Финланд: Гал нээсэн 12 настай сэжигтэн бусдад дээрэлхүүлдэг байсан

Финланд: Гал нээсэн 12 настай сэжигтэн бусдад дээрэлхүүлдэг байсан

Финланд: Гал нээсэн 12 настай сэжигтэн бусдад дээрэлхүүлдэг байсан
Members of the Finnish parliament pay their respect to the victims of the school shooting that happened at Viertola school in Vantaa, ahead of the parliament session, in Helsinki, Finland April 3, 2024. Lehtikuva/Antti Aimo-Koivisto via REUTERS

Финландын Вантаа хотын Виертола сургуульд орон нутгийн цагаар Мягмар гаригийн өглөөний 09.00 цагийн орчимд зургаадугаар ангийн сурагчдыг буудаж  аминд нь  хүрч, хоёр хүүхдийг хүнд гэмтээсэн 12 настай сэжигтэн бусдад дээрэлхүүлдэг байсан гэв. Цагдаагийн газрын мэдээлснээр тус сэжигтэн сургууль дээрээ  бусад сурагчдад дээрэлхүүлдэг байсан тул гал нээх  болсон гэжээ. Тэрбээр 2024 оны эхээр Виертола сургуульд шилжсэн гэж мөрдөн байцаагчид мэдэгдэв. Финланд улсад Лхагва гаригт  үндэсний гашуудлын өдөр тохиож, барилга байгууламж дээрх тугуудыг хагас намируулан нас барсан хүүхдэд хүндэтгэл үзүүлжээ. Бусад хоёр сурагч эмнэлэгт хэвтсэн ба амь насанд нь аюул учруулахуйц гэмтэл авсан гэж цагдаа нар мэдэгдэв. Гал нээсэн 12 настай сэжигтэн одоогоор тодорхой хэн нэгнийг онилж байсан нь тогтоогдоогүй. Финланд улсад сургууль орчмын дээрэлхэлт жилээс жилд нэмэгдэж, 12 настай сурагчдын 8.6 хувь  нь долоо хоногт ядаж нэг удаа дээрэлхэлтэд өртдөг гэх судалгаа бий. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн 2023 онд хийсэн судалгаагаар 2019 онд өсвөр насны дээрэлхэлт 7,2 хувь байсан бол сүүлийн таван жилийн дотор 2 хувиар өссөн байна.

Мөн  2008 онд Туусула хотод 22 настай Матти Жухани Саари өөр сургуульд гал нээж, 10 хүний амийг хөнөөж, улмаар өөрийгөө буудсан юм. Эдгээр хэргийн дараа Финландын засгийн газар галт зэвсэг, ялангуяа гар буу, буу ашиглах талаар шинэ удирдамж гаргасан байна. Нордикийн улс галт зэвсэг худалдан авах өргөдөл гаргагчийн насны хязгаарыг 18-20 болгож, ур чадварын шалгалтыг нэвтрүүлсэн. Одоогоор Финландад 1.5 сая тусгай зөвшөөрөлтэй галт зэвсэг, 430 мянга орчим тусгай зөвшөөрөл эзэмшигчид байдаг аж. Тусгай зөвшөөрлийг орон нутгийн цагдаагийн хэлтэс олгодог болсон.

Эх сурвалж:Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-04 198.98.48.20

ороzын цагаач бацаан гэнэлээ

Avatar

Нэргүй 2024-04-04 38.42.106.107

Америк зино бага үзүүлж бай хэхэ

Avatar

Нэргүй 2024-04-04 122.201.31.230

Туг хагас намируулах биш хагас бөхийлгөсөн байх л даа.

Avatar

Хотын уугуул иргэн 2024-04-04 59.153.113.234

Нөгөө магтуулаад байдаг Финланд нь дэлхий дээр хамгийн сайн ЕБС-ийн тогтолцоотой гээд гайхуулаад байсан биздээ. Наанаа гяланцаг, цаанаа паланцаг гэдэг байхаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж