Б.Бейсейн: Асгатын мөнгөний ордод 40 жил хайгуул хийлээ, ашиглаач ээ?
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Б.Бейсейн:
-Энэ хууль хэрэгжээд ард иргэд газрын хэвлий дэх баялгаас ашиг хүртэж байвал сайн. Асгатын мөнгөний орд стратегийн чухал орд гэж яриад 40 жил боллоо. Ардчилсан нам гарсан ч ярьдаг, Ардын нам гарсан ч ярьдаг. Гэвч сонгуулийн шоу л болдог . Асгатын орд дээр 40 жил хайгуул хийлээ, хайгуул нь дуусдаггүй яасан орд вэ. Ашиглалтад оруулж болдоггүй орд уу.
Баян-Өлгий аймгийн Ногоон нуурын нутаг дэвсгэрт Дулаан харын хар тугалгын баяжуулах үйлдвэрээ бариад дуусан. Долоон жил боллоо. Эзэн нь хятад, баригдаад явчихлаа. Эзэнгүй том үйлдвэр.
1976 онд оросууд хайгуул хийгээд 8 тонн алттай гэсэн байдаг. Маш том баяжуулах үйлдвэр баригдсан үзмээр байх юм. Мөн вольфромын үйлдвэр гээд оросуудтай хамтарч ашиглаж байсан үйлдвэр байна. Лицензийг нь дамлаад зардаг, нинжа нар ашиглаж байна. Буцаагаад төрд авч болдоггүй юм уу.
Цэнгэл сумын нутагт алтны баяжуулах маш том үйлдвэр баригдсан. Том орд учраас том баяжуулах үйлдвэр баригдсан болов уу. Ерөнхий сайд мэдээлэлгүй байна. Багахан хэмжээний нөөцтэй бол том үйлдвэр барихгүй шүү дээ.
Толбо сумын нутагт алт зэсийн орд байна. Хонконгийн бирж дээр ч гэнэ үү зарагдсан сураг байх юм. Мэдээлэл байна уу. Хажуу талд нь зэс алтны орд байгаа. 2011 онд ашиглалтын лиценз авсан. Эдгээр ордууд Баялгийн санг аривжуулахад дөхөмтэй.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:
-1992 оноос хойш Асгатын мөнгөний орд эзэмшигч нь тодорхойгүй явж ирсэн. Төр эзэмших юм уу, тэр үеийн хувьчлал хийсэн нэрээр, гадаад дотоодын иргэдийн нийлсэн хөрөнгө оруулалтын асудал, хөрөнгө оруулагч нь ямар байдалтай байх юм бэ гэдэг нь тодорхойгүй явж ирсэн. Үүнтэй холбогдуулаад өнгөрсөн жил “Эрдэнэс Монгол”-ын дүрмийг өөрчилж, охин компаниасаа рояальти авах, орлогоосоо төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг нээсэн. Үүнтэй холбогдуулаад өнгөрсөн өвлөөс эхлэн Асгатын мөнгөний ордын хайгуулыг нэмж хийх, стандартад нийцүүлэх алхам хийсэн. 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд явж байна. “Эрдэнэс Монгол” компани дангаараа Асгатын миөнгөний ордыг ашиглалалтад олруулах боломжтой болсон.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар:
-Баян-Өлгий аймагт хүчин төгөлдөр 65 тусгай лиценз байна. Үүнээс ашиглалтын 30 лиценз байна. Алтны хувьд Засгийн газраас барьж байгаа бодлого бол шороон ордыг дэмжихгүй байгаа. Шороон ордыг үндсэн ордоор ашиглах чиглэл өгч байгаа. Шороон орд байгаль орчин бохирдуулахаас эхлээд асуудал ихтэй.
Лицензийг хүчингүй болгодог шүүх дээр очоод сэргэдэг. Энэнээс яаж гарах вэ гэхээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх хэрэгтэй.
Хайгуулыг гурван жилээр аваад 4 удаа сунгах эрхтэй. Зарим тохиолдолд А лицензтэй хүмүүс өөрийнх нь өмч юм шиг асуудалд ханддаг. Хэн нэгэн хүнд зарах гээд юм уу, хөрөнгө оруулалт хайж байна гээд 20, 30 жил явдаг. Энэ байдлыг зогсооно. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тусгай зөвшөөрлийн төлбөрийг нэмэхээс өөр гаргалгаа алга. Уурхайнуудын тухайд тусгайлан мэдээ өгье. Цэнгэл сумын тухайд мэдээлэлтэй байгаа бүрэн мэдээлэл өгье.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Тэр их сонин орд, эзэн нь алга болчихсон.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-1072 хувьцаа үргэлжлэх юм байна гэж ойлгож байгаа. Баялгийн санд бүх л стратегийн орд нийлж байгаа. “Эрдэнэс Тавантогой” нь тусдаа явах нь гэж ойлгох нь зөв үү. 300 гаруй мянган иргэний асуудал байга. Хувьцаагаа оюутны сургалтын төлбөрөөр суутган тооцуулсан, мөн ахмадууд шууд мөнгөн хэлбэрээр авсан зэрэг энэ хүмүүсийг Баялгийн сангийн тухай хуулиар авч үзэх гэж байна уу.
Стратегийн ордууд сүүлийн үед бүртгэгддэггүй болсон. 100 сая тонноос дээш нөөцтэй орд бол стратегийн орд гэж тооцдог. Үүнээс болж нөөцөө хувааж хоёр, гурван компани болж, стратегийн ордоор бүрдүүлэхээс зайлсхийж байна. Энэ заалтыг цаашдаа яаж өөрчилье гэж санал боловсруулж байна вэ. Баялгийн сан байгуулдаг, хуучин бүртгэлд орсон ордоо нухаад, шинэ орд орохгүй болчихоод байна. Ашигт малтмалын тухай хуульд энэ чиглэлийн өөрчлөлт оруулахгүй бол ард иргэд, “стратегийн ордынхоо тоог нэмэгдүүл, ногдол ашгийг нэмэгдүүл” гэдэг шаардага тавина?
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа Баялгийн сан, Хуримталлын сантай холбогдохгүй. 1072 хувьцаа эзэмшигчийн хөрөнгө болоод очсон. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Засгийн газраас УИХ-ын тогтоолын төсөл өргөн барихдаа “Сайн хувьцаа” нэрээр хувьцаагаа зарсан 300 гаруй мянган иргэнийг хувьцаагаа худалдан авах боломжтойгоор төсөл өргөн барьсан ч батлагдахдаа дэмжлэг авч чадаагүй.
Хүсэлт бол тодорхой төвшинд ирж байгаа.
Хуримтлалын санд төрийн өмчит уул уурхайн компаниудын 34 хувийн ногдол ашиг хуваарилагдахаар заасан. “Эрдэнэс Оюутолгой” компанийн 34 хувь тэр чигтээ Хуримтлалын сангийн орлого болно. Бусад стратегийн ордын төрийн эзэмшилтэй хувь орно. Хувийн хэвшлийн уул уурхайн компаниуд АМНАТ хэлбэрээр төлсөн төлбөр Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан руу ороод явна.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар:
-Нөөц тогтоож байгаа асуудлыг Эрдэс баялгийн зөвлөөөр оруулдаг, маш зөв тогтоож байгаа. Хуваасан байдалтай, цагийг хүлээсэн байдалтай, өөр компани дээр бүртгэж байхыг үгүйсгэхгүй. Стратегийн ордыг өргөжүүлэхтэй холбоотойгоор УИХ шахаж ажиллах шаардлага байгаа. Засгийн газарт үүрэг өгөөд 39 компанийн орд газруудыг стратегийн ордод хамруул гэсэн, одоо хэр нь биелэгдэхгүй явж байгаа. Биелүүлэхийн тулд Уул уурхайн яам “Эрдэнэс Монгол” компанитай хамтраад ажиллаж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, улмаар санал хураахад гишүүдийн 69 хувь нь төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
"Хуулийнхныг авлигадсан, хуурамчаар гарын үсэг үйлдсэн тул Салхитын мөнгөний ордыг төрд авсан"
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралданаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон холбогдох төслүүдтэй холбоотой асуудлаар гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Одоогоос гурав дөрвөн жилийн өмнө Г.Зандашатар дарга Салхитын мөнгөний орд дээр очоод төрд буцаан авсан. Эзэн нь юмаа мэддэг юмаа гэдгийг харуулсан. Үүн шиг хулгай луйврын аргаар хувьд очсон орд бий юу. Хэрвээ байгаа бол төрд буцааж авах уу.
Монгол Улс 16 стратегийн ордтой юм байна, өнөөгийн үнэ цэнээр ямар үнэлгээтэй вэ. Тооцоо судалгаа байна уу?
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:
-УИХ-аар 16 ордыг стратегийн орд гэж баталсан. Үүнээс 7 орд нь “Эрдэнэс Монгол”-ын харьяанд байгаа бол 9 нь хувийн хэвшилд байна. Тухайн ордууд Засгийн газар, УИХ-тай гэрээ байгуулж хамтарч ажилласан. Жишээ нь, Нарийн сухайтын нүүрсний орд дээр 10 жилийн хугацаатай тогтвортой байдлын гэрээ байгуулж ажилласан. Хугацаа нь дууссан. Цагаан суваргын ордыг 2014 онд төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзэн УИХ-аар шийдвэр гаргуулсан. Энэ шийдвэрээ ҮХЦ-ээр оруулж шийдвэрлүүлэх алхам хийгдсэн.
Төмөртэйн ордыг 15 жилийн хугацаатай Тогтвортой байдлын гэрээ байгуулж ажилласан. Хүний хувийн өмчийн хүчээр хураан авна гэхээс илүүтэй Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд ажиллана. Тогтвортой байдлын гэрээний хугацаа нь дууссан бол төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, баялгийн санд үр өгөөжөө өгөх боломжийг бүрдүүлнэ.
АМНАТ, Төрийн өмчит уул уурхайн компаниудын 34 хувийн ногдол ашгаас эдгээр сангийн орлого бүрдэнэ.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Асгатын мөнгийн ордыг ч улсад шилжүүлж авсан, Салхитын маөнгөний ордыг ч улсад шилжүүлж авсан. Хувийн өмчийг шууд авчихсан асуудал биш. Баялгийн хулгай гурван хэлбэрээр явагдаж байна. Салхитын мөнгөний орд дээр хэлэхэд, төрийн өмчийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг хууль бусаар лицензийг нь авч, цааш дамлан худалдаж, Кримналистикийн төвийнхөнд авлига өгч, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн. Хууль хяналтын байгууллагад мөн авлига өгч, засч залруулсан. АМНАТ -ийг маш бага хэмжээгээр төлдөг. Геологийн төв лаборатори зэрэг газарт мөнгөний орцыг багаар үнэлүүлдэг, байгаль орчны нөхөн сэргээлт хийгдээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 5-6 заалтыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хуулийн хүрээнд авагдсан арга хэмжээ юм.
Хууль хяналтын байгууллагынханд удаа дараагийн авлига өгсөн нь Авлигатай тэмцэх газрын шалгалтаар нотлогдож 1 сая гаруй ам.доллар хураагдсан. Ордыг зөв ашиглах асуудал дээр энэ жишээг авч, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх нь чухал шүү гэлээ.
"Авлигатай холбоотой асуудал парламентыг зөндөө бужигнуулсан"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн Ерөнхий сайдын мэдээллээр Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сангаас бүрдэнэ. Норвегийн баялгийн сан болон Сингапурын хуримтлалын сангийн жишгээр ажиллах тус сан хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалт татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах юм. Тухайлбал, Ирээдүйн өв сангийн хөрөнгө нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс төсвийн тогтворжуулалтын болон бүс, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилсны дараа үлдэх 65 хувиас бүрдэх бол Хуримтлалын сангийн хөрөнгө нь “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувийн ашгаас бүрдэнэ. Харин Хөгжлийн сангийн хөрөнгийг нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд тухайн жилийн төсөвт тооцсоноос гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийн илүү гарсан хэсгээр бүрдэх төсвийн орлогын 50 хувиас бүрдүүлэхээр төсөлд заасан аж.
Ирээдүйн өв сангийн хөрөнгийг олон улсын санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өсгөх, арвижуулахаар, Хуримтлалын санг стратегийн ордуудын ашгаас Монгол банкан дахь иргэдийн нэрийн дансанд шууд төвлөрүүлж, орон сууцжуулах, боловсрол, эрүүл мэндийн зардалд зарцуулахаар тусгасан бол Хөгжлийн сангаас томоохон төслүүдийг санхүүжүүлдэг байхаар заажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Баялгийн сангийн тухай хууль чухал. Гэхдээ энэ төсөл дотор авлига хулгайг бууруулах, иргэдээ баян болгох заалт орсон уу. Байгалийн баялаг, төрийн өмчийн удирдлагыг улстөрчдөөс хараат бус болгох ёстой. Гэтэл одоо орж ирсэн төсөлд гурван сан байх нь. Гурван яамны сайд удирдах нь. Хуримтлалын сан нь халамжийн сан болж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд удирдах нь. Нэг баялгийн санг гурван сайд хувааж удирддаг туршлага хаана байгааг хэлж өгөөч?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Бид хамтдаа олон удаа энэ асуудлыг ярилцсан. Тэр ярилцлагын зарим хэсэг дээр та тойрогтоо ажилтай гээд оролцоогүй. Танай намын дарга болон бусад удирдлагууд оролцсон. Ярилцсан зүйлээсээ нэг сөөм ч хазайгаагүй. Таны санаачилсан хуулийн төслийг нэгтгэх боломжийн талаар ярилцсан. Тогтворжуулалтын сантай холбоотой асуудал огт хөндөгдөхгүйгээр орж ирж байгаа. Зарим хуримтлалын сантай холбоотой асуудал орон сууц, боловсрол, эрүүл мэндийн асуудалд зарцуулагдах нь зөв юм гэдэг агуулгаар орж ирсэн.
Өмнө нь бид нар ярилцаад тохирчихсон зүйл дээр чуулганы танхимд орж ирээд өөрөөр яримааргүй байна. Ярьсандаа л байхгүй бол солигддог тоглоом шиг байж болохгүй. Ардчилсан нам ч бай ХҮН нам ч бай танилцуулгаа хийгээд явах хүрээнд зөвшилцсөн гэж ойлгосон. Ажлын хэсгээр хангалттай ярьж өөрчлөх зүйл бий. Гэхдээ суурь зарчим дээрээ лоббинд автахгүй баттай зогсохгүй бол болохгүй. Стратегийн ордыг стратегийн ордоос гаргаад цаана нь гэр бүлээрээ эзэмшээд суучихсан асуудал бий шүү.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
-УИХ, Засгийн газар ажлаа хийгээд байгаа ч хариуцлага тооцох чадамжгүй байна. Оюутолгойн түр хороонд орж ажилласан, Монголын баялгийг хэрхэн яаж гадныханд өгсөн бэ гэдэг мэдээллийг авсан. Энэ асуудлыг хуулийнханд өгсөн ч хариуцлага тооцсон зүйл байна уу.
Газрын доорх баялгаа судалсан судалгаа хэр бодитой байдаг вэ. “Эрдэнэт” үйлдвэрийн нөөц нь дууссан гэж ярьдаг байсан, бодит судалгаа хийж чадсан байдаг уу. Олгогдсон энэ олон лицензүүдийн хэдэн хувь нь хугацаагүй олгогдчихоод байна вэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-И Монгол, Шилэн ажиллагааны хүрээнд мэдээллийг ил тод болгох нь Засгийн газрын үндсэн үүрэг. Гэм бурууг эцэслэж тогтоох нь шүүхийн асуудал. Шүүхийн асуудалд Ерөнхий сайд оролцох нь хуулиараа хориотой.
Шүүхийн хувьд томилогдсон хүндээ үйлчилж байна. Шүүгчид өөрсдөө улс төрөөс хараат бус байж чадахгүй байна. Томилогдсон нэр бүхий шүүгч дээр асуудал байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал яагаад 7 жил гацав. яагаад бусад асуудал 7 сарын дотор шийдэгдэж болдог юм. Тийм учраас авлигатай холбоотой асуудал парламентаа зөндөө бужигнуулсан. Парламентын гишүүдийн хосыг шувтарч байгаа юм шиг л пижигнэлээ. Одоо хувь шүүгчийн авлигын асуудлыг хөндөх цаг болсон. Ялангуяа энэ ордын ард шүүгчид, нийслэлийн газрын ард шүүгчид бий. Өөртөө давуу байдал бий боолгох замаар шийдсэн зүйлүүд бий. Засгийн газар үе шаттай оруулж ирнэ.
Эрхэм шүүгч авлига авсан бол хуулийн өмнө хариуцлага хүлээх учиртай. Авлигад идэгдсэн зарим шүүгчээс болж, энэ тэмцэл гацаж байна гэж үзэж байгаа. Хэн, хэн ямар асуудлын ард байсан гэдэг логик дарааллыг удахгүй гаргаж ирж тавина.
“Эрдэнэс Монгол”-ын захирал С.Наранцогт:
-Нөөц, лицензтэй холбоотой асуудалд нэгдлийн хүрээнд байгаа мэдээллийг хуваалцая.
УИХ-ын 2007 оны тогтоолоор 16 ширхэг стратегийн ордыг стратегийн орд гэж тодорхойлсон. Энэний 7 лиценз нь “Эрдэнэс Монгол” дээр, бусад нь хувийн хэвшилд байна. Хувийн хэвшил өөрөө нөөцөө тодорхойлсон бол 34 хувийг , төсвийн хөрөнгөөр нөөц тогтоосон бол 51 хувийг авах хуулийн хэрэгжилт бусад лиценз дээр хийгдээгүй.
Стратегийн орд болох боломжтой 39 орд байгаа. Энэ ордоос хоёрыг нь “Эрдэнэс Монгол” нэгдэл эзэмшиж байгаа. Бусад орд хувийн хэвшил дээр төрийн эзэмшил тогтоогдоогүй явж байна. Гурван ордын хувьд эзэмшилгүй байгаа. УИХ, Засгийн газар дээр асуудал яригдах боломжтой.
Манай нэгдлийн хувьд хоёр бизнес явж байгаа. Нүүрс, зэс. Нүүрсний тогтоогдсон нөөцөөс 16 хувийг манай нэгдлийн компани эзэмшиж байгаа. Гэхдээ нүүрсний бизнесээс улсын төсөвт төвлөрүүлж байгаа орлогын 73 хувийг бүрдүүлдэг.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар:
-“Эрдэнэт” үйлдвэр зэсийн нөөцөөрөө 10,7 сая тонн. Баяжмалаараа 600 мянган тонн. 40-50 жил ашиглах нөөцтэй. Оюутолгой ордын хувьд цэвэр зэсээрээ 43 сая тонн.
Хайгуулын лицензийг гурван жилээр олгодог, дөрвөн удаа сунгагддаг. Нэг га-д оногдож байгаа лицензийн төлбөр маш бага, олон улсын жишигт нийцүүлнэ. 2007 оны ханшаар явж байгаа.
Олон улсын жишигт нийцүүлснээр ямар ч ажил хийдэггүй, сумаар нь авсан байгаа талбайг цэгцэлнэ. Цуцлагдаж байгаа лиценз шүүх дээр очоод сэргэдэг практик 90 хувьтай байгаа. Эдийн засгийн аргаар лицензийн төлбөрийг олон улсын жишигт нийцүүлнэ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Хуулийг ердийн зарчмаар хурдан өөрчлөөд байдаг. Хуулийн тогтвортой байдлыг яаж хангах вэ. Хуримтлалын сангийн орлогыг иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулна гэж. Манай төрийн өмчит компаниуд ашиггүй ажилладаг. Энэ хуулийг дагалддаад төрийн өмчит компаниуд ашигтай ажиллах шаардлага байна. Хуримтлал илүү арвижиж байж орон сууц, эрүүл мэнд, боловсролын асуудлаа шийдэх нь.
Хуульд зааснаар Хөгжлийн сан, Хуримтлалын сан, Ирээдүйн өв санг гурван яам удирдах нь. Засаглал муу байгаа тухай ярьсан. Ерөнхий сайдад олон улсын сайн засаглалын үе шаттай нэвтргүүлэх гэж зааж. УИХ -ын Ажлын хэсэг хяналтын механизм дээрээ анхаарах ёстой. Засаглалаа ойлгшомжтой болгохгүй бол санг завхруулдаг.
Хөгжлийн сан, Хөгжлийн банк яаж уялдах вэ. Хөгжлийн банк татан буугдах юм уу?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Хөгжлийн банк татан буугдахгүй. Экзим банкны хэлбэр лүү орно. Жижги зээл олгохгүй. Доллар Монголд оруулж ирэх, экспорт дэмжсэн зээлийг л гаргана. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр, магадгүй манай томоохон аж ахуйн нэгж Узбекистан зэрэг оронд бизнес эрхэлж байна. Тэдгээр компани валютын орлогыг дэмждэг. Тийм учраас тэрэнд зориулж Хөгжлийн банк зээл олгох загвар луу явна.
Баялгийн сангийн орлогыг төсөв шиг олон хуваахгүй. Парламентын гишүүд бид төсвөө алдагдалгүй байлгахын төлөө хичээн эрмэлзэх сэдэл энэ хуулиар бий болж байгаа юм. Төсөв ашигтай ажиллах тусам том асуудлаа шийдэх боломж гарна. Санхүүжүүлэх зүйлийн эхлэл болох болможтой гэсэн үг. Хөгжлийн банкаар дамжиж гарч болно, шууд байдлаар баталгааны хэлбэрээр ашиглаад явах боломжтой.
Төрийн өмчийг хувьчлах зөв. Хувьчлалыг зөв хийвэл зөв, буруу хийвэл буруу. Шатахууны бүх компаниа хувьчлилсан нь зөв байсан уу. “Роснефть” гээд нэг л компаниас шатахуун авдаг хэрнээ улс төрийн үйл явдал болохооор бензин тасардаг. “Тавантолгой” компанийг хувьчлан алдсан. Хэрвээ хувьчилсан бол яах байсан бэ. Жилдээ 9,6 их наяд төгрөгийн орлого олж байгаа, 3,5 их наяд нь цэвэр ашиг. Энэ мөнгө бүргтгэлгүйгээр улс төр лүү орвол яах вэ. Энэ хууль дээр стратегийн орд эзэмшигч компаниуд улс төрийг санхүүжүүлэхийг хориглож байгаа.
Баялаг ашиглаж байгаа компани даруухан байх ёстой, ил тод байх ёстой. Өмч хувьчлал дээр 30 хувийн татавр оруулж ирж байгаа.
Цайны цаг болсон тул чуулганы нэгдсэн хуралдааныг 14.00 цаг хүртэл түр завсарлуулав.
Л.Оюун-Эрдэнэ: Улс дамнасан бүлэглэлтэй эрх ашиг тулсаар өнөөдрийг хүргэлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж дууссанаар чуулганы нэгдсэн хуралдааны завсарлага дуусч, үргэлжлүүлэн хуралдаж эхэллээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон холбогдох төслүүд/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхлээд байна.
Уг төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулга хийлээ.
Тэрбээр "Эрхэм монголчууд аа, эрхэм гишүүд ээ. Өнгөрсөн 30 жилийн алдаа оноого дүгнэн засч, шинэ 30 жилийг тогтолцооны хувьд эхлүүлэхийн төлөө Засгийн газар бүх талаар хичээж, авлигатай нам харгалзахгүй тэмцлээ. Улс төрийн намууд, хууль хяналтын байгууллага шүүх хүртэл тархан байршиж, улс дамнан хүчирхэгжсэн бүлэглэлтэй эрх ашгийн хувьд тулсаар өнөөдрийг хүргэж байна. Энэхүү тэгш бус хязгааргүй их баялаг тэдэнд үйлчилдэг бүлэглэлийн өмнө Монгол төр ард түмэнтэйгээ олон жил тэдний өмнө хүчгүйдсээр ирсэн нь үнэн юм.
Монголчууд бидний итгэмтгий өрөвч занг ашиглан баялгийг, газрыг, нийтийн өмчийг, шүүхийг, намыг нь, төрийг нь хэдхэн хүн өмчлөн авч, аалзны тор мэт авлигын систем хэрхэн үүсгэснийг одоо л нийгэм дүгнэн хэлэлцэж эхэлж байна. Энэ бол мөсөн уулын зөвхөн орой хэсэг юм.
Баялаг тойрсон луйврын мэдэх хэсэг нь “Эрдэнэт”-ийн 49 хувь, Дархан төмөрлөгийн үйлдвэр болон түүний орд, Оюутолгойн Дубайн гэрээ, “Тавантолгой” компанийг 100 жилээр худалдахыг завдсан хэлцэл зэрэг болно.
“Эрдэнэт”-ийн 49 хувийн луйвар таслан зогсоогдсоноор улсад жилд төвлөрүүлж байсан 962 тэрбум төгрөг өнөөдөр 2 их наяд төгрөг болно гэдэг нь, цар тахлын үед цахилгаан эрчим хүчний төлбөрийг даах хэмжээнд орлого давна гэдэг бүлэглэлд ямар их бүртгэлгүй мөнгө эргэж байсны нотолгоо юм.
“Эрдэнэс Тавантолгой” компани ил тод болж засаглал сайжирснаар 3,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар 2022 онд 1072 хцувьцаатай иргэнд 104 мянган төгрөгийн ногдол ашиг олгосон бол 2023 оны ногдол ашгаас энэ долоо хоногт 256 мянган төгрөг олгоно.
Улсын төсвийн орлого ч анх удаа 4,6 их наячд төгрөгөөр даван биелж, энэ нь төрийн албан хаагчийн цалин, ахмадын тэтгэврийн нэмэгдэл болж очсон. Мөн валютын нөөц 5 тэрбум ам.долларыг давна гэдэг нь ямар их хэмжээний далд эдийн засаг нуугдаж байсны жишээ юм.
Оюутолгойн 34 хувьд ногдох өр тэглэгдээгүй бол бид өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх биш ирээдүйд үүсэх 22 тэрбум ам долларын өрийн тухай ярих байлаа.
Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэж хуульчилсан ч 16 стратегийн ордоос зөвхөн 7 нь “Эрдэнэс Монгол”-ын харьяанд байна. Мөн стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд нөөцийн мэдээллийг өөрчилсөн их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр өнөөдөр оршиж байна. Энэ бүхнийг нээлттэй сонсголоор УИХ ил болгоно гэж найдаж байна.
Шинэ 30 жилийг зөвөөр эхлүүлэхийн тулд иргэд олон нийт зайлшгүй энэ мэдээллийг мэдэх ёстой гэж болдож байна. Шаардлагатай бүх мэдээллийг Засгийн газар гаргаж өгсөн.
Өнгөрсөн хугацаанд энэ бүлэглэлтэй зөрчилдсөн улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд учир битүүлгээр амь насаа алдаж эсвэл улс төрөөс шахагдсаар ирсэн. МАНАН гэж томъёологдсон энэхүү системийг задлахын төлөө хатуу зогссон хамгийн сүүлийн Засгийн газар байж магадгүй гэдгийг би нэрэлхэлгүйгээр хэлж байна.
Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө зарчмын шийдэл гаргах Үндэсний баялгийн тухай хуулийн төслийн батлагдах явц хялбар биш байхгүй нь ойлгомжтой. Ард түмэн та бүхэн энэхүү төсөлд анхаарлаа хандуулж, хэн нь хаана нь байгааг харах хэрэгтэй.
Ерөнхий сайдын хувьд энэ хууль батлагдахад олон нийтийн дэмжлэг хэрэгтэй байгааг, УИХ-ын гишүүдийг суурь зарчим дээрээ нэгдэхийг хүсч байна гэлээ.
Баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийн тулд чуулганыг түр завсарлуулав
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн тул хуралдааныг түр завсарлуулаад байна. Учир нь, дээрх хуулийн төслийг Засгийн газраас өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд энэ цаг мөчид УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, уг төслийг хэлэлцэж байгаа юм.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аас баталснаар Үндэсний баялгийн нэгдмэл сан бүрдэж, түүний төрөл, хуваарилалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт бий болох замаар Монгол Улсын эдийн засаг, нийгэм, хууль зүй, хүний хөгжлийн төвшинд дараах эерэг үр нөлөө гарна гэж үзэж байна.
– Үндэсний баялгийн сангаар дамжуулан байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчим хангагдана.
– Байгалийн баялаг, түүний дотор газрын хэвийн баялгийн үр өгөөжөөс бүрдсэн Үндэсний баялгийн санг бий болгох эрх зүйн орчин бүрсдсэнээр 2019 оны Үндсэн хуулиийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчим, нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас бий болсон үр өгөөжийг өнөө ба хойч үеийн иргэн бүрд тэнцвэртэй хуваарилах үзэл санааны суурийг илүү тодорхой болгон баталгаажуулж, бодитоор хэрэгжих эрх зүйн орчин бий болно.
– Хөгжлийн сангаар дамжуулан хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлснээр олон тулгуурт эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах суурь бүтцийг бий болгосноор түүний үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүр тэгш хүртэх боломж бүрдэнэ.
– Хуримтлалын сангаар дамжуулан одоо үеийн иргэн бүрийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны суурь хэрэгцээг хангах хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
– Ирээдүйн өв сангаар дамжуулан ирээдүй үеийн иргэн бүрд тэгш хүртэх хуримталыг бий болгоно.
– Ирээдүйн өв сангийн хуримтлалын зарим хэсгийг өндөр өгөөжтэй, эрсдэл багатай гадаад санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэж, санг арвижуулах боломжийг бүрдүүлэх юм байна.
Үнэт цаасны тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.04.04/ нэгдсэн хуралдаан гишүүдийн 55 хувь нь ирснээр эхлээд байна.
Уг хуралдаанаар хоёр төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд Үнэт цаасны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, түүний эрх зүйн орчныг бий болгох зорилгоор үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын хүрээг өргөтгөж, биржийн болон биржийн бус зах зээлийг ялгаатайгаар тодорхойлох зэрэг зохицуулалт тусгасан юм. Үүнд,
-Мэргэжлийн, урт хугацаат хөрөнгө оруулагчдыг хөрөнгийн зах зээл дээр бий болгох, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын сангийн зохицуулалтыг ялгаатай тогтоох, хувийн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжих орчныг бүрдүүлэх,
-Олон улсын жишгийн дагуу үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгон анх удаа болон нэмж үнэт цаас гаргах ажиллагааг андеррайтерын компаниар дамжуулан зохион байгуулах замаар нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагааг хялбар болгох, зардал, өртгийг бууруулах, анхдагч зах зээлийн арилжааны шимтгэлгүй болгох, андеррайтерын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлд чанартай бүтээгдэхүүний тоог өсгөх,
-Монгол Улсын хөрөнгийн зах зээлд үнэт цаасны арилжааны дараа төлбөрт горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлтийн зарчмыг нэвтрүүлсэнтэй холбоотойгоор төлбөрийн чадваргүйдлийн эрсдэлийг удирдах, зах зээл дээр шинээр бий болох клирингийн гишүүн, төлбөрийн баталгааны сан, төлбөр тооцоог эцэслэх, үнэт цаасны болон мөнгөн хөрөнгийн номинал данстай холбогдох зохицуулалтыг тусгах,
-Хөрөнгийн зах зээл дээр технологийн дэвшилд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, энэ хүрээнд зохицуулалтын туршилтын орчин үүсгэх эрх зүйн орчныг нээлттэй болгох,
-Хөрөнгийн зах зээл дээрх кастодиан банкнуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, номинал дансанд өмчлөх эрхийн бүртгэлийн баталгаажуулалт харилцагчийн хөрөнгийг хадгалах, хамгаалахтай холбоотой зохицуулалтыг тодорхой тусгах,
-Хөрөнгийн зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллагуудын төрлийг ялган тэдгээрийн эрх, үүргийн хүрээг тодорхой болгож, чиг үүргийн давхардлыг арилгах,
-Хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдал, компанийн засаглалыг сайжруулах, хувьцаа эзэмшигчдийн эрхийг эдлүүлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг нэмж тусгах,
-Хувьцаат компаниудын гаргасан шийдвэрийн дагуу хийгдэх компанийн үйл ажиллагааны мэдээллийн урсгалыг тодорхой болгож, хувьцаа эзэмшигчдийг тэдгээрийн шийдвэрт нөлөө бүхий мэдээллээр цаг тухай бүр хангах нөхцөлийг бүрдүүлэх,
-Хөрөнгийн зах зээлтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль хоорондын уялдаа холбоог сайжруулж, шаардлагатай зарим давхардал, зөрчил, хийдлийг арилгах зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгасан юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-УИХ-аас 1072 хувьцааг арилжиж болдог, бэлэглэж, худалдаж авч болдог хувьцааны үйл ажиллагаа болгох эрх зүйн зохицуулалтын бүрэн хийж өгсөн гэж ойлгож байгаа. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл энэ ажил хийгдэхгүй байна вэ.
Хоёрдугаарт, койнчдыг яаж хянаж байна вэ. АНУ, Европ зэрэг орнууд койны луйвраар асар их мөнгө хийж хүмүүсийг хохироосон этгээдүүдэд маш өндөр ял оноож байна. Манайд 900 мянга гаруй хүн койны луйвраас болж хохирсон гэсэн мэдээлэл бий. Энэ хүмүүст хяналт тавихад санхүүгийн болоод бусад хууль эрх зүйн ямар зохицуулалт хийх шаардлагатай байгаа вэ.
Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/-ны дарга Д.Баярсайхан:
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд хаалттай хэлбэртэй хувьцаат компани. Олон нийтийн компани болох бүрэн боломжтой. Хувьцаагаа бирж дээр чөлөөтэй арилжих хэрэгтэй. Олон улсад давхар бүртгэл хэлбэрээр гаргавал илүү үр дүнтэй. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компани гэхгүй уул уурхайн болон бусад компаниуд олон улсад давхар бүртгэл хэлбэрээр гарах хэрэгтэй.
Хөрөнгийн зах зээл өндөр идэвхжилттэй 2011 оны сүүл 2012 оны эхэнд 80-аас дээш хувь нь гадаадын аж ахуй нэгж, иргэд байсан. Одоо дан тоонд орсон. Энийг буцааж сэргээх чиглэлээр СЗХ бусад улсуудын зохицуулагч байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад ажиллаж байна.
Дэд бүтэц болон бусад хууль эрх зүйн зохицуулалт боломжтой гэж үзэж байгаа.
Хоёрдугаар асуултын тухайд, 2021 онд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг СЗХ бүртгэж, зохицуулахаар болсон.
Энэ хүрээндээ 12 биржийг бүртгэсэн. Бирж бол өөр дээрээ арилжаалах койн, токионыг бүртгэсэн. Койн, токионыг бүртгэснээс хойш харьцангуй мэдээлэлтэй болсны зэрэгцээ хорооноос тавих шалгууртай болсон. Өмнө нь шалгуургүй байнаас иргэдийг хохироох асуудал гарсан. СЗХ бол хууль хяналтын байгууллагатай бүхий л төвшинд хамтарч ажиллаж байна. Цахим луйвар понз схем олон улсад ч байдаг. Дотоод мэдээллийг урвуулан ашигладаг, спукляци хийдэг, тодорхой хугацаанд ашиг олдог этгээдүүдийг хуулийн байгууллага шалгаад хэрэг нь шүүхийн шатанд очсон гэж ойлгосон. СЗХ шинжээчийн дүгнэлт өгөх зэргээр бүхий л хэлбэрээр хуулийн байгууллагатай хамтарч ажиллаж байна.
Санхүүгийн бусад луйвар залилангийн үйл ажиллагаа байнга хийгддэг. Энэ луйвраас иргэдээ урьдчилан сэргийлэхийн тулд санхүүгийн боловсролыг сайжруулах чиглэлээр бодлогын байгууллагатай хамтарч ажиллаж байна. Цахим хэлбэрээр залуучуудад хүрэх контент бэлтгээд бүхий л хэлбэрээр цацах шаардлага бий.
Үүний дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ