"The MongolZ" баг "ESL Jönköping 2024"-д Ази тивийг төлөөлөн оролцоно

"The MongolZ" баг "ESL Jönköping 2024"-д Ази тивийг төлөөлөн оролцоно

"The MongolZ" баг "ESL Jönköping 2024"-д Ази тивийг төлөөлөн оролцоно

Цахим спортын "CS2" төрлийн "ESL Challenger – Jönköping 2024″ тэмцээний Азийн бүсийн хаалттай сонгон шалгаруулалт өчигдөр/2024.04.03/ өндөрлөлөө. Нийт дөрвөн баг ганц эрхийн төлөө өрсөлдсөн бөгөөд Монголоос "The MongolZ" болон "ATOX" багууд оролцсон.

Тэмцээний эхний өдөр "ATOX" баг хасагдсан бол "The MongolZ" хожигдох эрхгүй үлдсэн. Өчигдөр доод бүсийн финалд орос тамирчдаас бүрдсэн "LYG" багтай дахин учраа таарсан. Хоёр баг тэмцээний эхний өдөр учраа тааран тоглоход "LYG" баг хожсон. Гэхдээ хоёр дахь тоглолт арай өөр дүр зургаар өрнөж, Азийн тэргүүн баг "The MongolZ" илүү гэдгээ харуулж, 2-0 гэсэн харьцаатай илүүрхсэн.

Үүний дараа гранд финалд Хятадын "LVG" багийн эсрэг мөн л 2-0 гэсэн харьцаатай хожиж, ирэх зургадугаар сард Шведэд болох "ESL Challenger – Jönköping 2024″ тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцохоор боллоо.

100 мянган ам.долларын шагналын сантай "ESL Challenger – Jönköping 2024″ тэмцээнд "Falcons", "Complexity Gaming", "ENCE", "Alliance", "The MongolZ" зэрэг багууд эрхээ аваад байна. Одоо Европ, Хойд болон Өмнөд Америкийн сонгон шалгаруулалтад түрүүлсэн багууд нэмэгдэж, нийт найман багтай тэмцээн эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-04 43.242.242.59

Монгол хүний оюуны чадави, авхаалж самбаа, цусанд нь байдаг тулалдах чадварыг олон улсад таниулсан мундаг дүү нартаа баяр хүргэж байна. Та хэдээрээ бахархаж байна. Цаашид улам хичээж, ур чадвараа сайжруулж, Чингисийн үр сад ямагт өрсөлдөгчөө ялж ирсэн түүхийг бусад орны иргэдэд мэдрүүлж, ойлгуулаарай. Та бүгдэд томоос том амжилт хүсье. Тэмцээн болгоыг чинь анхааралтай үзэж дэмжиж байх болно.

Avatar

Нэргүй 2024-04-04 178.174.229.45

OROS HUJAA 2IIG ALSAND BAYAR HURGIE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж