Путины эдийн засгийг "боловсруулагч"

ХҮМҮҮС

Путины эдийн засгийг "боловсруулагч"

Путины эдийн засгийг "боловсруулагч"
FILE PHOTO: Elvira Nabiullina, Governor of Russian Central Bank, attends a session of the conference "10 years of the Megaregulator: yesterday, today, tomorrow" in Moscow, Russia September 1, 2023. REUTERS/Evgenia Novozhenina/File Photo

Оросын дайн эхэлснээс хойш тус улсын эдийн засаг нуран унах магадлалтай байв. Гэвч гурван жилийн хугацаанд дайны эдийн засаг тогтвортой байгаа нь барууны дургүйцлийг хүргэжээ. Энэ бүхний ард Владимир Путин ганцаараа бус ОХУ-ын Төв банкны захирал Эльвира Сахипзадовна Набиуллина байгаа юм. Энэ удаагийн  “NEWS”-ээс хөтлөн гаргадаг “ХҮМҮҮС” буландаа Оросын эдийн засгийн гол хүч Эльвира Набиуллинаг онцолж байна.


Набиуллина 1963 оны аравдугаар сарын 29-нд Башкирын АССР-ын Уфа хотод Татар үндэстний гэр бүлд төржээ. Түүний аав Сахипзада Сайтзадаевич жолооч байсан бол ээж Зулейха Хаматнуровна үйлдвэрийн дарга байв. Набиуллина Уфа хотын 31-р сургуулийг 1986 онд төгсөж, Москвагийн Улсын Их Сургуулийн Эдийн засгийн факультетийг дүүргэсэн байна.

Тухайн үед Набиуллина тэндхийн багш Ярослав Кузьминовтой гэрлэж, 1988 оны наймдугаар сарын 13-нд хүү Василий нь мэндэлсэн. Нөхөр Кузьминов нь 1994-2021 оны хооронд Үндэсний судалгааны их сургуулийн Эдийн засгийн дээд сургуулийн ректороор ажилсан.

Мөн 2021 оны долоодугаар сараас эхлэн ХАБЭА-н эрдэм шинжилгээний удирдагч болсон байна. Набиуллина франц хэл, сонгодог хөгжимд дуртай. Лев Толстой, Федор Достоевский, Франц Кафка нарын сонгодог зохиолуудыг уншдаг  гэж түүний нөхөр Ярослав Кузьминов 2013 онд “Bloomberg”-т ярьсан байдаг.

Набиуллина нөхрийн хамт

Набиуллина 1991-1994 оны хооронд ЗХУ-ын Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн холбоо, түүний залгамжлагч Оросын үйлдвэрчид, бизнес эрхлэгчдийн холбоонд ажиллаж байжээ.Дараа нь  1994 онд Эдийн засгийн хөгжил, худалдааны яам руу шилжиж, 1997 он гэхэд дэд сайдын түвшинд хүртэл тушаал дэвшчээ. Гэвч 1998 онд яамнаас гарч, дараагийн хоёр жилийг Сбербанкны гүйцэтгэх захирлаар ажилласан.

Набиуллина Сбербанкаас гарсны дараахан Эдийн засгийн хөгжил, худалдааны сайд асан Херман Грефийн төрийн бус судалгааны төв болох Стратегийн хөгжлийн төвд ажилласан юм.

Түүний салбартаа гаргаж буй хичээл зүтгэлийг үнэлэж 2000 онд Эдийн засгийн хөгжил, худалдааны яамны тэргүүн дэд даргаар томилсон. Яамны сайдаар ажиллаж байх хугацаандаа  тэрбээр Стратегийн хөгжлийн төв болон 2006 онд ОХУ-ын Их наймыг даргалахад бэлтгэх зөвлөх хорооны даргаар ажиллаж байв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Набиуллинаг 2007 оны есдүгээр сарын 24-нд Грефийн оронд Эдийн засгийн хөгжил, худалдааны сайдаар томилсон.  Тэрбээр тухайн үед “ Yale World Fellows” хөтөлбөрт сонгогдож байсан юм. Набиуллина яамд ажиллах байхдаа Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд Алексей Кудринтэй ажиллах нь "хэцүү боловч сонирхолтой"байсан гэж дурсдаг аж. Тэрбээр 2012 оны тавдугаар сарын 21 хүртэл энэхүү албан тушаалыг хашсан ба Путиныг 2012 онд дахин сонгогдоход тусалсан засгийн газрын зургаан өндөр албан тушаалтны нэг байв. Набиуллин 2012 оны тавдугаар сараас 2013 оны зургаадугаар сар хүртэл ерөнхийлөгч Путины эдийн засгийн асуудал хариуцсан туслахаар ажиллаж байжээ.

 Сергей Игнатьевын дараагаар Набиуллина ОХУ-ын Төв банкны тэргүүнээр 2013 онд томилогдсон. Энэхүү үйл явдал нь Набиуллина   Татьяна Парамоновагийн дараа орох  хоёр дахь эмэгтэй захирал  болгожээ. Улмаар Набиуллина  "G8"-ын анхны орос эмэгтэй болов. Набиуллина 2014 оны тавдугаар сард Форбес сэтгүүлийн "Хамгийн хүчирхэг эмэгтэйчүүд"-ын нэг болсон бөгөөд Украины эсрэг Оросыг санхүүжүүлэх томоохон даваатай тулгарсан юм. Тэрбээр Украин дахь Оросын цэргийн ажиллагаа, хямрал, Крымийг өөртөө нэгтгэх үед рублийн ханшийг зохицуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хүнд хэцүү даалгавар авсан ч гүйцэлдүүлж чадсан цорийн ганц хүн юм.

Оросын Төв банк рублийн ханшийн уналтыг зогсоохын тулд Набиуллинагийн  удирдлаган дор бодлогын хүүгээ өсгөж, валютын ханшийг чөлөөтэй хөдөлгөж, инфляцийн дээд хязгаарыг барьж, санхүүгийн системийг тогтворжуулж, гадаадын хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлсэн.

"Euromoney” сэтгүүл түүнийг 2015 оны Төв банкны оны тэргүүнээр нэрлэсэн байна. Набиуллина 2022 оны хоёрдугаар сарын 28-нд  илтгэл тавьж, Оросын санхүүгийн хямралтай тэмцэх хэд хэдэн арга хэмжээний тухай онцолжээ. Тухайлбал, ОХУ-ын Төв банкны зээлийн хүүг 20 хувь хүртэл өсгөх, хөрөнгийн зах зээлийг хаах зэрэг олон арга хэмжээг зарлав. Мөн хөрөнгийн хяналтыг бий болгосон. Набиуллина  2022 оны хоёрдугаар сард  албан тушаалаасаа огцрохыг оролдсон боловч Путин ажилаа үргэлжлүүлэн, үлдэхийг тушаасан гэсэн мэдээлэл гарсан. Путин болон албаны хүмүүс Набиуллинаг үр дүнтэй, прагматик мэргэжлийн, үзэл сурталгүй гэж тодорхойлсон байдаг.

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Төв банкны тэргүүн олон нийтийн арга хэмжээн дээр энгэрийн зүүгээр эдийн засгийн байдал, зохицуулагчийн төлөвлөгөөг илтгэдэг байжээ. Тус мэдээ гарсны дараа  Набиуллина хэвлэлийн бага хурал дээр цэнхэр долгион, цэг, аяга, өрөвтас бүхий энгэрийн зүүлт зүүж гарч ирсэн  байна.
Орос Украин руу довтолсны дараа Австрали Набиуллинад хориг арга хэмжээ авчээ.  Мөн 2022 оны есдүгээр сарын 30-нд Украины өмнөд болон зүүн хэсгийг Орост нэгтгэсний дараа түүнд АНУ хориг тавьсан байна. Түүнчлэн Шинэ Зеланд, Их Британи түүнд хориг тавьсан. Набиуллина дайны өмнө Европын элитүүдтэй хамт дарс ууж, хооллодог байв. Хэдхэн жилийн өмнө Набиуллинаг Кремлийн дотоод хүмүүсийн дунд хүртэл либерал гэж үздэг байсан. Брюсселийн элитүүд Набиуллинаг өөрсдийнх нь нэг гэж үздэг.

Олон улсын валютын сангийн захирал байсан Кристин Лагард дуурийн урлагт дуртай Набиуллинаг Төв банкны үйл ажиллагааг "дуулж чаддаг" бодлого боловсруулагч гэж магтдаг байжээ.

Гэвч өдгөө  60 настай Набиуллина барууны ертөнцөд В.Путин шиг тусгаарлагдсан нэгэн болов. Нэгэн цагт түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан эдийн засагч, шинжээчдийн ихэнх нь Оросын эдийн засгийг амьд байлгаж буй эмэгтэйгээс нүүр буруулжээ. Набиуллинагийн тусламжтай ОХУ-ын ДНБ 2023 онд 3.6 хувиар өссөн байна.

Олон улсын валютын сан энэ онд Оросын эдийн засаг 2.6 хувиар өснө гэж таамаглав. Ажилгүйдлийн түвшин доод цэгтээ хүрч, цалин нь өсч байна.

Эх сурвалж: Bloomberg, Wikipedia, BusinessInsider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.186.187

Башгер хун бж Оросд хучээ егеед муул бн даа ажлаа хаях гэж оролдоод Путлер хучээр ажлуулж бг юмуудаа Удахгуй Татар Башгер гэсэн том улсууд болно доо

Avatar

Нэргүй 2024-04-04 203.23.49.49

Путин Монгол цусны хүн гэдгийг мэдэх үү Тиймээс энэ эмэгтэй болон Шойгу нар Путины итгэлт хүмүүс юм

Avatar

Нэргүй 2024-04-04 203.23.49.49

Орос дэлхийн 5 дахь том эдийн засагтай улс болж ялалтаа цуурайтуулж байна

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.183.200

5 ард 0 тавьчих,,,,яаааг таарна,,,

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.190.220

10сая хүн амтай үйлдвэрлэлийн эдийн засагтай улсаар оролдоход дэлхийн эдийн засагт маш их савалгаа үүсгэдэг. Америк болон барууныхан үйлдвэрлэлтэй бүтээмж үүсгэдэг эдийн засагтай орон байгуулахыг маш их хориглодог. Үүний оронд хэрэглээний эдийн засагтай ажиллах хүчгүй аялал зуучлал импортоос хамааралтай улс олон байлгахыг хүсэж байна. Өөрсдөө зэр з****г тоног төхөарөмжийг өндөр үнээр шахан нийлүүлж технологио зааж өгөхгүй баялгийг нь дээрэмдэж байх хүсэлтэй.

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.183.200

Эмээ уу,,,

Avatar

Нэргүй 2024-04-04 107.189.31.134

66.181.183.200 чи харин эмээ уу тэнэг ээ! чамд Пиздальгин гээд эм яг таарна, гэхдээ чиний тэнэг хэзээ ч эдгэрэхгүй, ккк

Avatar

Нэргүй 2024-04-04 202.126.90.226

“””Харын өмнөөс шар боргов””” гэж,,,,чи дутцан байдаа,,,,эмээ уусан уу,,,чи,,,,балай минь ээ,,,

Avatar

Нэргүй 2024-04-04 107.174.138.172

Пиздальгинээ уу пязда минь, чамд яг тохирно!

3 0
Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.183.200

Гях,,,гяхх,,,,гяхх,,,эмчилгээгүй балай юм байншдээ чи,,,,хайрцагаа захиал,,,,

0 0
Avatar

Нэргүй 2024-04-04 193.26.115.61

Дэлхийн топ эдийн засгийн стратегич хүнийг хэдэн уяахуяа тролл шаахай хорхойнууд дүгнэх юм гэнээ 😄😄😄

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.183.200

Нохой долоо,,,энэ авгай чадалтай чадвартай байж болноо,,,,,гэвч,,,,,бөгспутины 25 дахь жилдээ засаглаад,,,эзлэн түрэмгийлэх дайн хийгээд,,, сүйрч байгаа орос модон жорлон орон хятадын эдийн засгын хавсрага болж байгааг энэ авгай зогсоож чадахгүй ээ,,,,энэ авгай байтугай бурхан өөрөө аминчлан орос ороныг ивээгээд ч энэ сүйрлээс аврахгүй ээ,,,,хямд түүхий эд дээрэ суурилсан оросын эдийн засаг бол маш сул эдийн засагаа,,,орос бол үйлдвэрлэгч орон бишээ,,,,одоо ч сүйрээд дууслаалдаа,,,,

Avatar

Нэргүй 2024-04-04 107.189.31.134

66.181.183.200 чи харин эмээ уу тэнэг ээ! чамд Пиздальгин гээд эм яг тохирно, гэхдээ чиний тэнэг хэзээ ч эдгэрэхгүй, ккк

Avatar

Нэргүй 2024-04-04 202.126.90.226

За чиний балайрах ч яахвээ,,,,оросгахайнохйнууд чинь яажшуухан балайрцгааж байгаа сураг чимээ байна уу,,,охкоо,,,,

Avatar

Нэргүй 2024-04-04 107.174.138.172

Пиздальгинээ уу пязда минь, чамд яг тохирно!

4 0
Avatar

Нэргүй 2024-04-04 202.9.46.131

татарууд оросод алуулж дэглүүлж байж оросыг хөхөөстэй, мөхөхдөө таарсан цуснууд хохь нь

Avatar

Нэргүй 2024-04-04 103.168.34.41

Орос орон байгалийн баялаг, ухаантны нөөцаөөр хэүээ ч тасрахгүй.

Avatar

Нэргүй 2024-04-04 139.5.219.144

Өнгөрсөн онд Барууны аль ч улсын эдийн засаг 2% иас дээш гараагүй

Avatar

Нэргүй 2024-04-04 139.5.219.144

Оросын сүйрнэ гэсэн элийн засаг өнгөрсөн онд 3,5%хүрсэн оны эхний 3сарл7%иас дээш гарч байгаа нь энэ гайхалтай эмэгтэйг Путин олж гол яамуудыг толгойлсонтой холбоотой

Avatar

Нэргүй 2024-04-04 103.168.34.41

Ухаалаг , ажилсаг орос эмэгтэйг тэнгэр тэтгэж урт наслах, буян нь дэлгэрэг,Монголын өөрийгөө овойлгох дуртай аминдаа мисс болдог улстөрчид горилогч эмэгтэйчүүд энэ эх оронч эмэгтэйгээс суралц

Avatar

Нэргүй 2024-04-04 202.9.46.131

орос биш малаа

Avatar

Нэргүй 2024-04-04 139.5.219.144

Набиуллина энэ хүний тухай анх бичиж байгаад баярлалаа

Avatar

СЛАВА РОССИИ 2024-04-04 66.181.182.155

СЛАВА РОССИИ

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.183.200

Слава россий в составе китая,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,

Avatar

зочин 2024-04-04 66.181.166.134

Орчуулгаа анхаар.

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.191.125

муусайн барууны шивэртэй оймс алны хавчуургууд хордож үхлээ юу?

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.191.125

мундаг хүн байна. монгол үндэстэн байна. манай орос ёайн байна. одоо цнаагшй э/з унана гэж байхгүй. ийм аүн байхад толгой өвлөхгүй.

Avatar

Нэргүй 2024-04-04 59.153.112.201

Татар гэсэн нэртэй л болохоос биш Монгол биш өөр үндэстэн.

Avatar

Нэргүй 2024-04-04 103.212.162.85

Гүүглээр орчуулсан бололтой, солиотой хүний тэмдэглэл болжээ. Ер нь Путины дэглэмийн банкир бидэнд сонин биш

Avatar

зочин 2024-04-04 202.126.90.130

Монголд ухаантнууд биш Украины нацист маягийн зэрлэг танхай араатнууд л сүүлийн үед их төрөх болж, Харамсалтай, Ийм төрх бидэнд хэзээ ч сайн зүйл авч ирэхгүй, Лав л хөрш гүрнүүд сайшаахгүй, Дайсан ч гэж үзэж болзошгүй,

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.183.200

Энэ авгай байсан эс байсан,,,ямар ч хамаагүй ээ,,,оросын эдийн засаг үлгэн салган амиа тээж байгаа,,,,энэ авгайгаас шалтгаалахгүйгээр бөгспутины “”””3 хоногын цэргийн тусгай ажилгаа орос орныг сөнөөнөө””””,,,,үхэж байгаа орос цэрэг, шатаж дуусах танк, живсэн хөлөг онгоц сөнөсөн нисэх онгоц,,,дэлбэрсэн нефть боловсруулах үйлдвэрүүд бүгд нийлээд оросын эдийн засгийг урт хугацаандаа булшлаад л дуусганашдээ,,,хятадын өгөөмөр нөмөр бхйгаагүй бол өдийд орос орон элэг дөрвөөрөө хэвтсэн байх байлаа,,,,

Avatar

Нэргүй 2024-04-04 185.220.101.34

Дэлхийн топ эдийн засгийн стратегич хүнийг хэдэн уяахуяа тролл шаахай бөөснүүд дүгнэх юм гэнээ 😄😄😄

Avatar

зочин 2024-04-04 202.126.90.130

Ийм мундаг ухаантнууд ОХУ-д олон бий, Атар газрын тариа шиг л ургаж аривждаг орон, Барууныхан мөнгөөр цохиж ухаантнуудыг нь хулгайлаад ч бардаггүй юм, Оросууд агуу эх оронч хүмүүс, В,Путин тэргүүтэй эх орончид барууны түрэмгийллээс эх орноо хамгаалж дайтаж байна, Энэ дайнд хэрэв ОХУ ялагдвал энэ орон усдана,, Иргэдээ фашист алан хядагчдад хүйс тэмтрүүлнэ,Дэлхийн бүх орон барууны хөрөнгөтнүүдийн боол болно,Үүнийг би хэлж байгаа юм биш,Хэвлэл мэдээллээр байнга гарч байна

Avatar

Нэргүй 2024-04-04 202.126.90.226

Фашист авгай байхнээ,,,,

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.160.67

балөй шахуу юм даа

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.183.200

Өөр бичих юм байнуу ,,,,оркоо,,,

Avatar

Нэргүй 2024-04-04 202.9.46.209

Ха ха өөр юм бичиж чаддаггүй мулгуу чинь гараад ирчихэж

Avatar

Нэргүй 2024-04-04 66.181.180.105

ОРОСЫН ХАМГИЙН АГУУ БАЯЛАГ БОЛ УСНЫ НӨӨЦ ЮМ .ДЭЛХИЙН ЦЭВЭР УСНЫ НӨӨЦЫН 20% НЬ ОРОСОД БНА .ЭНЭ ЮУ ВЭ ГЭХЭЭР ДЭЛХИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ ОРОН БОЛОХ ИРЭЭДҮЙ ХҮЛЭЭЖ БНА АА ГЭСЭН ҮГ..ҮЙЛДВЭРЛЭЛ УСГҮЙГЭЭР ХОЛ ЯВАХГҮЙ ГЭДГИЙГ ХЯТАДЫН ЖИШЭЭН ДЭЭРЭЭС ХАРЖ БОЛЖ БНА.

Avatar

Нэргүй 2024-04-04 103.71.100.179

Хогын путин сайхан орос орныг сүйрүүлж байна. Энэ авгай дайн хийж байгаа эдийн засгийг нь өсгөж л гэнэ. Шал худлаа. Ер нь оросын бүх мэдээлэл худлаа болсон цаг.

Avatar

УНШИГЧ 2024-04-04 43.242.242.140

чанга авгай байна даа

Avatar

Нэргүй 2024-04-04 103.212.162.85

Чи үзсэн юм уу, чанга, сулыг

Avatar

Нэргүй 2024-04-04 188.162.254.77

дайн хийж байгаа улсын иргэний амьдрал дажгуй сайн байна, харин худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан Уих гээч байгууллагаар удирдуулаад 35 жил болж байгаа улсын иргэний амьдрал дордоод л нэг л сайнгуй байна !!!!!!!

Avatar

зочин 2024-04-04 66.181.160.26

Путины дайны мөнгииг олж ирдэг авгай юм биз дээ. .Путин энэ хоёрын сод ухаан гэж юу байдын …
Гол нь ЧӨЛӨӨТ ЭДИЙН ЗАСАГ …. Оросын эдийн засагийн гол тулгуур нь сая сая чөлөөт бизнэс эрхлэгч нар л юм байгаам шдэ …Сая сая бизнэс эрхлэгч нар барууны хоригийг даван туулхаар зүтгэж байнаа !!!..Тэднээс маш олон нь аргаа олоод , хоригийг тойрон гарч чадаж байгаа шдэ. Харин Путин тэдний зүтгэлийг дайн болгон хувиргаж байна да…

Avatar

Нэргүй 2024-04-04 92.249.48.135

чи бол энэ хүний хажууд сураггүй шдээ, жоомны арьсанд байдаг бөөс гэх юмуудаа чамайг, ха ха ха

Avatar

Б 2024-04-04 202.131.225.197

ГЭВЧ ЭНЭ ӨСӨЛТ УДАХГҮЙ СААРАХ ҮЕД ЖИНХЭНЭ ХЯМРАЛ ЭХЛЭНЭ ДЭЭ. ЭЗЭНТ ГҮРЭН УДАХГҮЙ СУЛЬДАНА. ЦАРЬ ОРОС ОРНЫГ ДЭЛХИЙГЭЭС ТУСГААРЛАЖ ДАРААГЫН ХОЁРДАХЬ ХОЙД СОЛОНГОС МАЯГИЙН ХААНТ УЛСЫГ БАЙГУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА. ЦАРЬ ПУТИНД АМЖИЛТ ХҮСЬЕ. ТА ОРОС ОРНЫГ ДАХИН ЭЗЭНТ ГҮРЭН БОЛГОЖ ЧАДАХААР БОЛЖ ДЭЭ. ХӨӨРХИЙ ОРОСУУД ЗОВЛОНДОО ЖИВЖ ДЭЭ. ПОХАХАХА

Avatar

Нэргүй 2024-04-04 192.42.116.194

Оросууд баруунтай барууны өөрсдийнх нь хэлээр ярьсан чинь баруун ялагдаад уурлаад байгаа юм, ккк.
Барууныхан шатар тоглож байгаад хожигдоод ирхээрээ шатраа нурааж хаяад уурлаад байдаг хүн шиг байгаа, ккк

Avatar

Б 2024-04-04 202.55.191.130

БАРУУНЫХАН ЯГ ОРОСЫГ ТООЛОО ЮУ? НАТО-ГЫН ГИШҮҮН ОРНУУД ХҮРТЭЛ ОЛИГТОЙ ХӨДЛӨӨД УКРАЙНД ТУСЛАХГҮЙ Л БАЙНА ШД. ХЭДЭН ХОРИГ ТАВЬСАН БАЙГАА НЬ ОДООНООС Л ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЛЭНЭ. МАГАДГҮЙ ҮР ДҮН Ч ГАРАХГҮЙ БАЙЖ МАГАД. ЯГ БАРУУНЫХАН ОРОС ДАЙН ХИЙГЭЭД УЛАМ ХӨГЖЛӨӨ, ОДОО ЯАНАА, ОЛС БАЙНА УУ ТАМИНЬ ЭЭ ГЭЖ БАЙГАА УЛС ЛАВ Л АЛГА. ОРОСТОЙ А ЛА ЛЦАЖ БАЙГАА УКРАЙН ХҮРТЭЛ 23 ОНД 2 ХУВИЙН ӨСӨЛТ ҮЗҮҮЛСЭН Л БАЙНА ДАГ.

Avatar

Б 2024-04-04 202.55.191.130

ХОРИГИЙН УДАХГҮЙ ГАРЧ ЭХЛЭХ БАЙЛГҮЙ. ЛАВ Л МИНИЙ МЭДЭХИЙН РУБЛЬ 2022 ОНД 60 ТӨГРӨГ РҮҮ ДӨХӨЖ БАЙСАН БОЛ ОДОО 36 ТӨГРӨГ ХАВЬЦАА БАЙГАА. МЭДЭЭЖ ДАЙНЫ БАЙДАЛД ЭХЭН ҮЕДЭЭ з****г ХАНГАМЖ ЗЭРЭГ ДАЙНД ЗАРЛАГДАХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ҮЙЛДВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ ТУЛ ЯМАР Ч УЛС ОРОН БҮХ НӨӨЦӨӨ ТИЙШ НЬ ЧИГЛҮҮЛЖ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖИНӨ. ГЭВЧ НӨӨЦ БАРАГДАШГҮЙ ЗҮЙЛ БИШ ТУЛ УДАЛГҮЙ ХӨГЖИЛ УДААШИРЧ ХЯМРАЛ НҮҮРЛЭХ НЬ ЖАМ. ОРОСЫН ЭЗЭНТ УЛС МАШ ХЯМД НЕФТЬ БОЛОН УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАЖ БАЙГАА ТУЛДАА Л ӨСӨЛТТ

Avatar

W 2024-04-04 139.5.217.168

booj ukhev dee.Orosiig khyamrakhiig uzekh Nas chini khurekh uu?

Avatar

Б 2024-04-04 202.131.225.197

ТИЙМ ХЯМРАЛГҮЙ МУНДАГ ЮМ БОЛ ЯАГААД 2 ХОНОГИЙН ЦЭРГИЙН АЖИЛЛАГАА НЬ 2ЖИЛИЙН ДАЙН БОЛЧИХОВ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж