Сурвалжлага: "S’outlets"-ээс өрөөсөн гуталнууд л үлджээ

Сурвалжлага: "S’outlets"-ээс өрөөсөн гуталнууд л үлджээ

Сурвалжлага: "S’outlets"-ээс өрөөсөн гуталнууд л үлджээ

Голын голдирол өөрчлөн барьсан обьектуудын газрыг яаралтай чөлөөлөх захирамжийг нийслэлээс гаргаад хагас жил гаруйн хугацаа өнгөрсөн. Гэвч олны анхаарлыг хамгийн их татаж байгаа хоёр гол обьект болох авлига хороолол буюу "Aqua garden" мөн "S’outlets" дэлгүүрийн барилгыг буулгах ажлын явц төдийлөн ахицтай биш байна. Гэхдээ шүүхийн маргаантай авлига хорооллыг бодвол "S’outlets" дэлгүүрийг буулгах ажил эхэлсэн. Гэвч эхэлсэн ажилд нь хариуцлагатай хандаж байгаа этгээд байхгүйгээс тус барилгыг хагас дутуу буулгаж, хөглөрсөн хог, барааны хаягдалтай дэлгүүрийн барилга нь буурин дээрээ балгас болж магадгүй байгаа талаар ойролцоох оршин суугчид хэлж буй. Тиймээс бодит байдал ямар байгаа талаар сурвалжиллаа.

Сэлбэ голын үерийн бүс тодотголтой хэсэгт амьдарч буй айлуудад сүүлийн үед тулгамдаж байгаа гол асуудал нь тус дэлгүүрийн хаягдал. Хүчтэй салхи шуурах төдийд хийсэх агуулах болоод дэлгүүрийн барааны үлдэгдэл хаягдал нь 500 метр газарт талаар нэг таржээ.

Мөн иргэдийн хэлж байгаагаар зам талбайг чөлөөлж байгаа нэрийдлээр зорчих хэсэгт хүндрэл учруулж байгаа аж. Тэгвэл удааширсан ч гэсэн үргэлжилж байсан ажил түр зогссон уу, эсвэл царцсан уу?

ӨРӨӨСӨН ГУТАЛ, ӨНГИЙН ПАЛЬТО, ПАДАН, ТОГНЫ УТАСНУУД ИЛ ХӨГЛӨРӨХ ТУХГҮЙ ТӨРХ

Буянгийн зам дагуу байрлах үерийн бүс дэх олны хэдийнэ андахгүй болсон дэлгүүрийн барилга. Гаднаасаа зэлүүд газарт хаягдсан байшин мэт дотор нь орвол дайн, газар хөдлөлтийн дараах төрх шиг харагдах. Хүүхдийн тэрэг, ижил, буруу гуталнууд, өнгийн пальто, өрж эгнүүлж орхисон сандал, дупль, орлого, зарлагын олон падаан гээд яаралтай ажлаас болоод орон гэрээсээ дайжсан мэт дүр зураг угтах аж.

Хувийн хэвшил өөрийн өмчдөө эзэн болдог гэдэг ч энэ удаагийн тохиолдол эсрэгээрээ мэт. Мэдээж үерийн эрсдэлтэй бүсэд газар олгосон эрх мэдэлтнүүдээс эхлээд тус аж ахуй нэгж хүртэл урт учиг байгаа ч одоо цаг дээр авч үзвэл өнөөгийн үзэгдэл нь буруу.

Аж ахуй нэгж өөрийн хөрөнгөө үнэлэх, зарах, бусдад шилжүүлэх, мөн хариуцсан газартаа эзэн болох эсэх нь эрхийн асуудал. Гэхдээ нийтийн эрх ашиг, цаашилбал нийслэлийнхний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж байгаа онц ноцтой байдалдаа хариуцлагаа ухамсарлаж хандах нь чухал. Харамсалтай нь дэлгүүр нүүлгэлт, барилга буулгалтын ажил эхлээд бараг хоёр сарын сарын хугацаа өнгөрч байхад үлдэгдэл хаягдал, ил харагдах цахилгааны утаснуудаа ч цэгцлээгүй байгаа нь үүргээ үл ухамсарлаж буй хэлбэр гэж хэлж болохоор.

Үлдэгдэл барааны хаягдал, барилга дотор унжиж, хөглөрсөн цахилгааны утаснууд, хагарсан шил зэрэг хаягдал дэлгүүрийн үндсэн барилгаас ердөө 7-10 метр зайтай Сэлбэ рүү орох эрсдэлтэй.

Хэрэв гол руу хаягдал орвол байгальд шингэх хугацаа нь бүр л уртасч, ойр орчимд тархах бактери нь өснө.

ИРГЭД: НЭГЭНТ БУУЛГАХ ШИЙДВЭР ГАРГАСАН БОЛ ХУРДАН ЦЭГЦЛЭХ ХЭРЭГТЭЙ 

"S’outlets" дэлгүүрийн хажууд амьдардаг болон ажилладаг иргэдийн зүгээс үерийн өндөр эрсдэл үүсгэж байгаа барилгыг буулгах шийдвэр нэгэнт гаргасан бол ажлаа хурдан цэгцлэх нь зүйтэй гэдгийг хэлж байлаа. Хүмүүсийн хэлж байгаагаар буулгана гэж хэлээд олон сар болж байгаагаас хог хаягдал нь эмх цэгцгүй удаж, мөн тухайн хэсгийн зорчих хөдөлгөөнд ч саад учруулж байгаа гэсэн юм.

Ойролцоох байрны оршин суугчдын хэлснээр буулгалтын компани, кран, том тэрэг, хогны машин ирж байгаа харагддаггүй гэнэ.

Дэлгүүрийн нэг га орчим газрынх нь ихэнх хэсэгт нь хог, бараа өрж, хэдэн машин байршуулсан харагддаг. Ажил хийж байгаа хүн харагдахгүй байгаа гэв.

Харин харуулынх нь хэлж байгаагаар дэлгүүрийнх нь хүмүүс болон нийслэлийн албаны хүмүүс өдөр бүр ирж ажиллаж байна. Дэлгүүрийнхэн нь бараагаа татаж дуусгасан, барилгаас авах, зарах зүйлсээ цэгцэлж дуусаагүй гэх хариултыг өгсөн юм.

УБЗАА: ЗӨВХӨН ТАВАН ДАВХАР БАРИЛГА БУУЛГАХГҮЙ, ТУХАЙН БҮСИЙГ АЮУЛГҮЙ БОЛГОХ УЧИР ХУГАЦАА ШААРДАЖ БАЙГАА

Нийслэлийн засаг даргын захирагчийн албаны Хотын инженер байгууламжийн хэлтсийн дарга Ерөнхий инженер М.Балдандорж:

-"S’outlets" дэлгүүрийг буулгах ажил огт зогсоогүй, үргэлжилж байна. Хоёрдугаар сарын 15-наас тус ажлыг эхлүүлж эхний ээлжид дэлгүүрийн агуулахын барилгыг буулгасан. Нийт гурван давхар агуулахыг буулгаж, газрыг чөлөөлсөн.

Дэлгүүрийн үндсэн барилга болох таван давхар обьектыг одоогоор буулгаагүй. Дэлгүүрийнхэн нь өөрсдөө авах, худалдан борлуулах боломжтой эд хөрөнгөө авч байгаа.

Тухайн дэлгүүрийн газар дахь зөвхөн барилгуудыг буулгана гэж иргэд ойлгож болохгүй. Далан дагасан кабелиас эхлээд хүчитгэсэн даланг чөлөөлөх гээд ажлууд их бий. Тэр бүрийг УБЗАА-наас хариуцаад хийгээд явж байна. Агуулахын барилгыг буулгасны дараагаар далан дагасан кабелиудыг зөөж дуусгасан. Одоо хүчитгэсэн далангуудыг буулгаж, чөлөөлж байна.

Хог хаягдлын тухайд тухайн дэлгүүрээс биш захирагчийн ажлын албанаас нэгдсэн байдлаар бөөгнүүлж хаяна.

Үерийн эрсдэл дахин үүсэхгүй байхаар ажлуудыг хийгээд явж байгаа.

БУУЛГАЛТЫН АЖИЛД ДЭЛГҮҮРИЙНХЭН БОЛОН НИЙСЛЭЛИЙНХЭН ОРОЛЦОНО

Сэлбийг үерлэх эрсдэлтэй болгосон гэх дэлгүүрийн обьект ойролцоогоор нэг га орчим газарт үйл ажиллагаа явуулж байсан. Голын гольдролыг өөрчилсөн гэдэг нь Сэлбийн урсцыг хааж, дэлгүүрийн барилгыг барьсан гэж албаныхан тайлбарлаж буй. Харин дэлгүүрийнхний хэлж байгаагаар голын урсац огт өөрчлөөгүй бөгөөд зохих шат дарааллын дагуу газрын зөвшөөрлийг авсан гэж тайлбарладаг. Ямартай ч тус дэлгүүрийн газрыг бүрэн чөлөөлөхөд нийслэл болон "S’outlets" дэлгүүрийн ажилчдын аль аль талын оролцоо байх аж.

Өмнө нь дэлгүүрийн агуулахыг буулгахад тус аж ахуй нэгжийн 10 гаруй ажилчид нийслэлийн харьяа байгууллагын машин техник, хүний нөөцтэйгөөр ажилласан байдаг.

Одоо ч мөн энэ хэвээр зохицуулалттай ажиллах юм байна. Зунаас өмнө буюу үерийн эрсдэл үүсэхээс өмнө тус дэлгүүрийн газрыг бүрэн чөлөөлж дуусахаар төлөвлөжээ. Гэхдээ цахилгаан болон голтой холбоотой хугацаа шаардах ажлууд их гарч байгаа юм байна.

Гэрэл зургийг О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.181.59

төр зөвшөөрөл өгөөгүй бол хэн ч энд барилга барьж мөнгөө үрэхгүй. зөвшөөрөл өгсөн хүмүүс буруутай байхад төрд танилгүй жирийн иргэн хохирч байгаа харагдаж байна. дараа хэний ч өмчийг буулгаж ингээд буулгаж болох нь байнө

Avatar

Нэргүй 2024-04-04 202.9.41.2

НҮҮХДЭЭ БУУРИА ЦЭВЭРЛЭЭД МОРДДОГ МОНГОЛ ЁС ДЭГ БИЙ СЭН

Avatar

Иргэн 2024-04-04 139.5.217.98

Ундармаа, дупль гэж юу байдаг юм бэ???? Туфль гээд зөв бичиж сурчихаад сурвалжлагч нэр зүү. Чадваргүй шүү энэ Ньюсийн хэдэн хөдөөний мангарууд. Хувийн сургуулийг хахуулиар төгссөн балайнууд.

Avatar

Нэргүй 2024-04-04 103.215.14.2

Төр засгийн хариуцлагатай албан тушаалтнууд ажилдаа ингэж л хандаж байна.

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.191.125

мангар юм. даланг өндөрлөвөл аюул улам ихэсийг мэдэдэггүй малуу. болох байсан бол мэргэжлийн хүмүүс чи бид хоёроос арай илүү байлгүй. ер нь мэдэхгүй байж бусдын хэрэгт бзү оролцож бай.

Avatar

Нэргүй 2024-04-04 103.212.162.233

Энэ барилгыг нурааж байхаар сургууль болго. Голын даланг засаж өндөрлө

Avatar

Zochin 2024-04-04 66.181.161.215

Bayan gesnuud sale-r buh zuilsee avdavshtei,unegui yumand nugasgui,branding sale zeeleer avdguudig ajluulach unegui yum avna,rmzeg buleg bol bayan olni taniludaas or…..

Avatar

шавдуулаачээ хотын захиргааныхан 2024-04-04 202.70.37.221

сүүлийн 1 сар дорвитой ажил яваагүй ээ. том барилгын фасадыг буулгасанаас хойш ажиллаж байгаа хүн огт байхгүй ээ. удахгүй цас хайлаад нөгөө шар усны үер нь эхлэх нь

Avatar

зочин 2024-04-04 203.217.139.241

Яг үнэнийг хэлбэл Эко констракшн ХХК бетон хана босгож голыг нарийсгасан барилга барьсан юм шүү

Avatar

Нэргүй 2024-04-04 202.126.89.224

Эмзэг бүлгийнхнийг чөлөөтэй оруулаад амьжиргаанд нь хэрэгтэй зүйлээ түүгээд 2 хоногийн дотор ав гэж зарлах хэрэгтэй. Тэшвэл дор нь цэвэрлэнэ дээ. Ийм туршлага ОХУ ба гадаад орнуудад эртнээс байсаар ирсэн. Хэн хэндээ ашигтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж