Олны анхаарлын төвд буй шийдэгдээгүй хэргүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Баян-Өлгий аймгийн уул ус, газар нутгийн нэрийг өөрчилж казахаар нэрлэх болсон гэх хэргийг прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжүүлжээ. Цагдаагийн байгууллагаас 2020 онд аймгийн ИТХ-ын болон Засаг даргын тушаал, шийдвэр, хурлын тэмдэглэлийг шалгаж, газар орны нэр өөрчилсөн гэдгийг тогтоосон байдаг.
Хэрэгт холбогдсон 14 хүнийг Эрүүгийн хуулийн 19.16.1 дэх заалтын "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн" гэх заалтын дагуу яллагдагчаар татсан байна.
Шинээр баг байгуулахдаа казак хэлээр нэрлэсэн 14 албан тушаалтны талаар зарим эх сурвалж мэдээлэхдээ аймгийн тухайн үеийн Засаг дарга А.Гылымхан, ИТХ-ын дарга асан Д.Баурыжан, орлогч асан А.Камелият орлогч асан Ш.Хабыл, аймгийн Улсын бүртгэлийн дарга асан С.Арман, ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга асан К.Бекжан, Улаанхус сумын Засаг дарга асан О.Нурлан, Ногооннуур сумын Засаг дарга Х.Куаниш, Сагсай сумын Засаг дарга С.Хонаев, Цэнгэл сумын Засаг дарга асан Д.Ербол, Цагааннуур тосгоны захирагч П.Есболат, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга асан Ө.Хуралай, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат, ИТХ-ын ажлын албаны эрхзүйн ажилтан Т.Аршагүль нар гэж мэдээлж байв.
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Л.ЧИНБАТЫН ХЭРГИЙГ ШҮҮХ РҮҮ ШИЛЖҮҮЛЭВ
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Тэрбээр /2023.06.15/ Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ хэргийг прокурорын байгууллагаас мөрдөн шалгаж, сүүлд нэмэлт мөрдөн байцаалтад цагдаагийн байгууллага руу буцааж байв.
Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзориг өмнө нь мэдээлэхдээ "Л.Чинбат бид хоёроос гадна машинд мөргүүлсэн гэх хоёр залуу, сумын орлогч Засаг дарга нарыг яллагдагчаар татаад байна. Машинд мөргүүлсэн хоёр залуу анх мөргүүлсэн гэж үнэнээ хэлж байсан. Гэвч хэд хоногийн дараа "Бид машинд мөргүүлээгүй, бидний буруу" гэж мэдүүлгээ өөрчилснөөр яллагдагчаар татагдсан. Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын орлогч Б.Ууганбаяр анх болсон үйл явдлыг нүдээрээ харсан гэрч. Тэр үедээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цагдаагийн байгууллагад хоёр иргэнийг машинаар мөргөсөн гэж хэлж ярьсан байдаг. Дараа нь мэдүүлгээ өөрчилсөн учраас яллагдагчаар татсан" тухай ярьж байсан юм.
ШҮҮГДЭГЧ Г.ГАНТУЛГЫН ХЭРГИЙГ ХОЙШЛУУЛЛАА
ЗОЧИН 2024-04-04 202.179.21.234
йимэрхүү жижиг юмаар оролдоод хэрэггүйдээ .Харин шийдэж чадахгүй байгаа том хэргүүдээсээ хурдан шийдвэрлэж мэдэгдээч…Нүүрсний,банкны ,сангуудын,Эрдэнэтийн ,Авилга албан тушаалын,ГАЗРЫН наймаа,Офшорчдын гэх мэт
Нэргүй 2024-04-04 66.181.187.248
өө сэв хайж хүний нууцад халдаж хүнийг муу хүн болгож харагдуулж хуулын байгууллагын хяналтад оруулвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
Монгол 2024-04-04 103.168.34.172
хогийн чинбат байна даа
Иргэн 2024-04-04 103.212.117.16
Иймэрхүү жижиг хэргүүдээр томоохон гэмт хэргүүдийн дуулианыг намжаах оролдлого гэж харагдаж байна. Хүмүүсийн анхаарлыг өөр тийш нь татах бохир технологи мөн л дөө. Элбэгдоржийн гэх тодотголтой ньюс сайт юм чинь аргагүй л дээ ккк
Нэргүй 2024-04-04 66.181.177.95
Зуун эрхэмийн нэг , дээр нь хөдөлмөрийн баатар , толгой баян хүн бол гоё юм аа
Нэргүй 2024-04-04 66.181.185.104
Ийм хэргүүдийг биш НҮҮРСНИЙ хэргийг л ард түмэн сон ирхож бна даа !!!
Нэргүй 2024-04-04 202.55.191.194
12 настай охиныг алсан алуурчныг заавал тамлаж а**х хэрэгтэй шүү