Үндэсний төв номын сангийн шинэ барилгын ажил 10 дахь жилтэйгээ золгож энэ жил Улсын комисст хүлээн авсан. Төв номын сангийн шинэ барилга нь 11 давхар бөгөөд нийт 16 уншлагын танхим, 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой. Номын сангийн шинэ болон одоогийн байрнууд түр хугацаанд уншлагын танхимаа хаагаад буй. Учир нь номын сан хөмрөгүүдийг хоёр байранд хувааж, тавдугаар сарын 1-нээс уншлагын танхимуудыг нээх аж.
Номын сан хөмрөгийг нүүлгэх ажлыг өчигдөр /2024.04.03/ эхлүүлсэн. Нийт найман хоног нүүлгэлт хийхээр төлөвлөжээ.
Нүүлгэлтийг төв номын сангийн ажилчид, ахлагчид хариуцаж байгаа бөгөөд номын сан хөмрөг арвин баялаг учир олон хоног зарцуулах юм байна.




















Гэрэл зургийг Ч.ДАРХАНБАЯР
Холбоотой мэдээ