Мексикийн өмнөд Сан Франциско-дель Мар хотын далайн эргийн ойролцоо Хятадын найман дүрвэгч живсэн байдалтай олдов. Мужийн прокурорын албанаас эдгээр хүмүүс олон хоногийн турш АНУ-ын хил давах гэж аюултай боловч албаны анхаардаггүй маршрутыг сонгож явж байжээ. Оаксака мужийн прокурорын газраас цагаачид Гватемалын хилийн ойролцоох Чиапас мужийн Тапачула хотоос Пүрэв гаригт хөдөлсөн гэж мэдээлэв. Тэд завь хөмөрснөөс болж живсэн нь тогтоогдсон. Тухайн завины Мексик эзэн дүрвэгсдийн талаар болон завь юунаас болж осолдсон талаар мэдээлэл өгөөгүй байна. Прокурорын газраас хэрэг явдлыг мөрдөн шалгахаар холбооны агентлагууд болон цогцсуудыг танихын тулд Мексик дэх Хятадын Элчин сайдын яамтай хамтран ажиллаж байгаа гэж мэдэгдэв.
Мексикээр дамжин АНУ-д нэвтрэхийн тулд Хятадаас дүрвэж буй хүмүүс сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн байна. АНУ-ын засгийн газрын тайланд дурдсанаар, 2023 онд Хятадын 37000 иргэн хууль бусаар хил давах оролдлого хийж, хилийн цагдаа нарт баригдсан. Жилд дунджаар 1200 хүн хил давахыг оролддог гэх судалгаа байдаг ч Хятадын дүрвэгсэд огцом нэмэгдсэн нь хүний эрхийн зөрчлөөс улбаатай гэж шинжээчид үзжээ. Хэдийгээр Мексик, Венесуэль, Гватемал зэрэг бүс нутгийн хөршүүдээс дүрвэгсдийн тоо багассаар байгаа ч хятадууд хамгийн хурдацтайгаар хилийн зөрчлийн тоог нэмж байна. АНУ-д 2022 оны сүүлээр далайгаар дамжин ирсэн хятад цагаач "CNN" -д түүний завь Тапачулагаас хөдөлсний дараа далайд хөмрөх шахсан гэж ярьжээ. Завь хөмрөх шалтгаануудын нэг нь даацын хэмжээ хэтэрснээс болдог. Дийлэнх дүрвэгсэд хоёр седантай тэнцэх завинд 30-40-лээ шахцалдан сууснаас болж жижиг хэмжээний шуурганд өртөн амь насаа алддаг аж. Хятадын удирдагч Ши Жиньпин "үндэсний сэргэн мандалт"-тай холбоотой бодлогуудыг шинэчилснээс хойш дүрвэгсдийн тоо огцом өссөн гэж албаныхан үзэж байна. Хүн амын тооноос хамааран ажлын байрны хомсдол үүсч, зах зээлийн урсгалд хохирсон олон мянган хятад амьдралаа шинээр эхлэхийн тулд дүрвэдэг. Нийт дүрвэгсдийн дийлэнх нь их дээд сургуулийн боловсролтой ч санхүүгийн эх үүсвэр, коммунист намын дарамт шахалтаас болж дүрвэдэг. Хүний эрх, үг хэлэх эрх чөлөө нь хязгаарлагдсан иргэд эх орноосоо дүрвэснээр амиа алдах болсон нь дэлхий нийтээр анхаарах асуудал гэж "CNN" агентлаг онцлов.
Эх сурвалж:CNN
Нэргүй 2024-04-04 103.57.93.64
Аймхай хулчгар Хүрэлсүх, ямар ч боловсрол мэдлэггүй Оюун-Эрдэнэ хоёрт итгэл горьдлого тавих хэрэггүй монголчуудаа!!!
Нэргүй 2024-04-04 59.153.115.231
Bid ch iim zuiliin hayaand tulaad l bgaa shuu dee
Нэргүй 2024-04-04 202.126.89.236
Манайх ч ялгаагүй МАНгасуудын найман жилд урд байгаагүйгээр дүрвэж байна Хүүк уйлгансан Оюунэрдэнэ хоёрыг хурдан зайлуулахгүй бол хөгшидын орон боллоо
Нэргүй 2024-04-04 66.181.160.87
жаргалтай газар байж чадахгүй амьсгаа зайлаачээ ийм хог новшнууд яахаараа монгол хүн болж төрдөг байнаа
иргэн 2024-04-04 202.126.92.82
үнэн зүйл бичсэн бна. ажиллах хүчин олдохгүй хэцүү бна. ихэнх нь гадагшаа гарч бна. монголд үг хэлэх эрх хаагдсан нэг намын дарангуйлал тогтсон сонгуул нэртэй жүжиг хийж өөрсдөө сонгуулийн луйвар хийж гарч ирж бна. Банк луйвардаж байсан хүнийг ард түмэн дэмжлээ юү. үг хэлсэн хүн бүрийг хорих хуулиар айлгаж тохиролцох арга хэмжээ авч бна.
Нэргүй 2024-04-04 66.181.185.158
хятадын тухай бичигдсэн байхад монгол дахь боржгон овог авсан хятадууд орос гээд далийгаад байх юм
Нэргүй 2024-04-04 122.201.31.245
Эх оронд нь дарангуйлагчид нь л америкыг муулаад байгаа болхоос ард түмэн нь аль таатай улс руу зүтгэнэшдээ яг манайх шиг
Иргэн 2024-04-04 139.5.217.98
Оросууд Хятадууд Америкийг үзэн ядаж муулсан муулсаар л тийшээ тэмүүлээстэй. Өөрснөө тийм л лаг юм бол иргэдээ эх орондоо тогтооход яадгийн.
Нэргүй 2024-04-04 66.181.186.172
Оросыг шvтэгсэд орос руу явдаггvй, муулаад байдаг Америк барууны улсууд, Япон Емнед Солонгос руу л явах санаатай байдаг. Оросууд нь еерсдее дээрх улс руу тэмvvлээстэй