ЦЕГ: 13 настай охиныг цагдаа нар хүчирхийлсэн хэргийг илрүүлсэн

Хуучирсан мэдээ: 2024.04.04-нд нийтлэгдсэн

ЦЕГ: 13 настай охиныг цагдаа нар хүчирхийлсэн хэргийг илрүүлсэн

ЦЕГ: 13 настай охиныг цагдаа нар хүчирхийлсэн хэргийг илрүүлсэн

13 настай охиныг цагдаа нар нийлж хүчирхийлсэн байж болзошгүй гэмт хэргийг шалгаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 


ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын дарга Цагдаагийн хурандаа Н.МИШИГДОРЖ:

-Сүүлийн үед цахим орчинд цагдаагийн байгууллагын нэр бүхий алба хаагчидтай холбоотой мэдээлэл гарсан. Цагдаагийн байгууллагын дотоод хяналт, аюулгүй байдлын газар нь хараат бус үйл ажиллагаа явуулдаг нэгж. Насанд хүрээгүй хүнтэй алба хаагчид бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй гэх мэдээллийг бид өөрсдийн хяналт шалгалтаар илрүүлж, холбогдох албан шалгалтыг явуулж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж Тусгай субьектын гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлж, одоо мөрдөн шалгах ажил үргэлжилж байна.

Хэрэгт холбогдсон цагдаа нарыг албанаас чөлөөлж, албан үүргийг түр хугацаанд түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх гол зарчим бий. Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг бүрэн илрүүлж, гэм буруутай этгээдэд ялыг шударгаар оногдуулж, гэм буруугүй хэнд ч хариуцлага тооцохгүй. Хэрэв алба хаагчид гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд цагдаагийн байгууллага өмөөрөх ёс зүй байхгүй. Бид мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд өгөх боломжтой.

ХУВИЙН НУУЦТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ НИЙТЭД МЭДЭЭЛЭХ БОЛОМЖГҮЙ

Мөрдөн байцаах албаны дарга Цагдаагийн хурандаа П.ОЧБАДРАХ:

-Улсын ерөнхий прокурорын газар А33 гэдэг гомдол, хэргийн харьяалал тогтоосон тушаал байдаг. Энэ тушаалын хавсралтын дагуу бид заасан журмын дагуу тусгай субьектын гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шалгаж байна. Хувь хүний халдашгүй байдал, хохирогч, холбогдогч нарын хувийн нууцтай холбоотой асуудлыг нийтэд мэдээлэх боломжгүй.

Эмзэг мэдээлэл нь олон нийтэд түгээснээр хохирогчийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой.

Иймээс энэ хэргийн талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд цензуртэйгээр, тун мэдрэмжтэй хандахгүй бол бидэнд өмнөх гашуун туршлагууд бий. Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос гаргасан журмын дагуу бага насны хүүхдийн асуудлыг олон нийтэд түгээхгүй, задруулахгүй байх шаардлагатай. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж