Тайвань: 70 хүн нуранги дор гацаад байна

Тайвань: 70 хүн нуранги дор гацаад байна

Тайвань: 70 хүн нуранги дор гацаад байна

Тайваньд өнөө өглөө /2024.04.03/ 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Тайванийн Газар хөдлөлтийн хяналтын агентлаг 7.2 магнитуд гэж мэдэгдсэн бол АНУ-ын Геологийн алба 7.4 гэжээ. "Associated Press" агентлагаас саяхан мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо ес хүрчээ. Мөн 934 хүн гэмтэж бэртэж, 70 хүн нурангид дарагдан гацсан байдалтай байна.

Газар хөдлөлтийн голомт нийслэл Тайпэйгээс 150 гаруй км зайд орших уулархаг Хуалиень мужид байсан.

Тайвань нь Номхон далайг тойрсон газар хөдлөлтийн хагарлын шугам болох "Галын цагираг"-ын дагуу оршдог. Энэ бүсэд дэлхийн ихэнх газар хөдлөлт болдог. Тайваньд ч газар хөдлөлт ойр ойрхон болдог тул иргэд нь харьцангуй бэлтгэл сайтай байдаг. Гэхдээ энэ удаагийнх төсөөлснөөс илүү хүчтэй байсныг иргэд хэлж байна.

Нийслэл Тайпэйд оршин суудаг нэгэн иргэн ярихдаа "Би газар хөдлөлтөд дассан. Гэхдээ өнөөдөр би анх удаа газар хөдлөлтөөс болж нулимсаа дуслуулан айлаа. Газар хөдлөлтийн чичиргээнээр би сэрсэн. Урьд өмнө нь хэзээ ч ийм хүчтэй чичиргээ мэдэрч байсангүй" гэжээ.

Газар хөдлөлтийн үеэр гар утасны сүлжээ тасалдсан тул Хуалиень дахь Тароко үндэсний цэцэрлэгт хүрээлэнд микро автобустай явж байсан 50 хүнтэй холбоо тасарсан гэдгийг мөн эрх баригчид мэдэгдлээ.

Газар хөдлөлт болон түүний дараах чичирхийллийн улмаас 24 байршилд хөрсний гулгалт үүсч, 35 зам, гүүр, хонгил эвдэрчээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж