Милей 15 мянган ажлын байрыг цомхотгов

Милей 15 мянган ажлын байрыг цомхотгов

Милей 15 мянган ажлын байрыг цомхотгов

Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей албан тушаалаа хүлээж авсныхаа дараа улс орны зардлыг бууруулах эрс шийдэмгий шийдвэрүүд гаргаж эхэлсэн. Үүнийг "түрэмгий" кампанит ажил гэж олон нийт зарим нь шүүмжилж буй. Эдийн засгаа сайжруулах түрэмгий кампанит ажлын хүрээнд 15 мянган ажлын байрыг цомхотгожээ. Энэ нь Милейн либертари засгийн газрыг эсэргүүцэгчид болон үйлдвэрчний эвлэлүүдтэй сөргөөцөлдөхөд хүргэсэн.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Мануэль Адорни цомхотголын талаар зарлаж, үүнийг Милейн амласан өөрчлөлтүүдийн гол түлхүүр гэж тайлбарлав.

Ажлаас халагдсан хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж, Буэнос-Айрес болон ойролцоох бусад хотод ажлын байр руугаа дайран орж, бөмбөр нүдэн, шаардлага хүргүүлжээ. Мөн тус улсын хамгийн том үйлдвэрчний эвлэлийн холбоо болох Төрийн ажилчдын холбооныхон засгийн газрын байрны гадаа цугларч, жагсчээ.

Ялгаварлан гадуурхалтын эсрэг үндэсний хүрээлэн, эдийн засаг, эрчим хүч, нийгмийн хамгааллын яам зэрэг агентлагууд уг цомхотголд өртсөн.

Милей ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр улс орныхоо төсвийг тэнцвэржүүлнэ гэсэн амлалтыг өгсөн. Гэвч түүний авч буй арга хэмжээнүүд инфляцийг өсгөж, аргентинчуудын амьжиргааг улам хүндрүүлсэн гэж үзэж байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-04 76.220.74.140

Манайд төрийн албаны шаардлаггүй ажлын байр ч их бий дээ. Салбар болгон харилцан адилгүй л дээ. Зарим нь маш их ачаалалтай ажилладаг байгаа. Зарим нь сул чөлөөтэй ч байгаа. Шаардлаггүй ажлын байрыг цомхотговол Монгол улсад л хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.190.39

ЦАХИМД БҮХНИЙГ БАЙРШУУЛЖ БОЛОХГҮЙ БАЙХАА АРХИВ НУУЦЫН ҮЭРЭГЛЭЛТЭЙ ЗҮЙЛИЙГ

Avatar

Уншигч 2024-04-04 202.9.46.120

Манай яамд ч данхайсан. Цахим шилжилт хийгээд байдаг, гэвч яамны дарга, "мэргэжилтэн" нэртэй дарга нар олшроод л байгаа.

Avatar

Зочин 2024-04-04 85.110.80.4

Ямар ч улс яамдтай. Манай яаманд ажилладаг ажилтны тоог тавьж байгаач, хэдхэн л тоо байгаа. Харин ч их цеен. Бусад терийн ажилтан гээд нэмээд л олон болгодог. Ж нь: багш, эмч, цэвэрлэгч гээд л. Учрыг нь олох болсон доо. Хомрогонд нь ажлаа хийдэг нь хэлмэгдэх юм…

Avatar

000 2024-04-04 202.126.91.184

Манайх ингэх ёстой. Ажил юуч хийхгүй байж цалин авч байгаа төрийн албан хаагч нэртэй хүмүүс зөндөө байна. Түүний нэг илрэл ХХААХҮЯамны отрын захираа.

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.186.187

Зев арга хэргэлжээ манайд ч яг ийм арга хэмжээ хэрэгтэй яам тамга албан газрууд бугд улсаар тэжээлгэж байгаа бэртэгчин хов зееж хоолоо олж идэцгээж бн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж