Монголын чөлөөт бөхийн эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд тус тусын бэлтгэлээ эрчимтэй базааж байна. Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Азийн аварга болон олимпийн эрхийн тэмцээний өмнөх нэгдсэн цугларалтаа "Говь ресорт" баазад хангаж байгаа бол эмэгтэй шигшээ баг "Аваргууд" академид байрлажээ.
Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд баг, тамирчдынхаа бэлтгэл сургуулилалттай танилцсан гэнэ. Энэ үеэрээ допингийн шинжилгээнд хамрагддаг спортын төрлийнхний дунд дэлхий дахинаа хамгийн түгээмэл хэрэглэгддэг 280 хориотой бодисын шинжилгээнд хамрагдаж, олон улсын итгэмжлэгдсэн лабораториор баталгаажсан “THRONE” брэндийн иж бүрдэл амин дэмийг гардуулсан аж.
Баг тамирчдын эхний ээлж ирэх амралтын өдрүүдээр Бишкек хотноо дөрөвдүгээр сарын 11-16-ны өдрүүдэд болох Азийн аваргыг зорино.
Тэгвэл эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, С.Мөнхдуулдах нар ажиллаж байгаа.
зочин 2024-04-04 31.17.203.166
Амжилт амжилт Хэцээгээрэй. Өрсөлдөөн маш ширүүн шүү Нэг ч алдаа гаргаж болохгүй болжээ.
зочин 2024-04-04 66.181.167.4
Энэ олон амьтанаас олимпын эрх авчих хүн ганц нэг гарах байгаа, чөлөөтийнхөн ч хэцүү ш дээ, тамирчид гэхээсээ жуулчид гэхэд нэг их буруудахааргүй
Нэргүй 2024-04-04 202.9.40.155
Чөлөөтийнхөн сайн тамирчдаа гадаадынхантай нийлж хорлодог, татаж унагаадаг зантай даа. Одоо сайн яваа Тулгыг хорлох ээлжит ажилдаа орсон болов уу. Мөн олимп, дэлхийгээс медаль авах эмэгтэй тамирчид ч хорлогдох магадлалатай. Өөрийнх нь шавь биш л бол дасгажуулагч нар нь бүгд сайн тамирчдыг хорлодог. Баятбаяр гэдэг дасгажуулагч байгаа бол найдвартай тийм зүйл хийнэ дээ