Риана лааны тосон барималтай боллоо | News.MN

Риана лааны тосон барималтай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Риана лааны тосон барималтай боллоо

Чадалтай хоолой, өвөрмөц хувцаслалтаараа өөрийн орон зайг эзэлж, шоу бизнесийн ертөнцөд гялалзаж яваа дуучин Rihanna өөрийн лааны тосон барималтай боллоо. Түүний хар костюмтай бүхий лааны тосон барималыг өнөөдөр Madame Tussauds музейд байрлууллаа. Энэхүү хувцасыг дуучин бүсгүй өнгөрсөн оны аравдугаар сард Парисын загварын долоо хоногын үеэр өмсөж байсан ба францын Balmain загварын ордны бүтээл аж.

Мөн энэхүү тосон баримал нь гоёмсог энгэрийн зүүлт, алмаазан шигтгээтэй алтан бөгж, алтан ээмэгтэй. Уг музейн хэвлэлийн төлөөлөгч “Бид энэхүү тосон барималыг бүтээхдээ мэргэжлийн стилистүүдээс ихээхэн зөвлөгөө авсан. Тиймээс шүтэн бишрэгчдэд нь таалагдана гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн байна.

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mundag egch shuu 2010-09-01 182.160.31.69

all

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж