Архангай, Өвөрхангайн бөхчүүд сагсан бөмбөгөөр манлайллаа

Архангай, Өвөрхангайн бөхчүүд сагсан бөмбөгөөр манлайллаа

Архангай, Өвөрхангайн бөхчүүд сагсан бөмбөгөөр манлайллаа
Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний бөхийн холбоо, “Мөнгөн цагариг” клуб хамтран бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Спортын төв ордны А зааланд дөрөвдүгээр сарын 1-4-нд боллоо.
15 дахь удаагийн тэмцээний А хэсэгт улсын цолтой болон аймаг, цэргийн арслан цолтой 12 баг, Б хэсэгт аймаг, цэргийн заан, харцага, начин цолтой 11 баг өрсөлдөхөд А хэсгээс улсын гарьд Д.Рагчаа дасгалжуулагчтай Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний баг түрүүлж, Ховд, Завхан аймгийн баг удаалав. Тэргүүн байр эзэлсэн Архангай аймгийн баг анхдугаар тэмцээн (2003 он)-д түрүүлж байсан ба хоёр дахь цомоо гардан авлаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Харин Б хэсгээс М.Батбаатар дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд алтан медаль хүртэж, Архангай, Баянхонгор аймгийн баг мөнгө, хүрэл медаль хүртэв. Энэ хэсэгт түрүүлсэн Өвөрхангай аймгийн баг тус тэмцээнээс 2018 онд алт, 2019 онд мөнгөн медаль хүртэж байжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж