УОК: 63 айлын орон сууцны багана, дам нуруунд ан цав үүссэн

Хуучирсан мэдээ: 2024.04.04-нд нийтлэгдсэн

УОК: 63 айлын орон сууцны багана, дам нуруунд ан цав үүссэн

УОК: 63 айлын орон сууцны багана, дам нуруунд ан цав үүссэн

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт газ тээвэрлэж явсан ачааны машин дэлбэрсэнтэй холбогдуулан шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтын талаар өнөөдөр /2024.04.04/ Улсын онцгой комисс болон холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.


ХНХЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.НАРАНГАРАВ:

-Дашваанжил" ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хийсэн шалгалтын дүнг танилцуулж байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр энэ оны нэгдүгээр сарын 23-нд гарсан осолтой холбогдуулан ХНХЯ, УУХҮЯ, ЗТХЯ хамтран "Дашваанжил" ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Тус компанид сүүлийн таван жилийн хугацаанд хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр шалгалт хийгдээгүй гэсэн мэдээллийг өгсөн.

"Дашваанжил" ХХК нь нийт 518 ажилтантай, 63 салбар нэгжтэй, Улаанбаатар хот болон 21 аймаг, 30 суманд Оросоос шингэрүүлсэн хийн түлшийг импортолж, хүргэдэг.

Шалгалтаар хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмаа боловсруулаагүй, цалин хөлсний журам баталж, мөрдүүлээгүй, хөдөлмөрийн норм, норматив баталж, мөрдүүлээгүй зэрэг хэд хэдэн зөрчил илэрсэн. Тухайлбал 518 ажилтантай томоохон компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтангүй байсан. Эрсдэл өндөртэй салбарт хүний тооноос хамаарахгүйгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтантай байхыг хуульд заасан байдаг.

Ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийгээгүй зөрчил мөн илэрсэн.

Аюултай нөхцөлд ажиллах анхааруулга, дохио тэмдэг, санамж, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй байна.

Хуульд заасны дагуу эрсдэлтэй ажлын байранд ажилладаг ажилтны амь нас, эрүүл мэндийг 36 сар ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний төгрөгөөр даатгуулах ёстой. Энэхүү даатгалыг хийлгээгүй байна.

Компанид дотоод хяналт шалгалтыг зохион байгуулдаггүй гэсэн дүгнэлтийг ирүүлсэн байна.

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгээгүй, ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй зэрэг зөрчил илэрсэн. Иймд шалгалт хийсэн улсын байцаагч нар тус компанид торгууль, нөхөн төлбөр тавьж, хяналт тавьж ажиллаж байна.

63 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАГАНА, ДАМ НУРУУНД АН ЦАВ ҮҮСЧ, ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРГҮЙ БОЛСНЫГ ТОГТООЖЭЭ

БХБЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Д.ЖАРГАЛ:

-Салбарын сайдын  тушаалаар 19 байгууллагын 49 мэргэжилтнээс бүрдсэн 12 дэд ажлын хэсэг дэлбэрэлтэд өртсөн дөрвөн барилга дээр дүн шинжилгээ хийсэн. Тодруулбал, 207 дугаар байр, 830 дугаар барилга, 201 болон 204 дүгээр барилгуудад үзлэг, шалгалтыг  хийсэн. Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн дэргэдэх Оношилгоо, зураг төсөл, судалгааны 15 багштай ажлын хэсэг дээж авч, ажилласан. Үндсэн барилгын хийц, хэв гажилт, металийн хэмжилт, галт тэсвэржилт, эвдрэл гэмтлийг шинжилгээг хийсэн. Нийт 207 дугаар байрны 63 айлын орон сууцны техникийн давхар, дам нуруу, багана, хучилт, хэв гажилтын хэмжилтийн дээж авсан. Үндсэн галд өртсөн энэ барилга 12 давхар байгаа. Төмөр бетонон карказан хийцтэй, 2017 онд ашиглалтад хүлээж авсан. Орон сууцны гадна талын фасадны 75 хувь буюу баруун хойд булан, зүүн тал бүхэлдээ, урд тал хэсэгчлэн галд өртсөн. Галд 10 айлын сууц бүхэлдээ, 45 айл хэсэгчлэн, найман айл огт өртөөгүй байна.

Тооцоо судалгааны дүнгээр, барилгын багана, дам нуруунд үүссэн ан цав, өргөний хэмжээ барилгын норм дүрмээс тав дахин их буюу газар хөдлөлт болон бат бэх найдваржилтын түвшинг хангахгүй байна.

Мөн барилгын баруун талын голын баганын орой руу тоосгоны шилжилт үүссэн. Үүнтэй холбоотойгоор дам нуруунд ан цав гарах гэмтэл гарсан. Норм дүрмийн шаардлага хангахгүй үзүүлэлт гарсан.

Т.Хуншагай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж