"Улаанбаатар барилга – 2024" Олон улсын үзэсгэлэн

"Улаанбаатар барилга – 2024" Олон улсын үзэсгэлэн

Эх орны хөгжлийг хурдасгах бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан Монгол улсын барилгын салбарын топ, компаниудын шилдэг брэнд бүтээгдэхүүн, дэвшилтэт техник технологи, хаус болон шинэ орон сууцны төслүүдийг танилцуулах Улаанбаатар барилга-2024 үзэсгэлэн 19 жилдээ “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнг ерөнхий зохион байгуулагчаар “Мишээл экспо” компани, дэмжигчээр Барилга, Хот Байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ажиллаж байна.

Үзэсгэлэнд Монголын болон Олон улсын барилгын материал үйлдвэрлэгч компаниуд, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид, шинэ орон сууц, хаус, амины орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна.

Үзэсгэлэнд:

  • Монгол улсад барилгын материал үйлдвэрлэл, импорт, худалдаа эрхлэгч байгууллагууд
  • Барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэгчид
  • Барилгын засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд
  • Хүнд машин, механизм худалдаалагч компаниуд
  • Орон сууц, амины орон сууц, хот тохижилт, барилгын материалын компаниуд
  • Барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд
  • Зураг төсөл, интерьер, экстерьер дизайны үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд
  • Архитектур, зураг төсөл, геодези зураг зүйн компаниуд
  • Барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд зэрэг оролцоно.

“2024 оны 3 сарын 28 – 3 сарын 31-ны өдрүүдэд Барилгын материал, шинэ техник, технологийн үзэсгэлэн”

“2024 оны 4 сарын 4 – 4 сарын 7-нд Орон сууц, амины орон сууцны төслүүд, барилгын материалын үзэсгэлэн” цуврал хэлбэрээр зохион байгуулагдана.

Барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ААН, байгууллагууд болон хэрэглэгч та бүхнийг хүрэлцэн ирж Монголын барилгын салбарын шилдэг байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцаж, хамтын ажиллагааг уулзалт болон мэргэжлийн сургалт, семинарт хамрагдахыг урьж байна.

Дэмжигч байгууллагууд:

Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо

Дулааны хөөсөн полистрол хавтан үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн холбоо

Ерөнхий ивээн тэтгэгч:

Өсөн нэмэгдэх үнэ цэнэ Active Garden

Хэрэгцээт бүхнийг цогцлоосон Silk Road Residences

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж