МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар өнөөдөр /2024.04.03/ мэдээлэл өглөө.
Тэрбээр "Парисийн олимпийн 33 дугаар зуны наадам эхлэхэд дөрвөн сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ хугацаанд бид олимпийн наадамд шигшээ багаа байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар спортын 10 эрх авч, одоо ч эрх авах, оноо цуглуулах тэмцээнүүд үргэлжилж байна. Олимпийн наадамд биеийн тамир спортын улсын хороо сайдын албанаас Олимпийн хороотой хамтраад төлөвлөгөө гарган эрчимтэй ажиллаж байна. Өндөр амжилт гаргах цаг үе ирнэ гэж найдаж байна. Өмнөх өмнөхөөсөө олон эрх авах зорилгыг тавьсан. Нийт 10-12 спортын төрөлд 45-аас доошгүй чиглэлд эрх авахыг зорьж байна.
Монголын тамирчдын ёслолын хувцасны асуудал хүндрэлтэй байсан тул 10 мянга орчим иргэдээс санал авсан. Ажлын хэсэг нь долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Олимпийн нээлт, хаалтын ёслолын хувцасны хувьд, Монголын "Michel&Amazonkа" брэндээ дэмжин хамтран ажиллахаар гэрээ хийгээд ажиллаж байна. Ер нь монгол үндэсний загвар, сайн чанарын материалтай хувцас байхаар ярилцаж байна.
Үндэсний шигшээ багийн бодлого хэрэгжилт хэлтсийн дарга Э.Билэгт:
-Өнгөрсөн жил Токиогийн олимпийн найман төрөлд 43 тамирчин оролцож байсан. Бид бүхний хувьд энэ жил олон улсын тэмцээн уралдаанд 14 орчим тэрбум төгрөгийг нийт 25 үндэсний шигшээ багийн төрлүүд дээр санхүүжилт төсөвлөсөн. Энэ жилийн хувьд улсын төсөв харьцангуй өндөр тавигдсан гэлээ.
Ч.Цэвэгсүрэн
Спорт ядаж ялзралаас ангид байх 2024-04-03 60.76.96.4
МҮОХ болон спортын бүх төрлийн хамаарал бүхий байгууллагуудын чадваргүй бөгөөд хошного долоох дуртай эм эр бүх үхдэлүүдийг шинэ залуу боловсон хүчнээр солих цаг болсон.Тэднийг шахаад юу ч гарахгүй анхнаасаа л хаягдал хог байсан.
Zochin 2024-04-03 202.21.111.170
Нээлт, хаалтын хувцас гээд тус тусдаа байх юм уу. Яасан их мөнгө бэ. Олимп-т медал авах гэж хувь тамирчид өрсөлдөнө биз дээ. Эсвэл хувцасны загварын уралданд оролцож байгаа юм уу. Өнгө дагуу, эрээ мяраан бус , хөнгөн, хямд материал бх нь дээр. Тэр хувцасыг нэг удаа л өмсөнө..
ee burhan min 2024-04-03 59.153.112.158
nuguu halhiin atman arhichin agaanuudiin 1 n tsohij yawna. ajil turluus ene metiig holhon bi=ailgawal amar shu gai bolq