Прогноз: VI тойрогт У.Отгонбаяр, Ж.Батсуурь нарын нэрс яригдаж байна

Прогноз: VI тойрогт У.Отгонбаяр, Ж.Батсуурь нарын нэрс яригдаж байна

Прогноз: VI тойрогт У.Отгонбаяр, Ж.Батсуурь нарын нэрс яригдаж байна

УИХ-ын VI тойрог буюу хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хэн дэвших вэ гэдэг олны анхаарлын төвд байгаа. Учир нь энэ тойрогт МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр, Ардчилсан намаас Ж.Батсуурь, Т.Пүрэвхатан, У.Даш  гээд олон сонирхолтой нэр дэвшигчдийн нэрс яригдаж буй. Өнгөрсөн 2020 оны сонгуульд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад МАН ялалт байгуулж байсан.

VI тойрог буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар 7 мандаттай.

МАН: МАН-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДҮҮ У.ОТГОНБАЯР НАРЫН НЭРС ЯРИГДАЖ БАЙНА

Хэнтий аймаг 2020 оны УИХ-ын сонгуульд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюу-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарт итгэл үзүүлсэн байдаг. Харин У.Хүрэлсүхийн хувьд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, сонгогдсон учраас нөхөн сонгууль явуулж, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат сонгогдсон байдаг. Энэ удаагийн сонгуульд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намын жагсаалтад бус тойрогтоо нэр дэвшинэ гэх мэдээлэл бий. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нараа жагсаалтад бус тойрогт нэр дэвшүүлэх үүрэг өгсөн бөгөөд өөрөө ч мөн тойрогтоо нэр дэвшинэ гэсэн. Харин намын жагсаалтад салба бүрийн төлөөлөл оруулахаар саналаа тавьж, уулзалтууд хийж байгаа аж. Угтаа бол намын дарга жагсаалтаа тэргүүлээд сонгуульд оролцох бүрэн боломжтой. Харин 8 жил эрх барьсан МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд жагсаалтад орохгүйгээр тойрогтоо дэвших магадлалтай байна. Харин түүнтэй хамт УИХ-ын гишүүн Ц.Идэрбат өрсөлдөхөөр яригдаж байна. Харин Хэнтий аймгаас таван удаагийн сонгуульд ялалт байгуулж, 20 жил УИХ-ын гишүүнээр ажилласан Б.Бат-Эрдэнийг энэ удаад нам нь нэр дэвшүүлэхгүй “амраана” гэсэн мэдээлэл бий. Гэсэн ч түүний хувьд сүүлчийн удаа нэр дэвших хүсэлтэй байгаа гэсэн шог яриа улс төрийн хүрээнд гарах болсон.

2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймагт МАН-аас “сайн” кандитатууд нэр дэвшүүлж чадаагүй. Мөн орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, дөрвөн жил Засаг даргаар ажилласан Ардчилсан намынхан нэр хүнд сайтай байсан учраас тус аймагт МАН-аас “сул” хүмүүс нэр дэвшүүлсэн гэж тухайн үед улс төрийн хүрээнд яригдаж байсан. Тиймээс ч МАН энэ удаад Сүхбаатар аймгаас нэг суудал авахын тулд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаярыг нэр дэвшүүлэхээр эртнээс бэлтгэлээ хангасан юм. У.Отгонбаярын хувьд төрийн албанд олон жил ажиллаж байгаад ах нь Ерөнхийлөгч болсны дараа төрийн албаны ажлаа өгсөн. Түүнээс хойш Сүхбаатар аймагт нэр дэвших бэлтгэлээ хангаж,  тус аймгийн Нутгийн зөвлөлийн даргаар сонгогдсон. Мөн Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга, Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд асан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ авлигын асуудалд холбогдож, намын хорооны даргаас нть түдгэлзүүлсэн байдаг. Тиймээс У.Отгонбаяр Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны даргын албыг хаших болсон гэх. Эрх мэдэлд ойр хүмүүсийн хамаарал бүхий этгээд Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцаж, зээлээ төлөөгүй гэх дуулианы үеэр У.Отгонбаярыг БЗС-ийн зээлээр Австралийн Чарлас Старт их сургуульд 32 мянган ам.долларын зээлээр сурч байсан дуулиан нь нэгэ хэсэ110 сая төгрөгөөр суралцсан гэдэг мэдээлэл гарч байв. Сүхбаатар аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй У.Отгонбаяр аймгийнхаа бизнес, улс төрийн хүрээний бүлэглэлийхэнтэй тун “ойр” учраас АН-ын Ж.Батсуурьтай тохирч, хоёулаа сонгогдох тохироо хийгдэж гэх яриа ч улс төрийн хүрээнд ил, далд яригдах болсон.

Дорнод аймгийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Х.Болорчулуун, Ц.Сэргэлэн нарт итгэл хүлээлгэсэн байдаг. Ц.Сэргэлэнгийн хувьд Хил, хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад улс төрийн зам сонгож, сонгогдсон байдаг. АТГ-аас нүүрсний хулгайтай холбоотой 17 хүний нэрс зарлахад  УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн нэр түүнд багтаж байв. Гэвч хэсэг хугацааны дараа АТГ түүнийг гэм буруугүй хэмээн зарласан байдаг. Түүний хувьд мөн энэ удаагийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй. 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө ЖДҮС-ийн зээлд нэр холбогдсон гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдэж байсан бөгөөд Х.Болорчулууны хувьд ЖДҮХС-аас зээл авсан учраас нэр дэвшихгүй гэж байсан ч 2020 оны сонгуульд нэр дэвшиж сонгогдсон байдаг. МАН-аас 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэшүүлэхгүй хүмүүсийн дунд ч Х.Болорчулуун багтаж байгаа.  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байгаа Х.Болорчулууны хувьд өөрөө гурилын үйлдвэртэй, ашиг сонирхлын зөрчилтэй, мал аж ахуй, газар тариалангийн салбарын бодлогоо авч хэрэгжүүлж чадахгүй, намын бодлогын эсрэг ажилласан гээд олон “муу” үнэлгээ дагаж буй. Тиймээс ч энэ удаагийн сонгуульд түүнийг нэр дэвшүүлэхгүй, харин түүний оронд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн нэр яригдаж буй.

АН: Н.ГАНИБАЛ ЖАГСААЛТАД, Ж.БАТСУУРЬ ТОЙРГОО ЗОРИХ УУ?

Хэнтий аймаг Ардчилсан намд итгэл хүлээлгэж байсан нь тун ховор. Гэхдээ тус аймгаас өмнө УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, орон нутгийн сонгуульд АН ялалт байгуулж тохиолдол бий. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас тус аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар, Т.Пүрэвхатан, Э.Бат-Үүл нар нэр дэвшиж, өрсөлдөж байсан. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуульд тус намаас хэн нэр дэвших нь тодорхойгүй ч эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан МАН-ынхантай “тулна” гэсэн үг. Хэнтий Ардчилсан намын дэд дарга, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, өвдөг шороодсон Т.Пүрэвхатан, Хэнтий аймгийн АН-ын дарга асан Ш.Батдэлгэр нарын нэрс яригдаж буй.

2020 онд Сүхбаатарчууд Ардчилсан намд итгэл хүлээлгэж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг сонгосон. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хувьд энэ удаагийн сонгуульд тойрогтоо нэр дэвшихээр бэлтгэж байгаа бөгөөд Ардчилсан намын даргад өрсөлдөж байсан. Дээр хэлсэнчлэн Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяртай “тохиролцож” хоёулаа гарахаар яригдсан гэх мэдээлэл бий. Түүнээс гадна УИХ-ын гишүүн Н.Ганибалын хувьд тойрогтоо нэр дэвших үү эсвэл намын жагсаалтад орох эсэх нь тодорхойгүй байгаа. Ж.Батсуурь, Н.Ганибал нарын хувьд нэг нь тойрогт, нэг нь жагсаалтад орохоор тохирсон бөгөөд Н.Ганибал жагсаалтад орох эсвэл сонгууль өнжих гэсэн хувилбарууд яригдаж буй. Мөн түүнээс гадна Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбатын нэр яригдаж буй.

Дорнод аймгийн хувьд сүүлийн хоёр сонгуулийг эс тооцвол Ардчилсан намд итгэл хүлээлгэж байсан үе бий. Өнгөрсөн 2020 оны сонгуульд Ардчилсан намаас “АПУ”-ийн П.Батчимэг, Ж.Энхболд, П.Гэрэлбаатар нар нэр дэвшиж, өвдөг шороодож байсан юм.  Харин энэ удаагийн сонгуульд Дорнод аймгийн Ардчилсан намын дарга У.Даш, Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга, Засаг дарга, М.Идэрбат, Мөн Дорнод аймгийн Ардчилсан намын дэд дарга Э.Төмөрбаатар нарын нэрс яригдаж байна. Мөн Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Дорнод аймгийн Ардчилсан намын дэд дарга Ш.Бямбасүрэн горилж буй гэсэн мэдээлэл бий.

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-04 202.179.21.199

МАН 8 жил засаглаад юу ч хийсэнгүй хот хөдөөгүй л идэж уусан даа. Иргэд ядуурч дундаж давхарга байхгүй болж байна. Тиймээс зүүн бүсэд АН ялах хэрэгтэй байна. Иргэд дэмжмж саналаа өгөх байх гэдэгт итгэж байна.

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.178.210

Ха хэ арай л биш шүү. Хулгайчуудын үр хүүхэд ах дүүс сонгогдоно гээд л энэ улс сүйрлээ л дээ

Avatar

Нэргүй 2024-04-04 80.83.237.117

Үе солигдох ёстой. 40 хүртэл насныхан Монгол улсын хүн амын 55% -г эзлэж байдаг. УИХ -д ганцхан төлөөлөлтэй байдаг залуус өөрсдөө ичиг ичиг хохь чинь.

Avatar

ХУУЛЬЧ 2024-04-04 202.9.46.227

ХЭН Ч ТОМСГОСОН ТОЙРОГТ НЭР ДЭВШИЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ . ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ТЭР ТОЙРГИЙН ИРГЭДИЙН ШҮҮЛТҮҮР МЭДЭХ АСУУДАЛД ОРОЛЦООД ХЭРЭГҮЙ ДЭЭ .,,,,,МОНГОЛЧУУД ОДОО 1990 ОН ШИГ ХАРАНХУЙ БИШ ХОЙНО СОНГОГЧИД ШИЙДЭГ .,,,,,,

Avatar

Нэргүй 2024-04-04 103.14.36.58

Говийн гурван аймгийн байршил оруулчихдаг тэгээд зүүн гурван аймгийн талаар бичээд байдаг.

Avatar

Нэргүй 2024-04-04 103.212.119.198

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДҮҮ ЧГЭХ ШИГ ХУЦАХ ЮМ А. ЗАЙЛАА ТЭНЭГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ МЭНДЧИЛГЭЭ ДАХИАД ӨГВӨЛ БӨГСӨӨ НҮҮРЭН ДЭЭР ЧИНЬ НААНА.

Avatar

и 2024-04-04 66.181.167.191

Энд тэндээс сопи пэст хийж тавьсан зүйлс чинь давхардчихаж хэхэ, бас 21 аймаг хаана байрладагийг судлах хэрэгтэй дэ

Avatar

Зочин 2024-04-04 192.82.92.42

Тер данхасан, чадваргуй,хариуцлагуй болж, шоу нь хэтэрсэн. Ийм засаг хэрэггуй!!!

Avatar

Нэргүй 2024-04-04 202.21.111.198

Галзуу хүний өдрийн тэмдэглэл юм уу хаашайн, 3 аймагт 3 идэрбат гэж байгаамуу

Avatar

Амаржаргал 2024-04-04 103.161.242.147

Мэдээлэлд хандаж байгаа хагдлага нь жоохон дутсан юм шиг ээ энэ нийтлэл бичсэн хүний
1. Газрын зураг өмнөговь аймгийн зураг байна
2. Зарим нэг үгний үсэг алдаж бичжээ хянаж шалгаад янзлах бизээ
3. Ж.Батсуурь гэж бичиж явсанаа Ж.Сүхбаатар болоод буцаад Ж.Батсуурь болчих юм. Хянаарай

Нойргүй сууж бичсэн юм шиг л байна. Амжилт

Avatar

Иргэн 2024-04-04 103.57.93.204

Хүрэлсүхийн дүү байгаад яадгийм бэ одоо энэ тэнэглэлээс салах хэрэгтэй нэг нь нэр дэвшиж байдаг тэрний дүү хүүхэд ч гэх шиг тэр нь сонгогдоод юу бүтээв сүүлийн 30 жил бид тэр мундаг тэр сайн тэр бөх тэр нутгийнх гэдэг долдойч зангаар сонгуульд оролцлоо одоо өөрчилье одоо материаллаг зүйл бүтээдэг хий тархи угаадаг бишийг нь гаргая

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.185.104

Монголд УГСАА ЗАЛГАМЖЛАХ ЁС-ыг устгаад 100 жил болж байхад Хүүк дүүгээ дэвшүүлэхээсээ ичээсэй билээ!!

Avatar

Зочин 2024-04-04 103.212.116.10

Газрын зураг буруу байх шиг

Avatar

Нэргүй 2024-04-04 188.162.254.77

хэнийг нь ч битгий сонго!!!! Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 2024-04-04 103.212.116.127

Мэдрэл муутай н**ш уу. Чам шиг эргүү н**ш байгаа цагт монгол хөгжихгүй чи хурдан далд ор

Avatar

Нэргүй 2024-04-04 103.168.34.7

Хүрэлсүхийн дүү хэнд хамаатай юм

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.184.155

Данхыг унагаавал монголчууд ерөөсөө дээшлэх эхлэл тавигдана. Дахин сонгох юм бол мөд сэрэхгүй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж