Ханш нээх өдөр Гандантэгчэнлин хийд ачаалалтай байна

Ханш нээх өдөр Гандантэгчэнлин хийд ачаалалтай байна

Ханш нээх өдөр Гандантэгчэнлин хийд ачаалалтай байна

Ханш нээх өдөр өнөөдөр /2024.04.04/ тохиож байна. Тодруулбал, өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 4, билгийн тооллын 25.  Ханш нээх улирал 15:05 цагт эхэлнэ гэж зурхайд тэмдэглэжээ. Ханш нээх өдөр нь хаврын дунд сараас сүүл сарын хоорондох хугацаа буюу хаврын урь орох өдрийг хэлнэ. Эл өдөр байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдлөн амь орох бөгөөд газар шороо гүйцэд гэсч, өвс ургамал ургах таатай нөхцөл бүрдэн, урин дулаан цаг ирлээ гэсэн үг юм.

Хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж, амьтад ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг учиртай.

Монголчууд энэ өдөр хийсэн буян нь арвижин дэлгэрч, эд баялгаар арвин байна хэмээн бэлгэшээдэг. Мөн өмнө зүгээс хур буувал өвс муу ургаж, үр тариа тааламжгүй болно хэмээн үздэг байна. Харин хорхой гэнэт олширвол зун нь ган болно гэж шинждэг.

Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өвс ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн бэлгэддэг байна. Ханш нээх цагаар малчид мориныхоо дэлийг засч дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг уламжлал бий.

ЭНЭ ӨДӨР БУЯНЫ АЖИЛ ХИЙХЭД САЙН
Ханш нээх өдрийн талаар монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба Ж.Гончигсүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр "Өнөөдөр хаврын дунд сарын шинийн 14-н буюу ханшны улирал эхэлж байна. Ингэснээр амьд байгаль сэргэх, амьтад ичээнээсээ гардаг. Энэ өдөр буяны ажил хийхэд сайн. Зарим хүмүүс энэ өдрийг талийгаачаа эргэж, оршуулгын газар очдог өдөр гэж ойлгодог. Заавал энэ өдөр л талийгаачдаа хүндэтгэл үзүүлж очно гэсэн үг биш.
Энэ өдрөөс хойш бүтэн улирал эхэлж байгаа учраас аль нэг сайн өдөр нь талийгаачдаа хүндэтгэл үзүүлж болно.
Нутаг нутгийн ёс заншил, соёлын дархлаа гэж бий. Хятадууд энэ өдөр талийгаачдаа хүндэтгэл үзүүлдэг гээд бид тэгнэ гэсэн үг биш. Хуучин цагт талийгаачаа ил тавьдаг байхад эцгийн газар гурван жил, эхийн газар нэг жилийн дараа очдог уламжлалтай байсан. Гагцхүү энэ өдөр бие, хэл, сэтгэлээрээ буян үйлдэх нь зүйтэй. Бүх өдөр сайн. Хүн болгоноос өөрсдөөс нь шалтгаална. Заавал булш, бунхан эргэж тойрохгүйгээр гэртээ зулаа өргөж, чин сэтгэлээсээ мааниа уншиж болно. Иргэд ганданд ном хуруулж, засал номоо хийлгэж байна. Хаврын энэ сард монгол оронд хур буулаа. Сайхан зун гарах төлөвтэй байна" гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-04 118.221.242.42

ханш нээх чинь хятдын баяр монголынх биш

Avatar

Нэргүй 2024-04-04 118.221.242.42

хятдад ханш нээх өдөр гэдэг чинь ичигсэд хөдөлнө гэсэн үг биш. 1 хүн хаандаа үнэнч зүтгэсэнд шагнаагүй гэж гомдоод ууланд бүгчихсэн, хаан дуудаад ирэхгүй болохоор нь гал тавьсан чинь гарч ирэлгүй ууландаа үхчихсэн. тэр боолд зориулж тахил өргөдөг ёстой болоод яваандаа өөрсдийн нас барагсдын булшийг эргэдэг өдөр болж солигдсон. энэ бол 1 х***а боолын үхсэн өдөр шүү монголд огт падгүй_ амьтад өөр өөр өдөр гарч ирдэг 1 өдөр бүгд гарч ирдэггүй шүү тэнэг малууд аа

Avatar

Нэргүй 2024-04-04 203.98.76.4

Монгол ХҮН Бүхэн МУУ СЭТГЭЛ-ээ Засч, Зөв Сайн Үйлсэд шамдаж Юу санасан 9 хүслээ биелүүлэх болтугай

Avatar

Нэргүй 2024-04-04 103.57.94.29

Энэ өдөр амардаг болгож, бөх барилдуулая

Avatar

Нэргүй 2024-04-04 103.212.162.74

mongolchuud hyatad yum bish uu enenees harahad

Avatar

зочин 2024-04-04 66.181.184.133

Энэ бол Хятадын уламжлалт зан үйл, тэд нар өнөөдрөөс 7 хоног амарч өвгөдийнхөө булш бунханыг эргэдэг юм билээ. Өмнө нь манайд ийм уламжлал байгаагүй.

Avatar

Нэргүй 2024-04-04 124.158.123.244

Өөрийн юмаа өөлж голдог, өрөөлийн юмыг магтаж дагадаг нь колончлуулахад дуртай болсон сэтгэлгээ гэдэг …

Avatar

mongol hvn 2024-04-04 66.181.183.156

muusain shar huwalznuud

Avatar

Цагаан баавгай 2024-04-04 66.181.182.172

Хятадын ёс заншил манайд бизнес болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж