Н.Ганибал малчдад зулгуйдав

Н.Ганибал малчдад зулгуйдав

Н.Ганибал малчдад зулгуйдав

Дөрвөн жил таг чиг байснаас гэнэт сонгуулийн сургаар зарим улстөрчид малчдад хайр зарлаад эхэлжээ. Тэдний нэг бол АН-ын бүлгийн гишүүн Н.Ганибал. Зуд болохоор нохой зоолдог бол энэ жилийн зуднаар улстөрчид илүү "зоолж" байгаа нь энэ мэтээр илэрч буй юм.

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр /2024.04.03/ Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Ганибал уг төслийг "гөлгөр, ямар ч асуудал шийдэхгүй, PR-ын шинжтэй" гэж шүүмжлэв. Энэ тухай тэрбээр “Малчид 20, 20-иороо хөдөлмөрөө хорших нь битгий хэл хот айлаараа амьдарч чадахгүй болчихоод байна. Ах дүү нар мууддаг болсон. Бодит амьдрал дээр ийм байгаа юмыг хүчээр 20, 20-иор нь хоршино гэх. Түүхий эдийн үнийг өсгөнө гэж бүх намууд 2020 оны УИХ-ын сонгуулиар амлалт өгсөн. Хэрэгжсэн нь хаа байна.

2024 оны долдугаар сарын 1-нээс зөвхөн угаагаад самнасан ноолуур экспортолно гэсэн. Энэ жил ямааны арьс 40-50 мянгаас илүү гарахгүй байна. Ирэх жил хэд рүү унахыг хэлж мэдэхгүй нь. Нэг кг ноолууртай эр ямааны арьс 50 мянган төгрөг гэдэг чинь ямар зах зээл юм бэ. Эр ямааны арьс 160 мянган төгрөгт хүрэх ёстой.

Хориглосон учраас малын түүхий эдийн үнэ үнэ доошоо орсон. Малчдад таарсан урт хугацааны бодлогыг хуульчилж өгмөөр байна. Тэгвэл үйлдвэр хөгжинө, малчид тогтвортой бүтээгдэхүүний үнэтэй болно. Нэг нөхөр гарч ирэнгүүтээ нэг шийдвэр гаргаад бүх юмных нь үнийг тасдаад хаяихдаг, түүнийгээ буцаагаад сэргээж чаддаггүй. Ийм л 30 жилийг өнгөрөөсөн. Яагаад мал өсөөд байгаа юм, мал нь үнэ цэнэгүй байгаа учраас өөрийнхөө амьжиргаанд хүргэх гээд тэмцээд байгаа юм. Монголчууд бид орлогоо нэмэгдүүлэхийн төлөө өнөөдрийн нийгмийг бүтээсэн. Гэтэл та бүхэн байгуулсан нийгмийнхээ эсрэг хуулийн төсөл өргөн барьчихсан хэлэлцээд сууж байна” гэж шүүмжлэв.

Малын түүхий эдийн үнэ бага байгаа нь үнэн ч эр ямааны арьс нэг ширхэг нь 160 мянган төгрөгийн үнэ хүрэх ёстой гэх яриа бол тухайн улстөрч хэр поп вэ гэдгийг л харуулж буйн нэг жишээ. УИХ-ын сонгууль дөхсөн ч гэлээ асуудалд бодитой хандахгүй бол юу дуртайгаа амны зоргоор бурсаар байвал сонгогчдын дургүйг л хүргэх байх шүү, Н.Ганибал гишүүн ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-04-04 66.181.167.4

Ноолуур гэдэг юмнаас болоод сүргийн бүтэц алдагдаж ямаа хэт ихэссэн, энэ нь эргээд бэлчээрийнхээ даацад ч нөлөөлөөд эхэлсэн нь нууц биш, ямааг яаж цөөлөх вэ гэдэгээ бодох цаг болсон баймаар

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.186.187

Яг л унэнийг хэлсэн бн энэ сурвалжлагч Ганибалд дургуй бол тэрийгээ еер газар еереер илэрхийл сонин дээр худал юм бичихээ боль

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.178.185

Ганибалын буруу биш байхаа. АН-ын удирдлага нь МАН-аас оруулсан хуулийн болон бусад төслүүдийг эсэргүүц гэсэн даалгавар өгсөн байх магадлал өндөр байна. Юм л бол АН-ын хэдэн гишүүн завсарлага аваад, эсвэл эсэргүүцээд картаа сугалаад, хурал хаяад, хуралдаа ирэхгүй бойкотлоод байгаа юм.

Avatar

Нэргүй 2024-04-04 103.212.118.203

– ХАВРИН СИНДРОМ

Avatar

Нэргүй 2024-04-04 124.158.123.244

100 хонинд 10-15 ямаа байвал зохино гэдэг уламжлал ноолуурын үнээс болоод хамаагаа алдсан, бэлчээрийн нарийн өвс байхгүй, дэрс, сүрэл ургадаг болсон.

Avatar

Зочин 2024-04-04 66.181.190.20

Энэ попууд ямар ч гэмгүй хүмүүс. Тэд тоо нэмдэггүй. Санамсаргүй орон алдчихсан байдаг юм.

Avatar

Zochin 2024-04-04 103.212.119.190

Энэ нөхрийн мэдрэл зүгээр үү эсвэл тоо мэддгүй мал юмуу солиорч өгөх юмаа сонгуулийн өмнө бүх нэр дэвшигчээс 4 аргын тоо, бичих чадвар,сэтгэл зүйн тест авахгүй бол энэ мэтийн Юмжирдуламууд сонгогдхоор төр дампуурна шүү

Avatar

зочин 2024-04-04 66.181.184.133

Энэ тэнгэрийн амьтан газарт бууж ирдэг болоосой.

Avatar

Нэргүй 2024-04-04 202.126.89.224

Яг үнэнийг хэлжээ. Гоё том том ярьсан лоббичуудаас болж боловсруулах үйлдвэрээ бариагүй байж малын түүхий эдийг хориглож орлого нь тодорхой биш малчид махаа зарахын тулд малаа олон болгохоос аргагүй. Би 1995 онд хийсэн идэшнийхээ шарын ширийг Цайзад авчирч 2,4 м болж 40 мян төгрөг авч байх үед ам долл 400 төг байв шүү. Тэнэг дарга нараас болж малчид махны үнээ өсгөж хотынхон хохирч бэлчээр сүйдэх болсон нь гашуун үнэн. Худлаа хуцаж байраар түүхий эдийн экспортыг ямар нэгэн хориггүй болгооч

Avatar

Нэргүй 2024-04-04 202.126.89.224

Яг үнэнийг хэлжээ. Хэдэн лоббичингуудын гоё үгэнд хууртаж бариагүй боловсруулах үйлдвэр мөрөөдөж арьс шир түүхий эддийг экспортлохыг хоиглосноос болж малчид малаа өсгөхөөс өөр аргагүй болсон. 1995 онд би идшээ хийж шарынхаа арьсыг Цайзад авчирч 2,4 м болж 40 мян төгрөг авч байсан. Ам доллар тэр үед 400 төгрөг байлаа ш дээ. Тэнэг дарга нараас болж малчид ядуурч махны үнэ өсөж хотынхон туйлдаж бэлчээр сүйдэж байна. Худлаа хуцаж байхаар экспортыг элдэв хориггүй болгооч

Avatar

Нэргүй 2024-04-04 139.5.216.210

амь амиа бодож хувиа хичээж арсалдсаны үр дүнд байгаль хохирч улс нийгэм үр хүшхдүүд нь ч буруу хшмүүжиж байна хорших нь зөв

Avatar

Нэргүй 2024-04-04 139.5.216.210

малчид хамтрах ёстой хоорондоо эв түншинтэй найрсаг холбоотой амьдрах ёстой энэ бол хүний нийгмийн хөгжлийн зайлшгүй хэрэгцээ .ямар хүй нэгдлийн үе биш дээ.хамтын нийгэмших ёстой байгальд ч

Avatar

Нэргүй 2024-04-04 124.158.123.244

Нэгдэл сэргэх нь…

Avatar

Зочин 2024-04-04 66.181.181.157

Ганибал хэзээ ч хуулийн төслийг уншдаггүй, уншаад ч ойлгодоггүй. Зүгээр л эсэргүүцэж зүсээ харуулж явдаг

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.160.18

хурдан зайл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж