9 жил ярьсан дүүжин тээврийн шавыг хүндэтгэлтэйгээр тавив

Хуучирсан мэдээ: 2024.04.04-нд нийтлэгдсэн

9 жил ярьсан дүүжин тээврийн шавыг хүндэтгэлтэйгээр тавив

9 жил ярьсан дүүжин тээврийн шавыг хүндэтгэлтэйгээр тавив

Хотын гурван дарга, Түгжрэлийн хоёр сайдын нүүр үзсэн дүүжин тээвэр гацаанаас гарч өнөөдөр /2024.04.04/ албан ёсоор шав тавих ёслол нь боллоо. Яармагаас Хархорин автобусны буудал хүртэлх хоёрдугаар шугамыг эхний ээлжинд нэвтрүүлж байна. Цаг тутамд 1200-1500 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай 4.2 км урттай тросс тээврийн хэрэгслийг ирэх онд эхлүүлэх юм.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, оргил цагуудад хамгийн ихээр бий болдог Яармаг чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор “Улаанбаатар кабель кар” /UBCABLECAR/-ын бүтээн байгуулалтыг ийнхүү өнөөдөр эхлүүллээ.

Энэ хүрээнд Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй шууд холбох буюу Яармагийн Арцатаас Нэгдүгээр хороолол хүртэл үргэлжлэх, 4.2 км урттай, хоёр зогсоол, тулгуур 19 багана бүхий дүүжин замын тээврийн шугамыг байгуулах юм. “Улаанбаатар кабель кар” ашиглалтад орсноор нийслэлийн баруун болон урд бүсийн нийтийн тээврийн зорчигч урсгалын 18 хувь нь уг тээврийн хэрэгслээр зорчих боломж бүрдэнэ.

Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул гол, түгжрэлд тодорхой нөлөө үзүүлдэг төмөр замын дээгүүр тавигдах “Улаанбаатар кабель кар”-ын чиглэл нэг талдаа 12 минут зарцуулна. Тус бүр арав хүртэл зорчигчийн багтаамж бүхий 98 кабинтай, цагт 2300 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Суудлыг нь босгон тусгай хэрэгцээт иргэд болон хүүхдийн тэрэг, дугуй зэргийг тээвэрлэх боломжтой, хүн бүрд хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, 100 хувь цахилгаан тээврийн хэрэгсэл юм. Түүнчлэн хүйтнийг болон 75 км/цаг хүртэлх хурдтай салхийг тэсвэрлэнэ.

Ямартай ч олон жил дамнан яригдсан дүүжин тээврийн ажлыг энэ жилээс бодит болгохоор ажлуудыг эхлүүлж байгаа нь сайн хэрэг. Гол нь эрчимтэй эхэлсэн ажил нь ээлжилт царцалтад орохгүй байх нь чухал гэдгийг иргэд хэлж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
9
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж