Хиймэл оюун ухаанаар хөлийн уландаа үнэгүй шинжилгээ хийлгээрэй

Хиймэл оюун ухаанаар хөлийн уландаа үнэгүй шинжилгээ хийлгээрэй

Хиймэл оюун ухаанаар хөлийн уландаа үнэгүй шинжилгээ хийлгээрэй

Хүний биеийн гол тулгуур эрхтэн бол хөл. Тэгвэл Та яг одоо зөв тэгш алхаж чадаж байна уу? Өөрт таарсан гутлаа сонгож чадсан уу? Таны хөл аль нэг тал руугаа хазгай эсвэл буруу гишгээгүй биз. Энэ бүхэнд хариулахын тулд хиймэл оюун ухаан ашиглан “TREX LAB” төхөөрөмжийн тусламжтайгаар хөлийнхөө улыг шинжлүүлэх боломжтой боллоо. Тодруулбал, “Trex Pro Hiking” брэнд шинэ загварын гутлын технологи, “TREX LAB” эмчилгээний улавч хэвлэх төхөөрөмжийг танилцуулах өдөрлөгийн үеэр хөлийн уланд үнэ төлбөргүй шинжилгээ хийх юм байна.

Өдөрлөг маргааш буюу дөрөвдүгээр сарын 5-нд Шангрила моллын 1-р давхарт болно. Өдөрлөгт ирснээр “Trex Pro” брэндийн хавар, намрын цоо шинэ гутлын загваруудтай танилцахын хажуугаар дээрх шинэ үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.

“TREX LAB” төхөөрөмж нь хүний тэнцвэрийг хангадаг тулгуур эрхтэн болон хөлийн уланд дүн шинжилгээ хийж оношлох зориулалттай хиймэл оюун ухаан бүхий хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд төхөөрөмж юм. Гаргасан оношоо таны цахим шуудан эсвэл гар утас уруу шууд илгээх бөгөөд Та өөрийн хөлийн улны эрүүл мэндийн талаарх мэдээллийг бүрэн авна. Хэрвээ буруу гишгэлттэй бол таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Тухайлбал, бие бүхэлдээ аль нэг тал руугаа хазайлттай болно. Ингэснээр булчин чангарч, хуян хурж бүтэн нойртой амарч чадахгүй байх, нуруу өвдөх, цаашлаад үе мөчинд сөргөөр нөлөөлөх, гадна болон дотор ахилесийн шөрмөс үрэвсэж, алхаж явахад зовуурьтай болох зэрэг эрсдэл үүсгэдэг.

Хиймэл оюун ухаан таны тулгуур эрхтэн, хөлийн уланд дүн шинжилгээ хийж, эрүүл мэндийн хувьд ямар эрсдэл үүсэж болзошгүй байгааг тодорхойлно. Ингэснээр хэрхэн эмчлэх, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хайртай хүнээ урьдчилан сэргийлэхэд анхаарах юм.

Тэгвэл “TREX LAB” эмчилгээний улавчийг санал болгож байна. Зөвхөн тухайн хүний хөлийн онцлогт тааруулан хэвлэсэн эрүүл мэндийн нумтай улавч юм. Үүнийг ашигласнаар зөв гишгэлттэй болж, эрүүл мэнд сайжирч, тав тухтай байна. Нумтай улавч нь улны дотор тал, хөлийн нумыг дэмжих, буруу гишгэлтийг засаж, биеийн тэгш хэмийг хэвийн шугамд сэргээж өгдгөөрөө давуу талтай.

Торон даавуу, 3 мм-ийн зузаан зөөлөн, чийг татуулахгүй, мөөгөнцөр бактерийн эсрэг үйлчилгээтэй, буруу гишгүүлэхийн эсрэг динамик дэмжлэгтэй байдал нь “TREX LAB” эмчилгээний улавчийг сонгох шалтгаан юм.

“Trex Pro Hiking” брэнд шинэ загварын гутлын технологи, “TREX LAB” эмчилгээний улавч хэвлэх төхөөрөмжийг танилцуулах өдөрлөг дөрөвдүгээр сарын 5, 6, 7-ны өдрүүдэд Shangri-la Mall-ын 1-р давхарт “Trex pro booth”-д болно. Ирсэн хүн бүр үнэгүй хөлийн улаа шинжлүүлэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж