Герман руу 20 мянган заан илгээнэ гэж сүрдүүлэв

Герман руу 20 мянган заан илгээнэ гэж сүрдүүлэв

Герман руу 20 мянган заан илгээнэ гэж сүрдүүлэв

Берлин импортын ан агнуурыг хязгаарлах санал хүргүүлсний дараа Ботсвана улсын ерөнхийлөгч Мокгвитси Масиси дургүйцэж, Герман руу 20 мянган заан илгээнэ гэж сүрдүүлэв. Ерөнхийлөгч Масиси Ботсвана улсын хөхтөн амьтны тоо хэрээс хэтэрсэн тул Герман зааны сүрэгтэй амьдарч үзэх хэрэгтэй гэжээ. Энэ оны эхээр Европын холбооны хамгийн том агнуурын  импортлогчдын нэг Герман хулгайн агнуурын улмаас импортын хязгаарлалтыг чангатгах хүсэлтэй байгаа. Ботсвана улсын хөхтөн амьтдын  тоо толгой байж болох хэмжээнээс давсан тул ан хийх нь зааны тоог хянах чухал зүйл гэж үздэг. Тус улсын зааны тоо толгой 130 мянгыг давсан тул Германы Ногоон намын Стеффи Лемке тэргүүтэй Байгаль орчны яамны саналыг Ботсвана улс хүлээн зөвшөөрөхгүй байна.

Түүнчлэн ерөнхийлөгч Масиси Ангол улсад 8 мянган  заан, Мозамбикт 500 заан өгөхөөр санал болгожээ.Ботсвана улсын зааны сүрэг эд хөрөнгийн хохирол учруулж, үр тариа идэж, оршин суугчдыг гишгэж байна. Ан агнуурын томоохон улсын нэг Герман  импортыг  хориглох нь асуудлыг улам хурцатгаж, ботсванчуудыг ядууруулна гэж Масиси мэдэгдэв.Ботсвана улс 2014 онд цом агнахыг хориглосон боловч орон нутгийн иргэдийн шахалтаар 2019 онд хязгаарлалтыг цуцалсан. Тус улс жил бүр агнуурын квот гаргадаг.Берлин дэх Байгаль орчны яамны хэвлэлийн төлөөлөгч Ассошиэйтед Пресс агентлагт хэлэхдээ, Ботсвана энэ асуудлаар Германд ямар ч мэдэгдэл хүргүүлээгүй гэв.Харин яам импортын дүрэмд нэрвэгдсэн Африкийн орнуудтай, тэр дундаа Ботсванатай яриа хэлэлцээ хийж байгаа гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Эх сурвалж:Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

News 2024-04-04 66.181.190.196

Манай шуналт бэрдүүд аваач.

Avatar

Нэргүй 2024-04-04 203.23.49.49

Монголруу илгээчих. Их хурлын гишүүд маань шунал нь хязгааргүй болохоор хувийнхаа зааны тоогоор өрсөлдөг л дөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж