Газын зурваст Израилийн агаарын довтолгооны үеэр амь үрэгдсэн хүмүүнлэгийн ажилтнуудын цогцсыг Египетийн Рафах хилийн боомт руу шилжүүлжээ. "World Central Kitchen" байгууллагын долоон ажилтан Даваа гаригт Израилийн агаарын цохилтод өртөн амиа алдсан. Тэдний гурав нь их британи, нэг нь австрали, нэг нь польш, нэг нь палестин, нэг нь АНУ-Канадын давхар иргэншилтэй иргэн байжээ.
Цогцоснуудыг Каир дахь Элчин сайдын яамны төлөөлөгчид хүлээж авсны дараа тус тусынх нь эх оронд буцаах аж.
Нас барагсдын дунд польш ажилтан байсан тул Польшийн Гадаад хэргийн яам Израилийн Элчин сайдыг дуудсан байна. Гадаад хэргийн дэд сайд Анжей Шейна хоёр улсын харилцааны шинэ нөхцөл байдал, болсон явдалд хүлээх ёс суртахуун, улс төр, санхүүгийн хариуцлагыг ярилцана гэжээ.
Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху гэмгүй хүмүүсийн аминд хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, үүнийг эмгэнэлтэй бөгөөд санамсаргүй үйлдэл гэжээ. "Дайны үед ийм зүйл тохиолддог. Бид болсон явдлыг шалгаж, засгийн газруудтай харилцаж байна. Дахин ийм зүйл давтагдахгүйн тулд бид бүхнийг хийх болно" гэж тэр хэлжээ.
Дашрамд дурдахад, аравдугаар сарын 7-нд мөргөлдөөн эхэлснээс хойш Газын зурваст хүмүүнлэгийн дор хаяж 196 ажилтан амиа алдсан.
Эх сурвалж: DPA INTERNATIONAL
Зззз 2024-04-04 59.153.115.16
израйлийг газартай тэгшлэх хэрэгтэй ..Одоо болно шдээ лаларуудыг Гитлер дутуу хядсан бна шүү
Нэргүй 2024-04-04 66.181.186.172
Хэн тэгшлэх юм, чи лав зvvдлээд ч барахгvй ккк