Энэ онд 121 байршилд 1500 гаруй гараж буулгана

Энэ онд 121 байршилд 1500 гаруй гараж буулгана

Энэ онд 121 байршилд 1500 гаруй гараж буулгана

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд зөвшөөрөлгүй барьсан 15 гражийг буулган, газар чөлөөлж байна. Энэ онд тус дүүргийн есөн байршилд 63 граж, 27 байршилд 1737 метр хашаа хайс чөлөөлөх аж. Харин нийслэлийн хэмжээнд 121 байршилд 1500 гаруй граж, 15,000 метр хашаа хайс буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, тохижуулах юм.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар:

-2021 оноос хойш зөвшөөрөлгүй гражуудыг буулгах мэдэгдлийг эзэмшигчдэд нь хүргүүлж эхэлсэн. Энэ онд гэхэд 1, 2 дугаар сард хүргүүлсэн. Зөвшөөрөлтэй гражуудыг чөлөөлөхдөө эзэмшигчидтэй зөвшилцөж, нөхөн олговор олгодог. Чөлөөлсөн байршилд Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар баталсны дараа ямар тохижилт хийх нь шийдэгдэнэ.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-Стандартын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй барьсан граж, хашаа хайс буулгах ажлыг энэ онд эрчимжүүлнэ. Газрыг хууль бусаар ашиглаж, хашаа хайс, барилга байгууламж баривал хуулийн дагуу мэдэгдэл өгч, албадан буулгах хүртэл арга хэмжээ аван, гарсан зардлыг хуулийн дагуу буруутай этгээдээр төлүүлнэ. Байгууламж барьсны дараа зөвшөөрлийг нөхөж олгодгийг зогсооно. Хашаа хайс, гражийг буулгаж, орц гарц, зай талбайг нэмэгдүүлснээр гэмт хэрэг, зөрчлийн тоо ч мөн буурдаг. Чөлөөлсөн талбайг иргэдийн санал хүсэлтээр тохижуулж, ихэвчлэн ногоон байгууламж байгуулж байгаа хэмээлээ.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд 2020 оноос хойш 8500 гаруй гарааш, 2021 оноос хойш 87 км хашаа хайсыг буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, орц гарцыг нэмэгдүүлж, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол зэргээр тохижуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.182.39

зөв ажил сайн байна. энэ жижиг грааж амбаарнуудаас эхлээд зам дэд бүтцийг хөгжүүлэхэд саад болж байгаа хуулиас гадуур баригдсан бүх барилгыг нураа ард түмэн чөлөөтэй цэвэрхэн замаар алхаж хүрэх газраа саадгүй хүрч стрессгүй амьдармаар байна

Avatar

зочин 2024-04-04 66.181.188.191

Хамгийн зөв ажил энэ шүү. Иргэдэд явах газар байхгүй болсон. Гаражны эргэн тойрон нэвшэрсэн шээс, хог гээд
хамгийн заваан орчинг бий болгосон. Нураах хэрэгтэй. Дэмжиж байна.

Avatar

Нэргүй 2024-04-04 103.71.101.219

Элдэв гаражуудыг буулгачихаар толгой сэргээд л явчихдаг юм байна. Энэ зайд нь жижигч гэсэн цэцэрлэгт хүрээлэн, жижигхэн үйлчилгээ байгуулах хэрэгтэй. Азийн цагаан дагина УЛААНБААТАР минь та яасан бүгчим юм бэ?, цонхоо нээгээч.

Avatar

Нэргүй 2024-04-04 202.9.46.138

Гараж нуурасан нэртэй тэгээд хоосон болсон газарт нь өөр барилга барьж байгаа нв ямар учиртай юм бэ? Төрийн залилан биш үү? Орос 3 баруун хойно гараж дутуу буулгасан, мөн буулгасан газарт барилга барих гэж байдаг.

Avatar

Зочин 2024-04-04 202.21.105.117

Иргэдийн хувийн өмчийг ямарч нөхөн төлбөр өгөхгүйгээр нурааж байгаа нь болж байгаа юм уу?

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.189.190

хүний хувийн өмчид халддаг ийм хогийн комунистууд зайлаасай.

Avatar

зочин 2024-04-04 203.91.115.245

Зүүн 4 замын уулзвар дээр Миний дэлгүүрийн үүдэн ус халаана гэж рекламдсан ямбий юм арваад жил зогсож байна, бөөрөөр нь нийлүүлээд төмөр рам зангидаад орхисныг гялгар уутаар бүтээмэр аядан хогийн цэг шүү юм үүсгэжээ. Архичид гэр оронгүйчүүд шөнөдөө үүрлэдэг бололтой. Энэ зүүн 4 зам яасан хэцүү газар вэ, арай хийж шатсан байшингийнхаа тууриас салав уу гэтэл нэг ийм юм үүсчих юм. Одоо бол хоёр 4 зам нийслэлийн төвдөө тооцогдохоор болсон үе гэтэл бохир заваан нь салдаггүй, амь бөхтэй оршсоор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж