Тайвань: Нас барагсдын тоо 9 болж, 100 гаруй хүн шархдав

Тайвань: Нас барагсдын тоо 9 болж, 100 гаруй хүн шархдав

Тайвань: Нас барагсдын тоо 9 болж, 100 гаруй хүн шархдав

Тайваньд дөрөвдүгээр сарын 2-нд орон нутгийн цагаар өглөөний 7:58 цагт 7.4 баллын хүчтэй газар хөдөлж, 87,000 гаруй байшин цахилгаангүй болсон. Мөн ойролцоох Япон, Филиппин цунамийн эрсдэлээс сэрэмжлүүлэн, эрэг орчмын иргэдийг өндөрлөг газар очихыг зөвлөсөн байв. Газар хөдлөлтийн улмаас аврах баг газар хөдлөлт болсноос хойш одоог хүртэл нурангид дарагдсан 100 гаруй хүнийг аврахаар ажиллаж байна. Сүүлд гаргасан албан мэдээнд 9 хүн амь үрэгдэж,1000 гаруй хүн хүнд бэртжээ. Тайванийн гал түймрийн алба Хуалиень , Чиншүй мужуудад зам харгуй чулуугаар боогдож, нүхэн гарцууд нурсан байна. Түүнчлэн Чиншүй нүхэн гарцын өмнөх гүүр нуран унажээ. Хуалень мужийн хоёр уурхайд ажиллаж байсан 71 ажилчин газар хөдөлсний улмаас уурхайн гүнд гацсан байна.

Тайбэй хотын цахилгаан, интернэт сүлжээ тасалдсан ба Япон,Филиппин улсууд цунамийн сэрэмжлүүлгээ буцаажээ. Тайваньд 1999 онд болсон 7.6 баллын хүчтэй газар хөдлөлт 2400 хүний амийг авч одсоноос хойш анх удаа газар хөдлөв.  Газар хөдлөлт Тайванийн томоохон үйлдвэрүүдэд хүнд туссан. Дэлхийн томоохон чип үйлдвэрлэгч компани нөхцөл байдлыг үл харгалзан үйл ажиллагаагаа сэргээхийг зорьж байна. Тайбэй хотын эмнэлгүүд газар хөдлөлтийн улмаас эвдэрсэн ч хэвийн ажиллана гэж хотын захиргаа мэдээллээ. Нийслэлд дор хаяж долоон эмнэлэг зарим бүтцийн эвдрэл гарсан гэж мэдээлсэн. Дэлхийн хэмжээнд гэнэтийн  газар хөдлөлтийг хэмжих нь тийм ч амар ажил биш юм.Дэлхийн царцдас огцом шилжих үед газар хөдлөлт болж, энерги нь газар хөдлөлтийн долгион хэлбэрээр цацруулан, заримдаа хүмүүс, барилга байгууламж, дэд бүтцэд мэдрэгддэг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.186.34

гарчиг алдаатай байна шүү, орчуулахдаа монгол хэлэнд тохирох үг өгүүлбэрээр буулгах хэрэгтэй, дайн биш учир шархтав гэхгүй ээ, гэмтэв гэмтсэн байна гэвэл илүү оновчтой болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж