"Монгол төрийн бодлого өөрөө буруу явж байна"

"Монгол төрийн бодлого өөрөө буруу явж байна"

"Монгол төрийн бодлого өөрөө буруу явж байна"

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар өнөөдөр /2024.04.04/ Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч АЭХ-ны дэд тэргүүн Д.Энхтуяа, АЭХ-ны дэд тэргүүн Э.Цэцэгсайхан, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Л.Отгонцэцэг нар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.ЛХАГВАДОРЖ:

-Энэ долоо хоног Ардчилсан намын хувьд түүхэн чухал тэмдэглэлт өдөр тохионо. Тэртээ 34 жилийн өмнө 1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Ардчилсан намын анхдугаар хурал хуралдаж Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан түүхтэй.

Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт байгаа ардчиллаа дэмждэг, нийт гишүүд, дэмжигчид болон ардчилсан Монгол Улсын нийт иргэд та бүхэнд Ардчилсан намын удирдлагууд, нийт гишүүдийн нэрийн өмнөөс Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан 34 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Ардчилсан намын гишүүд бид бүхэн 34 жилийн ойн өдрөө ямар нэгэн баярын үйл явдлаар тэмдэглэхээс илүүтэй өнөөдөр төр нь хулгайчдаар дүүрсэн, төрийн цагдаадаа итгэхгүй болсон энэ үед бид бүхэн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээр ахлуулан “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9, 90, 900” эрчимт хөгжлийн хөтөлбөрөө хэлэлцсэн баярын хурлыг хийхээр төлөвлөж байна. Бид өнгөрсөн 34 жилийн алдаа, оноогоо хэлэлцэж, цаашид эх орноо хэрхэн гацаанаас гаргах аргаа хэлэлцье гэсэн зорилтыг тавьж байна.

АРХИЧИН НӨХӨР ЭХНЭРЭЭ ЗОДОЖ ДАРАМТАЛДАГТАЙ АДИЛХАН ИРГЭДЭЭ БАЙНГЫН ДЭЭРЭЛХДЭГ, ДАРАМТАЛДАГ ИЙМ Л ТӨР БОЛЛОО

Ардчилсан намын дэд дарга Ч.ӨНӨРБАЯР:

-Үр нь хортой бол ургаж байгаа жимс нь хортой байдаг. Монгол төрийн бодлого өөрөө буруу явж байна. Улсаа хорлоод зогсохгүй, ирээдүйгээ хорлож байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд бидний өмнө том бодлого ярих ёстой. Цагдаагийн алба хаагчдыг яаж илүү хариуцлагатай болгох ёстой талаар, улс орноо хэрхэн хөгжүүлэх талаар бодлогын шийдлүүдийг ярих ёстой. Гэтэл татвар төлөгчид, бизнес эрхлэгчид нь улс төрчидтэйгөө хэрхэн тэмцэх тухай яриад эхэлсэн байна. Аргаа барсандаа өөрсдөө тэмцэх тухайгаа ярьж байгаа хэрэг юм. Энэ бүх зүйл дээр Ерөнхий сайд өөрөө хариулт өгөх ёстой.

Ерөнхий сайд нь ахлах мөрдөн байцаагчийн ажлыг хийгээд гэмт хэрэг зохиогоод яриад суудаг биш хүний эрхийн асуудлууд дээр ямар бодлого хэрэгжүүлэх тухай ярих ёстой. Гэтэл харамсалтай нь дандаа хоосон бодлого, хоосон амлалт ярьж байна.

400 жуулчин авчрах, аз жаргалтай Улаанбаатар хот болгох, 2050 он хүртэл алсын хараатай байна гэчихсэн. Та нар хүлээ гэсэн. Эрх баригчид найман жил өдөр бүр худлаа ярьсаар байна. Увайгүй, зарчимгүй, яахаас ч буцахгүй болсон байна. Өрөөнд агаар сэлгэхгүй бол агаар өмхийрдөг, урсгал ус байхгүй бол тогтонги ус ч мууддаг. Түүнтэй адил монгол төрийн бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Цонхоо нээж агаар оруулахгүй бол монгол төрийн бодлого бүхэлдээ бүхэлдээ нийгмийг хордуулж байна. Ардчилсан тогтолцоо гэж нэг тогтмол агаараар амьсгалахыг хэлдэггүй. Сонгуулийн давтамжтай цонхоо нээж шинэ агаар оруулахыг ардчилал гэж байгаа юм. Цонхоо нээгээд болохгүй, бүтэхгүй зүйлийг хөөж гаргадаг зүйлийг л ардчилсан тогтолцоо гэдэг. Энэ зүйлийг бид үнэхээр авчрахгүй бол болохгүй байна. Сэтгүүлч та нар ч гэсэн энэ хүмүүсээс, эрх баригчдаас асуух асуулт олдохгүй байгаа. Яагаад гэвэл найман жил худал амлаад явчихсан.

Архичин нөхөр эхнэрээ зодож дарамталдагтай адилхан иргэдээ байнгын дээрэлхдэг, дарамталдаг ийм л төр боллоо.

Үнэхээр бид энэ хугацаанд сөрөг хүчингүй болж ирснээс болж эрх баригчдыг шүүмжилсэн хэвлэлийг цагдаа, хуулиар айлгадаг гэмт хэрэгтэн болгодог улс болгочихсон байна. Өнөөдөр Монголд Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурин дээр байх боломж, бололцоог хясан боогдуулж хааж ирлээ. Тийм ч учраас монголчууд бид ухаалаг сонголтыг хийх ёстой. Нэг алдана, хоёр алдана. Харин гурав алдаж болохгүй.

Монгол Улсын Ерөнхий сайд шиг төрийн том бодлого тодорхойлж байгаа монгол төрийн сайд хов жив, жижиг улс төр яриад суудаг ардчилсан улс төрийн тогтолцоотой улс байна уу. Гэмт хэрэг мөрддөг, хэрэг шалгадаг хуулийн байгууллагууд нь ажлаа хий. Бид бодлогын өөрчлөлт гаргахгүй бол урагшлах биш ухарч байна.

“БҮТЭН МОНГОЛ, БҮРЭН АРДЧИЛАЛ” ҮГҮЙ БАЙНА ГЭДГИЙГ ИРГЭД ОНЦОЛЖ БАЙНА

АЭХ-ны дэд тэргүүн Д.ЭНХТУЯА:

-Ардчилсан нам Үндэсний Аудитын газарт 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өглөө. Энэ мөрийн хөтөлбөр бол хувь хүний эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө гэсэн үнэт зүйлийнхээ хүрээнд хувь хүний болон, эдийн засгийн эрх чөлөөгөө хэрхэн эдлэх вэ гэдэг дээр Монгол Улс орон даяар ажиллаж иргэдээсээ санал асууж, саналыг тусгалаа.

“Бүтэн Монгол, Бүрэн ардчилал” үгүй байна гэдгийг иргэд онцолж байна. Тийм ч учраас Ардчилсан нам “Бүтэн монгол, Бүрэн ардчилал” гэсэн мөрийн хөтөлбөрийн концепцийг 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр болгон ажиллаж байна. Энэ бол амлалт биш ажлын төлөвлөгөө юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Төвд хүү 2024-04-04 66.181.161.161

АН бүтэхгүй угаасаа Замхрах нам даө

Avatar

Нэргүй 2024-04-04 103.168.34.151

Буруу явагдаад 34 жил болж байгаа хө. Танай нам бол АНУ ын бууны нохойн үүрэг гүйцэтгэдэг тул Монгол Улсад аюултай нам.

Avatar

Зочин 2024-04-04 66.181.160.31

энэ нөхөр АН-н тавиул ЭБИ-н цүнх баригч МАНА яаж ч шоу яриад нэмэргүй, бүгд сүлжээний хулгайчид гэдгийг ард түмэн мэднэ

Avatar

BOLD 2024-04-04 75.190.35.176

TIIMEE CHI ZUB YARIJ BN
OYUN ERDENE MONGOLIIN TURUUR TOGOLJ BGAA
BAS EDIIN ZASGIIG CH ULANDAA GISHGESEN
MAN iig SAMARCH BN

Avatar

Нэргүй 2024-04-04 103.57.94.16

Өнөрбаяр л дутаж дээ. Э үсэгний хажуудахь Үс .

Avatar

Мөнх 2024-04-04 66.181.183.250

Ном унш. Мэдлэгээ сайжруул.

Avatar

Манж нар 2024-04-04 66.181.161.161

өнөрбаяр бол суганы үс л шүү дээ Энхбаярыг баривчилсан Элбгдржийн б**с долоогч

Avatar

ОДОО БОЛЬ 2024-04-04 103.41.93.90

АРДЧИЛСАН НАМ ИЙМ ГАРУУДИЙГ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ЗАЛААД БАЙГАА БОЛХООР АРДЧИЛСАН НАМД САНАЛАА ӨГЧ ЧАДАХГҮЙ БАЙНШДЭЭЭЭЭЭЭЭ

Avatar

Нэргүй 2024-04-04 103.111.68.3

АРДЧИЛСАН НАМ БАС ӨӨРӨӨ МАН-ТАЙГАА АДИЛХАН ХУЛГАЙЧ ХУДЛАА ЯРЬДАГ УЛС ОРНОО ХӨГЖИХ АРД ТҮМНЭЭ САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖИЙГ ХАМТ ХУЛГАЙЛЧИХААД ХЭРЭЭ ХЭРЭЭНИЙХЭЭ ХАРЫГ ГАЙХАВ ГЭЖ

Avatar

ХАРАХ ЦАРАЙНЫ ХӨГИЙН н**ш 2024-04-04 103.111.68.3

ЭЛБЭГДОРЖИЙН б**с ДОЛООГЧ,ОДОО БАС ЭЛБЭГЭЭГЭЭ ДУУРИАГААД ХУДАЛ ҮГИЙГ ҮНЭН МЭТ ЯРИХ ГЭЖ ЗҮТГЭДЭГ БОЛООД БАЙГАА н**ш АРДЧИЛАЛ БОЛ 4 ЖИЛД НЭГ УДАА САЛХИ ОРУУЛЖ БАЙХ ЁСТОЙ Ч ГЭХ ШИГ ТЭНЭГЛЭЛ ЯРЬДАГ БОЛООД БАЙГАА ЭРГҮҮ

Avatar

АРДЧИЛСАН НАМААС ЗАЙЛ 2024-04-04 103.41.93.90

НОВШОО

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.160.106

Ишш

Avatar

Зочин 2024-04-04 103.212.118.228

Битгий балайраад байгаарай, 2012 онд улс орны эдийн засаг, хүмүүсийн амжиргаа нилээд сайжирсан байсан, Та нар засаглаж чаддаггүй, Өмч хөрөнгийг луйварддаг, улсаа өрөнд оруулдаг.

Avatar

ӨӨӨӨӨӨӨӨ 2024-04-04 103.41.93.90

ОДООЛ МЭДЭЖ БАЙГАА ЮМУУ. ТЭР ЭЛБЭГДОРЖДОО ОЧИЖ ХУЦОООО.ТЭР БАС БҮХ АЛБАН ТУШААЛД БАЙСАН. ТҮЙЙЙ МАЙЙЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж