Нүүрс тээврийн авто замд бүртгэгдсэн осол 34.7 хувиар буурчээ

Нүүрс тээврийн авто замд бүртгэгдсэн осол 34.7 хувиар буурчээ

Нүүрс тээврийн авто замд бүртгэгдсэн осол 34.7 хувиар буурчээ

 

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замын өнөөгийн нөхцөл байдалтай танилцахаар Эрдэнэс Монгол нэгдэл, Цагдаагийн Ерөнхий Газар, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг буюу Цагаан хад суурьшлын бүсэд ажиллалаа. Монгол Улсын  экспортын 90 гаруй хувийг Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 239 км хүнд даацын авто замаар тээвэрлэж, өдөрт дунджаар 1400-1500 тээврийн хэрэгслээр 100.000 гаруй тонн нүүрсийг экспортолдог. Стратегийн ач холбогдолтой энэхүү замын хариуцагчаар Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн Гашуунсухайт авто зам ХХК ажиллаж байна.Гашуунсухайт авто зам ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын хураамж, орлого төвлөрүүлэх, авто замын бэлэн байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, эрчмийг хянаж, удирдах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жил бүр замын нийт уртад үзлэг хийж, төлөвлөгөөний дагуу засварын ажлыг гүйцэтгэж байна.

default

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн  авто замын нөхцөл байдлын тухайд:

  • Өдөрт тус замаар 1400 гаруй тээврийн хэрэгсэл зорчиж байгаагийн 98.5 хувь нь давхар чиргүүлтэй буюу даац хэтэрсэн байдлаар нүүрс тээвэрлэлтийг хийж байна. Ингэснээр тус зам дээр өдөрт 4800 орчим тэвш явж байгаа нь замын эвдрэл, элэгдэлд өсөхөд нөлөөлж байгаа бөгөөд анх хийгдсэн ТЭЗҮ-гээсээ зургаа дахин өссөн тээвэрлэлт хийж байна.

 

  • Авто замын тээврийн эрчим ТЭЗҮ-д зааснаар жилд 18 сая тонн нүүрс тээвэрлэх зориулалттай тус авто зам анх хүлээж авахад 6 см зузаантай байсан бол өнгөрсөн 2023 онд хийгдсэн 4 багц урсгал засварын ачаар 52.8%-д нь 12 см зузаантай хучилтыг хийсэн бөгөөд жил болгоны хөрөнгө оруулалтын асуудал хэвийн хэмжээнд үргэлжилбэл хоёр жилийн дараа 239 км тус зам хүнд даацын 12 см зузаантай аспальтан зам болох бүрэн боломжтой.

 

  • 2023 онд Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээнд 35.1 сая тонн нүүрс тээвэрлэж, Монгол Улсын валютын нөөцийн 70 хувийг бүрдүүлж түүхэн амжилт тогтооход тээврийн нэвтрүүлэлт эрчимжсэнтэй холбоотой. Тээврийн менежментийн төлөвлөлт, зохион байгуулалтын зөв менежментийг хийж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, бүртгэл мэдээллийн програм хангамж, техник хэрэгсэл шинэчлэгдсэнээр нийт 7 систем, 8 сервис ажилласнаар тээврийн хэрэгслийн шалган нэвтрүүлэлтэд 2-3 минут шаарддаг байсан бол 15-20 секундэд нэвтрүүлэх хурдны хүчин чадал нэмэгджээ.

 

Гашуунсухайт авто замын зам засварын ажилд 2024 онд 29 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөгдөж байгаагаас   мэргэжлийн байгууллагаар замын шинэчилсэн ТЭЗҮ боловсруулах ажил 40%-тай явагдаж байна. Мөн Гашуунсухайт авто зам ХХК-ийн 2024 онд хийж хэрэгжүүлэх онцлох ажилд зам засвар арчлалтаас гадна Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замд олон улсын стандартын дагуу 2 байршилд жолооч нарыг амарч тухлан, хооллох боломжтой олон улсын жишигт нийцсэн амрах талбайг 2 цэгт байгуулахаар тендерийн болоод гэрээний бичиг баримт боловсруулагдаж байна. Амрах талбайн байршил Цогт-Цэций болон Ханбогд сумын нутагт Сүлжээ гэж олон нэрлэгдсэн 121 км-т барьж байгуулахаар төлөвлөж байна.

Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Гашуунсухайтын Гэрээт цагдаагийн хэлтсийн дарга О.Чинзориг: 2024 оны зургадугаар сард багтаагаад тээврийн хэрэгслийн дундаж хурдыг хэмжих камерыг тавих талаар хэлэлцэж тохироод ярьж байна. Энэ замд олон тооны тээврийн хэрэгсэл зорчдог.Өдөрт дунджаар 600-1500 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс ачаалалтай үед 2000 гардаг. Тээврийн хэрэгслийн жолооч нарын ганц асуудал бол тухтай зогсоол, хоол идээд амарчихдаг байр байх шаардлагатай. Тиймээс үүнтэй холбогдуулан хоёр цэгт эхний ээлжинд амрах зогсоол талбайг тохижилт үйлчилгээний газартай нь барих талаар ярьж байна. Энэ бол их зөв зүйтэй ажил гэж харж байна. Амрах зогсоол барьснаар хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар амрах, ядарч яваад аваар осолд өртдөг асуудал буурна гэж бодож байна.

 

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 239 км замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрчмийг хянаж, удирдах чиглэлээр Өмнөговь аймгийн Авто тээврийн үндэсний төв, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар, гэрээт цагдаагийн хэлтэс, гурван уурхайтай нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар тогтмол хамтран ажилладаг. Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг Гэрээт цагдаагийн хэлтсээс өгсөн  зөрчил илрүүлэлтийн мэдээллээр  2022 онд 11369 зөрчил илрүүлж байсан бол 2023 онд 50905 болж энэ тоо 78 хувиар нэмэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2022 онд 49 байсан бол 2023 тонд 245 болж 80 хувиар нэмэгдсэн байна.

 

2024 оны байдлаар нүүрс тээврийн автозамын зонхилох шалтгаан нөхцөлд

  • Чиргүүлээ унагаах 26%
  • Урсгал сөрөх 10%
  • Хурд хэтрүүлэх 23%
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох 9%
  • Зогсож буй автомашины араас мөргөх 12%-ийг эзэлж байна.
default

Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрдэнэс Монгол нэгдэл, Гашуунсухайт авто зам ХХК, Өмнөговь аймгийн Гэрээт цагдаагийн хэлтэс хамтран нүүрс тээврийн автозамын 5 цэгт камер байршуулах цэгийг тодорхойлж, байршуулахаар ажиллаж байна. Ингэснээр жолооч нарын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох,  хурд хэтрүүлэлт зэрэг зөрчлүүдийг цахимаар хянах, технологийн дэвшлийг ашигласнаар  хүний хүчил зүйлээс шалтгаалахгүйгээр хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлж, чадна гэж үзэж байна. 2024 онд нүүрс тээврийн авто замд 25 осол бүртгэгдсэн нь өмнө оны мөн үе 13 нэгжээр буюу 34.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж