Арилжааны банкууд 1072-ын ногдол ашгийг шилжүүлж эхэллээ

Арилжааны банкууд 1072-ын ногдол ашгийг шилжүүлж эхэллээ

Арилжааны банкууд 1072-ын ногдол ашгийг шилжүүлж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “2023 оны ногдол ашиг болох 256 мянган төгрөгийг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ. Аудитын байгууллагаар бүх тайлан орж эцэслэн баталгаажсан” гэж мэдээлсэн.

Тэгвэл өнөөдрөөс /2024.04.04/ арилжааны банкууд ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд хуралдаад 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн юм. Тодруулбал, 1072 ширхэг хувьцаатай Монгол Улсын иргэн 285 мянган төгрөгийн (татвар суутгасны дараа 256 мянган төгрөг) ногдол ашиг хүртээнэ гэдгээ мэдэгдсэн.

Хуулиараа ногдол ашиг тараахын өмнө  Үндэсний аудитын газар тус компанийн санхүүгийн тайланг хянадаг. Санхүүгийн тайлан аудитлагдаж, эцэслэн баталгаажсан тул ийнхүү иргэдийн данс руу ногдол ашгийн мөнгийг шилжүүлэхэд бэлэн болжээ.

Сануулахад, тус компани нь 2022 оны ногдол ашиг болгон 1072 ширхэг хувьцаанд 104 мянган төгрөг олгосон. Монгол Улсын 3.4 сая иргэнд нийт 351 тэрбум орчим төгрөгийг  ногдол ашиг хэлбэрээр олгосон юм. Тус компани 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд нэгж хувьцаанд 108.7 төгрөгөөр тооцож ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлсэн. Харин 2023 оны тухайд 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Даваа 2024-04-04 202.126.88.173

ноогдол ашиг одоо болтол ороогүй бна хэзээ орох вэ

Avatar

Нэргүй 2024-04-04 202.126.90.160

khaan bank oruulachee

Avatar

Нэргүй 2024-04-04 122.201.31.208

ХАС банкны дансанд ноогдол ашиг орж ирэхгүй байна шүү

Avatar

Нэргүй 2024-04-04 202.126.89.147

мөнгөө авч чадахгүй бгаа хүмүүс хаашаа хандах вэ

Avatar

Zochin 2024-04-04 122.201.31.139

haanbank orooogui l bna

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.183.130

хэдэн хөгшчүүлтэй болж өгвөл хасчих юм даа чааваас

Avatar

Нэргүй 2024-04-04 122.201.31.120

Toriin bank oroogvi bhi

Avatar

Нэргүй 2024-04-04 103.57.92.172

harin tiin manai 2hvvhed bas oroogvi yaah estoi yum bol

Avatar

амьдрал 2024-04-04 202.9.46.182

Голомт ороогүй бна, дандаа хамгийн сүүлд ёстой хогийн банк юм аа, эргүү дагзнууд

Avatar

Нэргүй 2024-04-04 202.9.46.182

биеэ тоосон тэнэг ацнууд

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.161.3

хаан банк ёстой юм болгоно сүүлд байх юмаа хогийн шимтгэл данс хуураамч гээд авдаг шиг хурдан ажилдаа бүх банк дараа л хаан банк орно жинхэнэ хог

Avatar

Зочин 2024-04-04 202.55.188.108

ногдол ашигаа авьяа яагаад орохгүй бгаа вэ. өгвөл бүгэд нь хүртээх хэрэгтэй шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-04-04 122.201.31.86

Haan bank orsnu

Avatar

Нэргүй 2024-04-04 103.212.162.138

хүүхдийн мөнгөийг хүүхдийн дансанд орх юм уу

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.187.204

750 хувьцааны 179000т орсон бнаа баярлалаа.

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.187.204

хаан орсон бна

Avatar

Нэргүй 2024-04-04 122.201.23.83

энэ чинь хувьцаа бишээ Сонгуулийн АВИЛГАЛ

Avatar

Нэргүй 2024-04-04 202.126.89.238

XAAN oroogui baina

Avatar

yaaraltai 2024-04-04 202.126.90.201

yag orj bn uu online banktai humuus shalgaad ogoovh haan bank

Avatar

Нэргүй 2024-04-04 202.126.89.238

XAAN oroogui.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж