газар төлөөгүй. Нүүрсээрээ төлсөн 350 сая ам.долларыг эс тооцвол шүү дээ. Энэ бол улс төрийн эрх мэдэл олж авахын төлөө нийтийн санхүүг дур зоргоороо ашигладгийн ганц нэгхэн жишээ юм. Үүний дараа юу болдог вэ гэхээр төгрөгийн ханш унана, инфляц өснө. Мэдээжийн хэрэг, сүүлийн арван жилийн төгрөгийн ханшийн энэ их уналт, инфляцийн өсөлт, мөнгө хэвлэж тараасны балгийг жирийн иргэд, аж ахуйн нэгжүүд л үүрсэн. Энэ их алдагдлуудыг саяхан нэмсэн 10 хувийн цалингийн нэмэгдэл, ноогдол ашиг тараалт нөхөж чадахгүй. Шальтай юм болохгүй. Сонгуулийн л чимэг юм даа.

Бизнес эрхлэгчид Татвар болон Нийгмийн даатгал, ялангуяа  таны санаачилсан НӨАТ, Гааль, онцгой албан татвар, огт хэрэглээгүй сэргээгдэх эрчим хүчний хураамж гээд татуулсаар орлогынхоо 60 орчим хувийг дээрэмдүүлдэг…

-Энэ бол цэвэр Ерөнхий сайдын болон засгийн газар кабинетаараа хийх ёстой ажил. Ерөнхий сайд маань эдийн засгийн салбарын хүн биш учраас өөрийнх нь хийх ёстой ажлууд, дэвшүүлж байгаа зорилтуудад түүний танхим болон манай эдийн засагчид, мэргэжилтнүүд зөв мэдээлэл, зөв аргачиллаар хандаж өгөх нь чухал байна.

Таны асуусан олон татвар, даатгалуудыг иргэн, компанид ачаалал багатай, уян хатан, системийн хувьд логик холбоотой байх цогц шийдлийг миний бие дэвшүүлж, ажил болгох гэж явдаг юм. Уян хатан байдлаар алийг нь тэглэх вэ, алийг нь бууруулах вэ гэдэг бaлансыг нь байнга барьж байх ёстой. Жишээлбэл, АНУ-д хувь хүний орлогын албан татвар өндөр байдаг. Гэхдээ  ихэнх хувийг нь буцаагаад өгчихдөг. Ингэхдээ компанийн орлогыг нь бүртгээд авчихдаг системтэй. Бид 2015 онд НӨАТ-ын шинэ системийг хийхдээ иргэдэд тухайн татварын 20 хувийг буцаан өгөх зорилгоор хийснээр бусад татварын орлогыг нэмэгдүүлж, төр, иргэн, аж ахуйн нэгжүүдэд аль алинд нь ашигтай байх логик дээр суурилж хийсэн.

НӨАТ-ын гайхамшигтай ололт дээр тулгуурлаад бусад татвар, даатгалын төрлүүдийн тоо хэмжээг зохицуулах удирдаач нь Ерөнхий сайд. Гэтэл Ерөнхий сайд маань буруу мэдээлэл, буруу аргачиллаар хандаад байна. Энэ нь, Сангийн сайд С.Жавхлан, Ч.Хүрэлбаатар нартай холбоотой. Эд нар татвар, даатгалын чиглэлийн реформ хийж байгаагүй.

Миний хувьд 2005 оноос хойш татварыг судалж алдаа оноог нь хууль эрх зүй, эдийн засгийн хувьд засч залруулж, тухайн үеийн засгийн газруудтай хамтран ажиллаж байсан/2008 оны хямрал, 2013-2015 оны уул уурхайн хямралын үед/. Тухайн үеийн эрх баригч ардчиллын залуучуудтай Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, НӨАТ-ын шинэчилсэн хууль, HӨAT-ын системийг хийсэн. Харин энэхүү шинэ реформын үр дүнг нь У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн засгийн газар л хүртсэн. Оюутолгойн далд уурхайн үр шимийг ч тэд хүртсэн. Нийт зургаар нь авч үзвэл татвар, даатгал, нийгмийн сангийн чиглэлд  реформын шинжтэй хийсэн зүйл Л.Оюун-Эрдэнийн хувьд маш бага. Үнэнийг л ярих хэрэгтэй.

Сангийн сайд нь ажлаа мэдэхгүй учраас УИХ-ын дарга Г.Занданшатар аргаа бараад НӨАТ-ын 50 хувийг иргэдэд буцааж өгөх хуулийн төслийг санаачилсан. Гэтэл энэ зөв  санаачлагыг дэмжиж хэрэгжүүлэх ёстой Засгийн газар нь хэдхэн сарын өмнө унагачихсан. Энэ бол татварын шинэ системийн ололтой талыг ашиглаж далд эдийн засгийг ихээр хумих боломжоос Сангийн сайд нь оройлон зугтсан тод жишээ болж түүхэнд үлдэнэ.

-НӨАТ-ын автор нь та. Харамсалтай нь, энэ системийн балгаар иргэд төрд дээрэмдүүлж байна. Та түүнийг хүсээгүй байх. Буруу угсарсан юм уу, яагаад ийм байдалд хүрчив?

-Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн засгийн газрууд энэ системийг хийгээд, асаагаад Ардын намд хүлээлгэж өгсөн. МАН-ын нөхдүүд тэр үед НӨАТ-ын машин, сонгуулийн хар  машиныг шатаана гээд 2016 оны тавдугаар сард талбай дээр зогсч байсан. Одоогийн Сангийн сайд  хийж байгаа нөхөр ч байсан шүү дээ. Та бүхэн санаж байгаа. Миний бие МАН-ын хулгайч, худалч нарыг дэмжихгүй шүү” гэсэн гарчигтай хоёр нүүр бүхий ярилцлага “Өдрийн сонин”-д нийтлүүлж байлаа.  Гол зорилго нь ямар ч ойлголт, мэдлэггүй хүмүүс сонгуульд эрх мэдэл олж авахын тулд НӨАТ-ын шинэ системийг маань устгах тухай улайран худлаа ярьж байсан болохоор тэр ярилцлагыг өгсөн. МАН эрх барьсан /2016-2019/ эхний гурван жилдээ HӨАТ-ын шинэ системээр бий болсон датаг/өгөгдөл/ эдийн засагт ашигтай байдлаар хэрэглэх алхамыг огт хийгээгүй. Уг нь тухайн үед бидний хийсэн системийн үр өгөөжийг иргэд маань хүртэж эхэлсэн. 2017 онд 47 тэрбум, 2018 онд 160 тэрбум… 2023 оны байдлаар нэг сая иргэн нэг их наяд төгрөгийн буцаан авалт авсан учраас энэ системийг зогсоолгүй ажилласан.

Энe бүртгэлийн системийн их өгөгдлийг эрх баригч нар эдийн засагт ашиглахаасаа илүү иргэн, аж ахуйн нэгжээ хянах, дарамтлах аймшгийн систем болгон ашиглаж байна. Хуучин коммунист зан нь хөдлөөд явбал энэ нь бидний 34 жилд олсон зах зээлийн бүх үнэт зүйлсийг байхгүй болгоно.

Сайн багш хүн маш нарийн мэдлэгийг шавьдаа сургахын тулд шавиа асар их судалдаг. Үүнтэй адил HӨАТ-ын системийг мэдлэг, мэдрэмжгүй хүмүүсийн гарт өгсөн нь миний хувьд алдаа болсон. Энэхүү системийг маань хүний эрх, чөлөөт зах зээлийн эсрэг ашиглах бороохой болгох эгзэгтэй үе ирчихээд байна. Ашиглаад ч байна. Тухайн үед буюу 2016 оны нэгдүгээр сарын 1-нд Монгол Улсын хэмжээнд ердөө 1400 кассын машин үйлчилгээний газруудад ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар 400 мянган кассын машин ажиллаж байна. Эхний 2016 онд 47 их наяд төгрөг бүртгэсэн бол одоо 197 их наяд төгрөг бүртгэж байна.

-Ийм байдлаас урьдчилан сэргийлэх арга, механизм нь юу байсан юм бэ?

  1. НӨАТ-ын буцаалтыг шат шат дараатайгаар нэмэгдүүлэх байсан.

2.Аж ахуйн нэгжийн НӨАТ-ын бүртгэлийг мөнгөн сууринд шилжүүлэх.

  1. Гааль, татварын газрыг нэгтгэх, төр өөрийнхөө НӨАТ-ыг 100 хувьд буцааж авах. Ингэвэл авлига 100 хувь устана. Гэх мэт тухайн субъектэд зориулсан олон арга байна.

Ярилцлагын цаг богино тул дэлгэрэнгүй мэдээллийг 2019 онд миний докторын зэрэг хамгаалсан “НӨАТ-ын бүртгэлийн системийг ашиглаж татварын орлогыг нэмэгдүүлэх нь” гэсэн  эрдэм шинжилгээний бүтээлээс хараарай.

ТӨР, НИЙТИЙН ХАМААРАЛТАЙ ӨМЧИЙГ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДААС ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН

-Зах зээл хумигдаж, төрийн оролцоотой компаниудын зах зээл дээр эзлэх хувь асар их боллоо. Төртэй л холбогдохгүй бол томорч чаддаггүй аж ахуйн нэгжүүдтэй болчихлоо?

-1992 оны Үндсэн хуульд тусгасан, одоо ч буй нэг зүйл бий. Монгол Улсын нийт өмчийг 100 хувь гэж үзвэл 99 хувийг төр мэдэж байгаа. Үлдсэн нэгхэн хувийг нь аж ахуйн нэгж, иргэний хувийн өмч бүрдүүлнэ гэсэн үг. Хамгийн том өмч болох газар, газрын хэвлийн баялаг,  агаар, агаарын орон зай, ой мод, ус, ургамал, ан амьтан төрийн өмчөөрөө байгаа. Төрийн эрхэнд гарсан нөхдүүд энэ бүх өмчийн түр эзэн суудаг. Үүнийг зохицуулах зохицуулалтыг 1992 оноос хойш хийгээгүй. 1996 онд Төр ба орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулах гэж оролдсон байдаг. Тэр хуулийг 2019 оны арваннэгдүгээр сард баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу солих гээд тэмээ ботголох шиг удааж байна.

Төрийн нийтийн хамааралтай өмчийг төрийн өндөр албан тушаалтнуудаас хамгаалахгүй бол энэ бүх өмчийг яах нь төрийн гурван өндөрлөг, эрх баригчдын дур зоргын асуудал болсон. Энэ нь төрийн өмчит компаниуд томроод байгаагийн шалтгаан юм.  Ядаж төрийн нийтийн хамааралтай өмчөөс 2-3 хувийг нь чөлөөт зах зээл рүү ороход л манай эдийн засаг эрс өснө. Сүүлийн найман жил, тодруулбал 103 жилийн 98 жилд нь манай коммунист нам засаг барьсан. Тиймээс 1990 оноос өмнөх шигээ иргэнээ өмчтэй, хувийн аж ахуйн нэгжүүдээ томрохоос айдаг тийм сэтгэлгээтэй нөхөд нам удирдаж байна. Уг нь коммунист онолын гол цөм нь хөдөлмөрийн капиталыг үнэ цэнэтэй болгох. Манай намын толгойд байгаа нөхдүүд энийг л бодох ёстой.

Цалинг 10 хувь нэмэх үү, өнөөдөр авч байгаа цалингийнх нь үнэ цэнийг таван жил хадгалж чадах уу гэдэг нь төрийн үүрэг. Гэтэл төгрөгийн үнэ цэнийг нь хоёр дахин унагасныхаа дараа цалинг нь 10 хувь нэмсэнээ их буянтай ажил хийсэн дүр үзүүлэх нь шог юм.

Төрийн өндөр албан тушаалтнууд төсвийн мөнгөнд гар дүрсэн, төрийн өмчийг шамшигдуулсан олон л жишээг энд дурдаж болно доо…

-Эхлээд бид төрийн нийтийн хамааралтай өмчийн эзэмших, ашиглах, өмчлөх асуудлыг цэгцлэх ёстой. Дараа нь органик хууль болох иргэн, эрүүгийн хуулиар дээрх өмчүүдийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Илүү тодруулж хэлбэл, төрийн өндөр эрх мэдэлтнүүдээс өрийн нийтийн өмч, дээр нь татвар даалгал буюу нийтийн санхүүг Үндсэн хуулиараа хамгаалуулж, дур зоргоороо авирлахыг зогсоох ёстой.

Манайд ийм зүйл байхгүй. Тиймээс төрийн өндөр албан тушаалтнаас бүх зүйл хамаарч байна.

Сүүлийн арваад жилд төгрөгийн ханш хоёр дахин уналаа. Үүнд төр их үүрэг гүйцэтгэсэн. Бүр тодорхой хэлбэл, Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн л гүйтцэтгэсэн шүү дээ. Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, сүүлд нь Л.Оюун-Эрдэнэ. Ковидын үе ч таарсан. Романтик төсөл хэрэгжүүлэх гэж мөнгө хэвлэсэн. Үүнээс гарсан сөрөг үр дагаврын хариуцлагыг хэн ч үүрээгүй.

Тэдэнд анхааруулж байх ёстой бие даасан институтиуд алга. Их, дээд сургууль, бие даасан эдийн засгийн институт алга.

-Улс төрийн хувьд сөрөг хүчин нь хэлэх ёстой биз дээ?

-Уг нь тийм. Гэтэл бие даасан институттай ганцхан улс төрийн нам нь МАН. Ардчилсан нам ч институт хэлбэрээ олж чадалгүй өдий хүрлээ. Бусад жижиг намуудтай нь ярих юм ч байхгүй. Энэ талаар ярилцсан олон ярилцлага танай сайтын архивт байгаа.

-Үндсэн хуулийг хүртэл өөрчлөөд давхар дээл өмсөж байхад түүнийг хараад алга ташаад сууж байгаа хүмүүст аврал байна уу?

-Үндсэн хуульд салхи оруулсан ч буцаагаад Т.Доржхандаар өргөдөл өгүүлж байгаад өөрчилчихлөө. Үзэл бодолгүй хүмүүсийн хуаран болсон нь энэ мэтээр илрээд байна. Миний хувьд, Ардын нам нэртэй болоход нь гишүүнээр элссэн. Манай нам 98 жил коммунист явсан. Сүүлийн хоёр жилд л социал-демократ үзэл баримтлалтай болсон. Өнөөдөр социал-демократ үзэл баримтлалын нэг номыг бүтэн уншсан хүн манай намд байхгүй. Үзэл сурталгүй, философигүй хүмүүс яах вэ гэхээр буруу зам руугаа явна. Өмнөх арга барил руугаа орно. Иймээс л реформ хийж чадахгүй гацаад байгаа юм. Нийгэм бүх үзүүлэлтээрээ мухардалд орчихсон байна. Ерөнхий сайд гоё тоо бариад гүйгээд байгаа боловчиг түүнээс нь уул уурхайн орлогын статистик мэдээг хасвал бусад бүх салбарын тоон үзүүлэлтүүд хасахтай гарна.

-Зудыг хүртэл ашиглаад буруугаа дэвэргэж байна. Угтаа малчдын мал зээлийн барьцаанд байсан юм бол банк барьцаагаа эрсдэлээс хамгаалж даатгуулах ёстой. Малаа зуданд алдлаа гэхэд даатгалаас хохирлыг нь барагдуулах ёстой. Гэтэл дундуур нь төр гүйж ороод татвар төлөгчдийн мөнгөнөөс барагдуулах эсвэл хүүг нь төлөх тухай шийдвэр гаргаад зогсохгүй иргэдээс хандив цуглуулж байх жишээтэй. Малчдыг өмчөө хамгаалах үнэ цэнийг үгүй хийх арга барьж, тэжээвэр болгох гэж байна л даа…

-Зуд бол байгалийн гамшиг. Гэхдээ үүнээс л хамгаалах гэж даатгалын систем бий болсон юм. Манай даатгалын систем 1992 оноос өмнө коммунист загварчлалтай байсан. Тэр хэвээрээ өнөөдрийг хүрсэн. Даатгалын системийн гажуудал цар тахлаар ч, зуднаар ч гарч байна. Энийг засч залруулах ажлыг хийхийн оронд Ерөнхий сайд оноо авах гээд сонгууль хүртэл төлөлтийг нь хойшлуулж байна. Монголбанкны ерөнхийлөгч нь энэ саналыг дэмжиж, арилжааны банкны эрх рүү халдаж, өмнөөс нь шийдвэр гаргаж байна. Арилжааны банк нь өөрсдөд нь ашигтай учир чимээгүй л байна. Дөрвөн жилийн өмнө сайд асан Ч.Улааны гаргасан мэдэгдлээс болж ноолуурын үнэ хоёр дахин унасан. Хэн ч хариуцлага хүлээгээгүйтэй адил энэ зудын хохирлыг малчид л үүрнэ дээ. Гэнэт төр туслах, асрах нэрээр үндсэн эрх, эрх чөлөөг нь атгандаа оруулсан байдаг. Чөлөөт зах зээлийг эрхэмлэдэг цөөхөн хэдхэн хүмүүс энэ алдааг сануулж байдаг.

-Хэн бэ?

-“Алтан тариа” компанийн П.Цэнгүүн. Н.Алтанхуягийн Засгийн газар үнэ тогтворжуулах нэрийн дор 2013 оны эхэнд 2.7 их наяд төгрөг хэвлэж тараасан. Тэр үед П.Цэнгүүн “Уучлаарай, би эдийн засгийн эрхээ алдахгүйн тулд наадхыг чинь авахгүй” гээд татгалзсан. Энэ нь ирээдүйд бий болох сөрөг нөлөөг харж чадсан. Төрөөс хамааралгүй бизнесээ бие даан явуулж байгаа ганц хүнээ худал мэдээлэл дээр үндэслэн өндөр албан тушаалтан балбаж байна  Манай бизнесийнхэн энэ жишээгээр өөрсдийгөө хамгаалах  ёстой. Харамсалтай нь, олонх нь тухайн үеийнхээ эрх баригчдыг дагаж гүйгээд өнөөдрийн авлига, хээл хахуулийн системийн гажуудлын үндсэн тоглогчид болжээ.

-Томчуудынх нь дийлэнх нь юм биш үү?  

-Бизнесийн хүрээллийн дотор энэ үзэгдэл хорт хавдар болон тархсан. Уг нь энийг засах гэж Өршөөлийн хууль хоёр ч удаа батлуулан гаргаж өгсөн боловч олон жил ужгирсан хуучин зуршилдаа идэгдсэн. Жишээлбэл, олборлосон алтны 2 хувийг роялти буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг  Монголбанк, ТЕГ-ын уялдаа холбоогүй байдлаас болж ажилчдынхаа нэрэн дээр төлсөн татварын залилангаас болж 2018-2019 онуудад 400 сая ам.долларын орлогын татварын асуудал гарч албан тушаалтнуудад сөгдсөн. Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсад жилд 40 тонн алт олборлосноос зөвхөн 20 тонныг нь улсад мэдүүлж татвар төлсөн байна. Үлдсэн 20 тонн алтны асуудлыг илрүүлнэ" гэсэн боловч одоогоор сураггүй байна.

“Хуурамч” шатахуунаас болоод нефть импортлогчид бүгд хадгаа бариад улстөрчид дээр очсон. Уул уурхайн ашиглалтын лицензийг хураах сургаар бүгд айгаад, заримд нь ордон бариад өгчихсөн шүү дээ. Бизнесийнхэн чөлөөт зах зээлээ өөрсдөө хамгаалах ёстой. 1803 онд феодалын төрөөс капиталист өмч хөрөнгийг хамгаалах гэж “танхим” гэдэг институтийг  бий болгосон. Мөн түүнчлэн аливаа бизнесийн гэрээний биелэлттэй холбоотой маргааныг мэргэжлийн шүүгч буюу албан ёсоор шийдсэн орлогынхоо дүнгээс ажлын хөлсөө шударгаар авдаг шүүхийн систем буюу Арбитрын шүүхийг бий болгосон.

Гэтэл одоо манай танхим/Худалдаа аж үйлдвэрийн танхимыг хэлж байна/ “Бизнесийн сэргэлт” ч гэнэ үү, Ерөнхий сайдынхаа уриа лоозонг бариад гүйснээр хуучин 1960 оны БНМАУ-ын Худалдааны яамны хэлтэс байсан хэлбэр рүүгээ орлоо. Харамсалтай байна.

-Өнөөдөр өнгөрсөн 30 жилийг хараан зүхэж байна. Гэтэл найман жилийг нь эс тооцвол МАН эрх барьж ирсэн. Энэ хугацаанд бий болсон Монголын толгой баячууд энэ намынх. Танай намын хөрөнгө дэлхийд толгой цохих байх. Энд л шударгаар бизнес эрхлээд амжилт олдоггүй нууц байгаа юм биш үү?

-Зах зээлд бид шилжсэнээр олон төрлийн бизнес хөгжсөн. Хамгийн буруу гарынхан нь улстөрчдийг дагаад муу замаар их хөлжсөн дөө. Тэрийг энд яриад яах вэ. Манай ардын нам 103 жил төр барьсан. Дөрвөн жилд нь Ардчилсан нам барьсан байх. Коммунист систем нуран унасан 1990 оны хувьсгалын дараа төр барьж байсан манай нам эдийн засаг, нийгмийг мухардалд оруулж, үүнээс гаргах шийдлийг ололгүй төрийн ажлыг эзэнгүй орхиод, ардчилал, чөлөөт зах зээлийн суурь тавих ажлыг ардчиллын залууст хаяад явсан даа.Тун удалгүй 1992 оны Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны дараа төргүй бол бид амьдарч чадахгүйгээ ойлгож, буцаж ирээд бараг тасралтгүй 28 жил төр барилаа.

1992-1996 онд төр барьсан “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэдэг П.Жасрайн засгийн газар таван шатлалтай 50 хүртэл хувийн албан татвартай байсан. Бүгд цалин байхгүй, менежмент байхгүй, дампуураад М.Энхсайхан гарч ирээд реформ хийсэн. Реформ хийснийхээ шанд огцорсон. Дараа нь Н.Энхбаярын засгийн газар гарч ирээд бас л мухардалд оруулсан. Хамгийн гол нь, манай Ардын нам эрх барихдаа муралдалд авааччихдаг. Түүний дараа 2004 онд Ардчилсан намын залуус гарч ирж реформыг дахиад эхлүүлсэн.

2008 онд С.Баярын Засгийн газар ардчиллын таван сайдтай нийлж ДНБ-ийг таван тэрбум ам.доллар болгож мухардлаас гаргаж Сү.Батболдод өгсөн…

Сүүлийн найман жилд нийгэм, эдийн засаг, улс төрийн мухардалд дахиад орчихлоо. Эдгээр мухардлын үндсэн шалтгаан нь манай нам коммунистуудаасаа хойш тогтсон үзэл баримтлалгүй, философигүй явж байгаагийн үр дагавар юм. Гэтэл Богд хаан тэргүүтэй 1911 оны тусгаарт тогтнолоо сэргээн мандуулсан хүмүүс таван улсын буюу Францын хүний эрхийн тунхаг, АНУ, Япон, Белги, Норвеги улсын үндсэн хуулийг 1910 онд орчуулаад монгол бичгээр буулгасан байлаа. Гэтэл манайхан 1990 онд ардчилал, чөлөөт зах зээлд орохдоо АНУ-ын Үндсэн хуулийг судалсан хүн нэг ч байгаагүй. Францын Хүний эрхийн тунхагийг иргэн Д.Ламжав гуай л уншсан. Чөлөөт зах зээлийг судалсан нэг ч эрдэмтэн байгаагүй.

Уучлаарай, ингээд 1992-1996 онд хуучин коммунистууд нийгмийн үндсэн гол хуулиудыг судалгаа, шинжилгээгүй хийсэн нь эдгээр мухардлуудад хүргэсэн.

-Хоёр жилийн өмнө танайхан социал-демократ үзлийг авсан байх аа. Тэрийгээ ойлгодог нь хэд вэ?

-Манай нам 250 мянган гишүүнтэй. Гэхдээ энэ шинэ үзэл баримтлалынхаа талаар бүтэн ном уншсан хүн байхгүй. Хэрэв байсан бол эрх барьж буй улсын буруу, зөрүү ажлыг шүүмжлээд, засаад явах ёстой. Төрийн өмчийг улс төрийн намаар дамжуулж авдаг процессийг 1992 онд хийсэн. Тэрийг нь мэдсэн нөхөд мэдээж нам руу очоод суучихсан. Намын институци чинь өөрөө их төвөгтэй. Гуравдугаар сард намын баяр боллоо гэхэд ядаж ирсэн цайллагандаа такс төлөөд ордог соёлд сургаагүй. Намын баяр болoход нэг дүүргийн намын дарга 30-40 сая төгрөг цуглуулж байж намынхаа 1000 хүний баярлуулна. Тэр мөнгийг хаанаас олдог вэ гэхээр нийтийн сангаас л олно. Ийм том массыг ядаж өөрсдийнх нь мөнгөөр хооллож сургахгүй бол үеийн үед дээр нь байгаа нөхөр нийтийн санхүүгээс хулгайлж хооллосоор л байх болно. Өөр юм байхгүй. Covid-19-ын үеэ мартсан гэж бодьё. Хойших үеийг нь хар л даа. Дандаа манай намын дарга нар том тендер, концесст бүгдээрээ орооцолдож байгаа биз дээ. Тэгсэн мөртлөө нэг ч улстөрчид хариуцлага хүлээхгүй байна.

-Дээр нь 200-хан километр зам барих гэж зовж байна шүү дээ?

-Тэгсэн. Дарханы замыг найман жил бариад, 200 гаруй хүний амийг золиосолсон шүү дээ. Манай намын байгаа царай энэ. Харин хөөрхий гоочлуулаад байгаа Н.Алтанхуяг чинь тэрбум ам.доллар зээлж авчраад, мөнгө хэвлэсэн ч гэсэн 3000 км зам тавьчихсан юм. Тэрийг үнэлэх хэрэгтэй шүү. Одоо гэхдээ Ардчилсан намд тийм нөхдүүд алга болчлоо. Найман жил ажилгүй яваад нэлээд ядарчихсан байх. Тэдэнд үзэл санаагаа хамгаалаад явах гэхээр боломжгүй болсон. Учир нь манай нам  тэдний гол социал-демократ үзлийг нь булаагаад авчихсан. 2000-д оны үед Н.Энхбаярын хаанчлалын эсрэг Л.Гүндалай бие даагч мөртлөө бүхэл бүтэн Ардчилсан намыг дагуулж явж байсан. Одоо УИХ-д байгаа Ардчилсан намын гишүүдээс Б.Пүрэвдорж гишүүн л хааяа дуугарч харагдах юм. Ардчиллыг хамгаалдаг парламентын амин сүнс нь цөөнхдөө байдаг. Гэтэл цөөнх нь ийм үхээнц болохоор парламент үхээнц болж байна.

-Та үзэл баримтлалаа уншсан хүн манай намд байхгүй гэлээ. Үзэл баримтлалгүй 250 мянган хүний нэгдэл ямар том аюул вэ. Юу ч хийж мэдэх аюултай арми байна шүү дээ. Хуучин зам руугаа ч ухархад ойрхон байна аа?

-Ер нь социализмын үед ч нарийндаа Маркс, Ленинээ уншаагүй шүү дээ. 1925 оноос хойш Сталины онолоор явчихсан улс. Цагдаа улс байсан.

Хамгийн аюултай нь онолоо уншаагүй, үзэл баримтлалаа мэдэхгүй байвал эндээс фашизм эсвэл коммунизм л гардаг. Өнөөдөр нэг ардын баатар төрүүлээд л, нөгөөхөө дагаж парламент руу  орох гээд л хошуурч байна. Хоёр талд хэдэн хөгшчүүл нь утаа май тавиад л үзэлцээд байна. Иймд манай нам цаг алдалгүй социал-демократ онолоо жинхэнээсээ уншиж, амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Социализм, социал-демократ хоёр маш их ялгаатай.

-Удахгүй 2024 оны УИХ-ын сонгууль болох гэж байна. Хуулийг нь харахад хүссэн хүнээ гаргаж ирж чадахгүй юм байна. Тиймээс уналт дахиад л үргэлжилэх нь ээ. 2028 онд ухаарч чадах уу, үгүй юу гэдгээс л их юм шалтгаалах нь, тийм үү?

Н.Энхбаяраас гуайгаас л их юм шалтгаална. Олон юмнаас шалтгаалахгүй. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН, МАХН нийлсэн шүү дээ. Ингэхдээ гэрээ хийсэн. Тэрхүү гэрээгээр Н.Энхбаяр МАН-ын удирдах зөвлөл, 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн 30 хувийг дэвшүүлэх онцгой эрхтэй. Хал үзсэн хүний хувьд, найдвартай сонгогдох 30 гаруй хүмүүсийг дэшүүлж гаргаж чадна.

Л.Оюун-Эрдэнэ намын даргын хувьд 86 хүртэлх хүн дэвшүүлээд 60 гаруй суудал авч чадах байх. Гэхдээ энэ авсан 60 суудал нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн гэж хуваагдаад, намын даргад 20 орчим гишүүн л үлдэхээр харагдаж байна. Үлдсэн 20 гаруй суудлыг Ардчилсан нам авах байх. Үүний дараа бүх тоглолт Н.Энхбаяр гуайн талд байх юм. Энэ хүн хаашаа явахаас бидний хувь заяа шалтгаална. Нэг их олон юмнаас шалтгаалахгүй. Сонгууль бол хэзээний дууссан. Одоо нүүрс, зэсээ хэн зарах вэ гэдэг зодоон л явж байна. Харин ирээдүйд эрх барих засгийн газрын тулгамдсан асуудал нь уул уурхайн салбарт ажиллаж буй 70 мянган хүнээс бусад салбарт ажиллаж буй нэг сая хүнээ яах вэ гэх асуудал. Тиймээс ажлын байрыг нь яаж хадгалж, үнэлэмжийг нь сайжруулахын төлөө ажиллах ёстой.

-Одоо өөрсдийнх нь мэдэлд ороогүй байгаа ганц салбар болох шүүх рүүгээ дайраад байна. Шүүх л буруутай гэдэг. Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэргийг харахад нэгнээ авч үлдээд, золиослохоо ял өгсөн байдалтай явуулж байна. 2020 оны сонгуулийн өмнө юу болов. Нөгөө М.Энхсайхан, С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд нарыг ялих шалихгүй зүйлээр шоронд хийсэн. Өөрсдөд нь саад болсон болгоныг л барьж хориулдаг болчихлоо. Зөв тийшээ харах сонирхол алга байх шиг…

-Зөв юм руу харахын тулд эрдэм, мэдлэг, суурь судалгаа хэрэгтэй. Нэгдүгээрт, шүүх засаглалын боловсон хүчнийг эдийн засгийн боловсрол мэдлэгээр хангах хэрэгтэй байна. Өнөөдөр нийгэм дэх бүх дуулиан эдийн засагтай холбоотой. Гэтэл энд үүссэн зөрчил, маргааныг шүүн тунгаах, хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, прокурорын хяналт тавих хүмүүст эдийн засгийн мэдлэг маш муу байна. Үүний үндсэн шалтгаан нь эрх зүйч бэлтгэж буй их сургуулиудад эдийн засгийн суурь хичээлийг ордоггүйтэй холбоотой.

Хоёрт нь, газрын хэвлийн баягаа 35 тэрбум ам.долларын барьцаанд өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл, лицензээр дамжуулаад газрын хэвлийн баялагт эзэн суучихсан хүмүүсийн далд удирдлага төрийн бүх шатанд байна.

Одоо УИХ-ын сонгуульд намуудаар дамжуулж эзэн хэвээрээ үлдэхийн тулд асар их мөнгө цацахад бэлэн байна. Шударга ёсыг эрхэмлэж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх хар мөнгөний урсгалыг намын цагаан ордны хаалгаар оруулж ирэхгүй байлгаж чадах юм бол зөв замын эхлэл тавигдана.

Ярилцлагын төгсгөлд юуг анхаараасай гэж та хэлэх вэ?

-Манай улсын ирээдүй иргэн биднийг хэрхэн зөв сонголт хийхээс хамаарна. Нэгийг бодож, хоёрыг тунгааж саналаа өгөөрэй. Өвөг дээдсийн буян, өнө эртний түүхийн сургамж, алдаа оноог туулж яваа 34 жилийн туршлага, ямар ч хүнд нөхцлөөс тэсч, тэмцэж гарч чаддаг ард түмэн байхад ирээдүй гэрэлтэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

66 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дорж 2024-04-08 75.190.35.176

Ирэх дөрвөн жил Н.Энхбаяраас их зүйл шалтгаална"

Avatar

зочин 2024-04-08 202.126.89.177

saihan yarina. Irgediig huurna. Yu ch hiij chadahgui

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.186.138

МЭРГЭН ТҮРГЭН ЛАМ БОЛЖЭЭ. НАМБАРЫН ЭНХБАЯРЫГ ИХ ӨНДӨРТ АВААЧИЖ БАЙХ ЧИНЬ. ЧИ БИТГИЙ ХУЦАА

Avatar

ннх 2024-04-08 202.55.180.162

Нээх их мэдэгч гар Сү.Батболдын зөвлөх хийхж байхдаа юу хийсэн хүн бэ. ХААТанхимд 4 жил болохдоо бас юу хийвээ. Өөрөө юу ч хийхгүй хар шүлсээ л үсчүүлж чаддаг гэдгийг чинь юм мэддэг хүмүүс харсан. Тэр үед НӨАТ бууруулна гээд хэзээ тэгэж хуцаж бсан юм бэ мэдэх ч үгүй юм бна

Avatar

Нэргүй 2024-04-08 202.55.188.37

хаха муу дүнзэн царайлсан п***а бас нэр дэвших санаатай

Avatar

зочин 2024-04-08 66.181.160.106

Хамгийн гол ньь энэ төрд байгаа хүмүүсийн чинь боловсрол гэж авах юм алгаа ..Дан , үнэн худал нь мэдэгдэхгүй хувийн сургууль төгссөн болсон хүмүүсээр дүүрчихсэн байнаа …

Avatar

Дорж 2024-04-08 75.190.35.176

Боловсролгүй, чадваргүй ерөнхий сайдтай байхын зовлонг энэ үйлдэл одоо Данх дээр давтагдаж байна.

Avatar

Ялалтын багц 2024-04-08 14.1.81.78

Монголын улс төрд ялалтын туг өргөхөд боловсрол илүүдэл зүйл. Харин дараах хэдэн зүйлд анхаарахад амжилт олно .1.Энэрэнгүй хайр сэтгэл бүхий уриан доор мөнгө амлах 2.Хятадын эсрэг үзэл дэвэргэх өрсөлдөгчөө хужаажуулах 3. Шарын шашин ашиглах

Avatar

Зочин 2024-04-08 103.212.119.204

Очиж очиж Энхбаяраас юм шалтгаалаад байх даа яах вэ дээ. Энхбаяраас биш Авилгын системээс их юм шалтгаална гэвэл үнэнд ойртох байх шүү.

Avatar

Нэргүй 2024-04-08 79.95.86.99

Mongol hezeech sergehgui Urund uurd barigdana

Avatar

Нэргүй 2024-04-08 103.57.92.102

Шинжлэх ухааны эрдэмтэд л улс орны хөгжлийг авч явдаг юм. Улс төрчид бол юу ч биш.

Avatar

Дбдуу 2024-04-08 202.9.40.73

х***а, х***а гар хөл уих нэгийг ч нэр дэвшүүлж болдоггүй улсаара 40 жил харлаа. Хогууд монголыг зориуд ийм болгосон.

Avatar

Балт. 2024-04-08 59.153.113.168

энэ ёстой хогиин хөгиин пяздашдээ. албан тушаалын төлөө төрсөн эхиигээ өлхөн а**а.
албан тушаал өгөөгүйн төлөө боож үхлээл дээ 4 жилд.
Одоо эргээд МАН луугаа ноцоод уналаа. муу л***р НӨАТ гэж хогиин шулаа бии болгосон н**ш. инфляц нөат өөс эхтэй. гааль дээрх татвар суга өсдөгиин шалтгаан н нөат
одоо энхиин тагтаа болох гээд хуцаад уналаа. түй май муу лалараа. чамайг төр лүү дахин шагайлгахгүй.

Avatar

Ард 2024-04-08 183.177.100.4

НӨАТ гээч лайг энэ оруулж ирсэн юм уу? Үхсэн элийний буруу явуулсан гэж?
Ерөөсөө Монголд НӨАТ хэрэггүй. Иргэдээ шулдаг татварын систем шүү дээ.

Avatar

gutsaa 2024-04-08 202.126.89.146

songuuli bolood ali ert duuschihsan ym bishuu. MAN dahiad barag 100 garan hunii sanal avah ym bishuu.

Avatar

Урта 2024-04-08 66.181.180.153

Хцсс Сонголтгүй сонгуульд юуг нь тунгаах гээд бган

Avatar

Зочин 2024-04-08 202.179.21.233

Лхагважав гэдэг этгээд өөрөө юу ч хийж бүтээгээгүй байж, сонгууль ойртохоор л үе үе дэмий донгосож, их мэдэгч болж, төр засаг, улс төрийн намууд, иргэд, сонгогчдыг харгалдуулахыг санаархаж байх юм. Түний улиг болсон бичлэгийг хэн ч тоохгүй. Донгос, донгос, бас дахин донгос.

Avatar

Зочин 2024-04-08 103.57.93.127

АН сонгуулиа аль эрт эхэлсэн үргэлжлэл нь явжийгаа ухааны. Хоёул МАН-д хорсолтой, харшилтай хүний шаарууд аргагүй л дөрөө нийлжээ. Асуусан, хариулсан хоёр нэгнийхээ загатнасан газар нь маажиж бах таваа хангаждээ. Эдийн засгийн мэдлэггүй хэн ч ингэж мушгиж чадна. Лхагважав аль эрт АН болсон МАН-аас хасах нь зөв, эсвэл өөрөө албан ёсоор зайл. Хоёр л үнэн зүйл байна Энэ нь: 1.Монголын институтчлэгдсэн ганц нам нь МАН гэж, нөгөө нь 2024 оны сонгуульд МАН гарцаагүй ялна гэж

Avatar

Гарын алга улаантай нөхөр 2024-04-08 103.41.93.114

Энэ бол чиний коммунист 1937 оны үзэл санаа байна.Нам байтугай гэр бүлд эрүүл зөв санаа бодол дагуулсан шүүмжлэл байж хөгждөг идэх хоолтой байдаг шүү.1937 онд чи байсан бол иргэн Лхагважавыг мэргэжлийн өнцөгөөс хийсэн дүгнэлтийг хараад гарын алгаа улайруулах байж .дээ.Харамсалтай 2024 он

Avatar

Б 2024-04-08 202.21.109.29

чиний хүүк данх 2 чинь намынхаа гайгүй хэдийг 16онд бариад хорьчихоод, энхбаяртай банзалдаад өдий хүрсэн нь энэ удахгүй энхбаяртаа гошногдуулна яг энхболдын бөгсыг долоож байгаад яалаа хха, түгжилдээбиздээ данх хүүк 2. манай нам ийм янханлаг гаруудаар дүүрсэн гэж хэлээд байна. шударга хэлчихдэг хүн байхаар сурсанаар аа зайлуулмааар байна уу лалараа. чамд зориулж их л олон хэллээ энэ хүн. социалист, социолист демократ 2оо ялгаж өөрчлөгдмөөр байна гэж. үгнээс ойлгожтой писда вэ ялна2 гээд үхлээ.

Avatar

Б 2024-04-08 202.21.109.29

өөр юу ч бодож байгаа юм баыхгүй л***р улс орон 1т биш , нам 1т гэдэг болохоор танай л*****н нам 90 оноос хойш 28 жил монголыг сүйрүүлж байна

Avatar

Нэргүй 2024-04-08 202.126.91.145

МАН 42 суудал авна.

Avatar

Энэ их халамж мөнгө тараалтаа болиоч ээ!!! 2024-04-08 202.131.225.197

НӨАТ-ын хууль гарч ирэхэд бүх бараа бүтээгдэхүүний үнэ автоматаар 10 хувь өссөн. Залгаад халамж мөнгө тараалт зээл тэглэлт, хүүхдийн мөнгө нтр гээл арай дэндүү инфляци өсгөх бүх зүйлийг малнууд хийж чадсан шүү

Avatar

Зочин 2024-04-08 202.131.225.197

төрийн нэгдсэн бодлого залгамж халаа гэж байхгүй. Намуудыг бие бизнийхээ хийснийг үгүйсгэж усгтаж байгаа байдлаар хайран цаг хугацаа мөнгө л үргэддэг юм шив дээ

Avatar

БЗС тонуулч НОВФФШ зайл 2024-04-08 202.9.46.96

НӨАТ хошшного 1 минутын өмнө 202.9.46.96
Боловсролын сангаас авсан зээлээ буцааж өг. НӨАТ чинь гайхамшигтай ололт биш ТОНУУЛ. Сайханбилэг та хоёр ноффш тэр НӨАТ гэгч хаРРаал идсэн юмаа хошшногондоо чихээрэй. Илүү төлсөн 8 хувиа буцааж авъя.

Avatar

НӨАТ хошшного 2024-04-08 202.9.46.96

Боловсролын сангаас авсан зээлээ буцааж өг. НӨАТ чинь гайхамшигтай ололт биш ТОНУУЛ. Сайханбилэг та хоёр н**ш тэр НӨАТ гэгч х****л идсэн юмаа хошшногондоо чихээрэй. Илүү төлсөн 8 хувиа буцааж авъя.

Avatar

Зочин 2024-04-08 103.57.92.212

Интернетээр Урбанекийн Лхагважав 185000 америк доллар Боловсролын зээлийн сангаас авсан гээд яваад байсан. Ямар сургуульд сурахаараа 185000 америк доллар төлдөг юм бэ? Эхлээд энэ зээлээ төлөөд олон юм яриарай!

Avatar

Монгол хүн 2024-04-08 43.242.243.203

монголчуудын хамгийн том алдаа бол 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд Элбэгдоржийг сонгосон нь!! С.Баяр Н.энхбаяраас урваж/Энхбаярын сонгуулийн менеджерээр ажиллаж байсан/…Элбэгдоржтой нийлж Н.Энхбаярыг унагасан…тэр сонгуульд Н.Энхбаяр ялсан бол монгол орон орай ч ийнгэж доордохгүй байсан байх…Н.Энхбаяр бол бусдыг нь бодвол арай дээгүүр улс төрч…туршлагатай эх оронч хүн…

Avatar

Нэргүй 2024-04-08 43.242.242.59

Энэ балай АН-д саамшраад байдаг. Харин нөгөөдүүл нь тоодоггүй. Сонгууль болохоор л их мэдэгч болж олон юм ярьдаг. МАН-ын гишүүнээс нь түүнийг хөөх хэрэгтэй. Намын гишүүн мөртлөө намаа муулаад явдаг урвагч улстөрчид олширвол нийгмийн сэтгэл зүйд муугаар нөлөөлнө. Эн-зэн Чингис хаан нь жанжнаа барьж ирсэн дайсны хэнийг ч болов шууд цаазалдаг байсан. Бадарчин явсан газар балагтай. Лхагважав хоёр нүүр гаргаж явахаасаа ичдэггүй юм байхдаа

Avatar

Б 2024-04-08 202.21.109.29

ийм хүн хог шаарын цуглуулга ман.д бүртгэлтэй гэхээр хайран юм. нам нам гэсэн ийм гөлөгнүүд улс орон гэж хэзээ ч ярихгүй байгааз. буруугаа хүлээж авахгүй п**а нар хэзээ уруудаж яваа улс орныг өөд татах вэ дээ?

Avatar

Зочин 2024-04-08 66.181.178.185

Нохой явж байвал урах вэ, галзуугийн нян халдаах вэ гээд анхаарна.Урбанек Лхагважав юу ярьсан ч үе үе өвчин нь хөдлөөд иймэрхүү юм ярьж л байдаг юм гээд хэн ч тоохгүйГэсэн ч мань хүн мөчөөгөө өгөхгүй би МАН-ын гишүүн шүү зарлаад байдаг. Намынхан нь тоохгүй. Бүртгэл нь МАН-д ч, үйл хэрэг нь өөр намынх гээд тоодоггүй биз, аягүй бол.

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.189.252

худлаа нэг л их чухал царай гаргасан хүн яг үнэндээ эрх мэдэл хаана байна тийшээ л гүйж харагддаг

Avatar

Irgen 2024-04-08 70.187.210.175

Ene hyniig dongoh yumsan Ardiin namd bgaa cuun eryyl hymyysiin neg shyydee survaljlagch guai da.ganbold bayarcogt bayar gesen ulsaa hudaldsan hulgaivh nariig uchyyhen yumnaas shirond orson genee munvh ichgyyrgyi amitan yumdaa ulsaasaa urvasan gehed bolohoor hulgaich nar dhyydee ene survaljlagch nariin ner hund medleg yagaad iim archaagyi hudaldagdsan yum ber

Avatar

Зочин 2024-04-08 64.119.29.46

Энэ хүн харинч зөв санаа гаргасан бна шүү дээ дэмжиж бна гол нь айлын хаалгаар эдийн засгийн өсөлтыг оруулна гээд ярьж бгаа нь зөв баялгийг ард түмэнд өгч дундач давхарыг дэмжих хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 2024-04-08 202.55.188.109

МАНгар ху жаа намых үнэн төрхийг нуулгүйгээр өгүүлжээ

Avatar

Нэргүй 2024-04-08 103.212.118.183

МАН-ын нэр хүнд бол их муу л байна даа

Avatar

Нэргүй 2024-04-08 202.21.125.22

Одоогийн төрийн дээр сандайлсан нөхдүүд дотор багаханч боловсролтой хүн байхгүй.

Avatar

Төвд хүү 2024-04-08 122.201.31.174

за лхагважав аа шүүмжлэх амархан бэлэн бараа авчраад зардагтай чинь адилгүй Төрд бүтээж байж муулсан чинь өлзийтэй

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.186.138

ЭНЭ ЛХАГВАЖАВ БОЛ ХОЁР НҮҮРТ, ХОГ ШААР, ЭНЭ ЛУЙВАРЧНИЙ ЗОХИОЛООР ОЛОН АРВАН ЛУЙВАРЧИД ТАТВАРЫН ӨРШӨӨЛӨӨР СУЛЛАГДСАН ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ӨГӨР ДУРАК ХЭЗИЙ ЗАВАНДАА НЭГ ИХ МЭРГЭН ТҮРГЭН БОЛЧИХСОН ЮМ БЭ. ЕРӨНХИЙ САЙД ЗААВАЛ ЭДИЙН ЗАСАГЧ БАЙХ АЛБАТАЙ ЮМ УУ. ЯАСАН ИХ МЭДЭЖ БҮЛТ ҮСЭРЧ УНГАС АЛДАЖ ХУЦНА ВЭ. МАН-ААС УИХ-Д НЭР ДЭВШИЖ АМААР ШОРОО ҮМХЭЖ, ДАЛААРАА ТАВИУЛСАН. ОЛОН НИЙТЭД ЯМАР Ч НЭР ХҮНДГҮЙ ШААР. МҮХАҮТ-ЫН СОНГУУЛЬД Ч УЛИРАН СОНГОГДОЖ ЧАДААГҮЙ н**ш

Avatar

Пушкины Алтан загасны үлгэр амилмой. 2024-04-08 192.82.92.204

2024 онд МАН олонх болно, сонгуулийн дараа боловсролтой чадалтай залуучууд, нийгмийн дундаж давхрага гадагшаа хөврөж, Оркууд үлдэнэ. 2027 он гэхэд энэ улсын эдийн засгийг, Аргентин, Венесуал шиг элгээр хэвтүүлж, азийн Моносуал болно.2028 он гэхэд "Эвдэрхий тэвштэй эмгэн, өвгөн" 2-ын тухай гардаг, Алтан загасны үлгэр амилж, " хязгааргүй шуналтай эвдэрхий тэвштэй МАН, тэнэг өвгөн болсон Оркууд" үлдэж хүслийг гүйцээгч Алтан загас болох Эдийн засгийн боломж их далайд шумбан алга болмой.

Avatar

Зочин 2024-04-08 66.181.178.185

Энхбаярыг шордож байж түүний 30 хувд багтах санаатай зальт гэдгээд биш үү? Одоо Энхбаярын 30 хувь гэж байхгүй болоо байлгүй дээ. Байна гэвэ Ардын нам задрана гэсэн үг
.

Avatar

Нэргүй 2024-04-08 103.71.101.55

энэ салат АН-ы тролл болжээ зайлуул.. АН 8 жил дангаараа 8 жил хамтарсан засагт хамтарч АН-ы ерөнхийлөгч 20 жил шүүх прокурорыг атгаж дуртайгаа шоронд хийж гадна дотныхоныг дээрэмдэж байсныг чи мартсан уу? АН 4 жилд л 40 жил сэхэхээргүй болгож хаяад Америк руу зугтдаг болсон доо. САЛАТАА

Avatar

Нэргүй 2024-04-08 180.149.65.2

зөв сэтгэдэг хүн шиг надад бодогддог уул нь санааг нь хууль дүрэм үзэл бодолдоо хэрэг болгон авч үзвэл

Avatar

САНАЛ 2024-04-08 103.111.68.3

ТӨӨРЧ ЫУДИЛЖ ЯВАА Л ХҮНИЙ ЯРИА, ОЛОН ХҮЧИН ДАМЖИЖ ЯВААД МАН-Д ЭЛССЭН ХҮН.ОДОО НАМАА ШҮҮМЖЛЭЭД НЭГ АЛБАН ТУШААЛД ОЧИХ ХҮСЭЛТЭЙ ХҮН ЮМАА ЯНЗ НЬ. НАМДАА БАЙСАН ЭНЭ БОХИР БОЛГОНЫГ ХАРЖ БАЙСАН БОЛ ЭРТХЭН ДУУГАРЧ БАЙХГҮЙ. ОДОО МАН-С ХАРАХ ЮМГҮЙ БОЛОХООР ЭНХБАЯР ДАРГА АГСАНЫ ХЭСГИЙГ ТҮШИХ НЬ АРАЙ ХОНЖООТОЙ БАЙХ ГЭЖ ДУУГАРЧ БАЙХ ШИВДЭЭ

Avatar

Нэргүй 2024-04-08 188.162.254.2

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

зочин 2024-04-08 202.21.103.139

Пөөх, НӨАТ-ын автор нь энэ хүн юм уу, сая л мэдлээ…

Avatar

Зочин 2024-04-08 66.181.191.161

Лхагважавын ярьснаар Н. Энхбаяр ирэх 4 жил төр эрхшээх бол одоогийн энэ байдлаас дээрдэа үү! Н. Энхбаяр 2000-2008 онуудад улс орноо ямар болголоо. МАН-г задлах тэнхээтэй хүн байна уу? Хүнээр авч үзвэл 103 настай хүнээс юу гарах уу?
АН-ын байж байгаа царай нь авах юмгүй.
Н. Энхбаяр ч дээ, Орос Хятад 2-т хамаг юмаа барьж гүйх биз. Ай хөөрхий монголчууд аа

Avatar

Нэргүй 2024-04-08 202.126.91.212

ЗА ЭНЭ СОНГУУЛИЙН ТААМАГ БАРАГ ҮНЭН Л БОЛЖ ТААРЛАА ДАА. АХИАД МАН ГАРАХ НЬ ТОДОРХОЙ БАЙНА. ДУУС ДУУС. ООРКУУДЫН ШҮТЭЭН ЭРГЭН ИРЭЛТ ХИЙЖ МОНГОЛЫГ СҮЙРҮҮЛЭХ НЬ. ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ САНААТАЙ БАЙГААН БНА НӨГӨӨ АВИЛГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ЧИНЬ. ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ БОЛОМЖГҮЙ Л ДЭЭ. ЦООХОР ДЭЭЛТ ГЭДЭГ ГАЙГААС АРАЙ ГЭЖ САЛСАН ЧИНЬ АВИЛГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ТОДОРЧ ГАРЧ ИРЭХ НЬ ДЭЭ МОЯА НАР МИНЬ. ОДОО ЯАНА?

Avatar

Нэргүй 2024-04-08 103.71.101.55

МАН гарч ажлаа дуусгаг

Avatar

зочин 2024-04-08 64.119.30.210

Ямар ажил вуусгах вэ юу хийсэн юм бол тоочооч хамаа. Чинийхээр бол Дарханы замаа дуусгах чадах болов уу

Avatar

Буриад Зон 2024-04-08 122.201.31.174

МАН гарах нь дамжиггүй олон юм таамаг дэвшүүлээд хэрэггүй АН ХҮҮР болсоон жижиг наманцарууд горьдоод нэмэргүй Маанагуудаа!!!!

Avatar

Нэргүй 2024-04-08 202.126.91.145

салаавч пэзда

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.178.241

энхбаяр гэж бас нэг гай байнаа байхдаа аймаар хор уршиг тарьсан хүн дээ

Avatar

Дорж 2024-04-08 59.153.112.34

Иргэн Лхамжав баярлалаа. Энэ айхтар системээс биднийг авраач гуйж байна

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.160.20

энхбаяр элбэгшунлаас илүү дээрээ

Avatar

Нэргүй 2024-04-08 202.131.225.53

zailaasai

Avatar

х** 2024-04-08 103.80.211.223

Энэ Ардын намын тагнуул байсан юм. Ээбээ, Сайхан билэг нарын бөгсыг мөн их долоосон доо,

Avatar

Нэргүй 2024-04-08 103.212.116.167

Ном унш юм судал ийм тархины тураалтай хэдэн мянган залуус баялаг бүтээх биш намруу хошуурч байна

Avatar

Нэргүй 2024-04-08 80.148.22.12

Ene neg medrel muutai tsetserhsen durak mun ih soliorch baina aa , jinkhene hogiin gar shdee ter ohidiinhoo surgaltiin tulvuriiig tuluurei muu vandaash

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.184.129

Za daa nambariin Enkhbayar bol erunxiilegch, erunxii said, ix xurliin darga xiisen bolchixood mongoliig iim avilga luivriin uls bolgoson nuxur uls turuus neg musun zailsan deer shuu. Avilgiin zagalmailsan etseg gedeg sh dee. Odoo bolimoor yum. Iim yumand itgedeg xyn ch dee.

Avatar

КҮЙЕРӨӨӨ 2024-04-08 203.98.76.4

"Тэр их алдагдлын хажууд энэ удаагийн 10 хувь юу ч биш. Шальтай юм болохгүй. Сонгуулийн л чимэг юм даа" гэнээээ Манай МАН НАМ МӨНГӨ ТАРААСАН Ч УЛСДАА ГАЙ БОЛОХГҮЙ ЯААХВЭЭ ЯАХАВ, ХАРИН АН НАМЫН ТАРААСАН МӨНГӨ УЛСАД ГАЙ БОЛНО ГЭЖ БАЙНА Ш ДЭЭ…..ЦАГААНДАА ГАРЧЭЭ ЭНЭ КОММУНИСТУУУД

Avatar

Иргэн. 2024-04-08 43.228.129.139

Нэгнийгээ өргөөд шидээд байхын. Тэр тэнэг ац өнгөрсөндөө үлдсэн.

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.182.196

мундаг шүү, үнэнийг хэлсэн байна. энэ гацаа сүйрлээс яаж гарахыг хэн мэдлээ

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.184.155

Боловсролгүй, чадваргүй ерөнхий сайдтай байхын зовлонг Ч.Сайхөнбилэгээс бид хангалттай амссан . Яг энэ үйлдэл одоо Данх дээр давтагдаж байна. Данх үнэндээ тэрнийхээ хаана нь ч хүрэхгүй..хэрээ Баатарын бичиж өгсөн эссе-г л цэгцтэй уншиж чаддаг нь өнөөдөр амьд үлгэн салган харагдуулахаар байна. Санхүүгийн боловсролтой хэн нэгний заавраар бус өөрийн мөнчгөрөөр ажиллах ерөнхий сайд хэрэгтэы

Avatar

Ацных нь данх вэ 2024-04-08 202.9.46.191

Сайханбилэгийн НӨАТ ,. Эрдэнэтийн 49, ОТ далд уурхай гэх мэтийн хойч үедээ хэрэг болсон өгөөжтжй ажлуудаар амь зууж бйөж Данхтай харьцуулж гэнэ. Энэ мэтийн лалрын троллууд санал өгдөг өнөөдрийн балиар нийгэмийг бүтээж байгаа ш дээ

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.180.174

Хэрээ Баатар…….гэнээ, харин ч оносон нэр юм бишүү ?!
Хи хи хи ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж