Засгийн газрын өнөөдрийн /2024.04.03/ хуралдаанаар Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Мягмарыг томилжээ. Тэрбээр “Тавантолгой төмөр зам” ХХК дахь Засгийн газрын онцгой Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байв. Тодруулбал, түүнийг 2022 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын онцгой Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилж байсан юм.
МУИС-ийн Хууль зүйн сургууль, Америкийн их сургуулийн Вашингтоны хууль зүйн коллежийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
-1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимд багшаар,
-2006-2009 онд Хууль зүй дотоод хэргийн яамны ахлах мэргэжилтэн, газрын даргаар,
-2009-2010 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар,
-2010-2012 онд “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн Захиргааны менежерээр,
-2012-2014 онд Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар,
-2014-2016 онд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт консулаар,
-2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежерээр,
-2018-2023 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын даргаар,
-2023 оноос УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын даргаар тус тус ажиллажээ.
Холбоотой мэдээ