Худалдаа, хөгжлийн банк 2018 оноос эхлэн “Хязгааргүй мөрөөдөл” төслөө хэрэгжүүлж ирсэн. Төслийн гол зорилго нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд нь бодит дэмжлэг үзүүлэх юм.
Энэ жилийн хувьд “Хязгааргүй мөрөөдөл” төслөө Дэлхийн Аутизмын сарыг тохиолдуулан аутизмтай онцгой хүүхдүүдэд зориулан хэрэгжүүлж байна. Ингэхдээ Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академид “хүүхдүүд дүрд орж тоглох сургалтын өрөөг иж бүрэн тохижуулж” өглөө. Тус сургалтын өрөөг байгуулснаар хүүхдүүд хэл яриа, харилцааны хувьд хөгжиж, нийгмийн харилцаанд ороход нь хэрэгтэй юм.
Аутизмтай холбоотой эрдэм шинжилгээний олон судалгаа, нийтлэл дээр Аутизм бол өвчин биш, харин нэг төрлийн хөгжлийн онцлог гэж дурдсан байдаг. Дэлхийд 2017 онд 55 хүүхэд тутмын нэг нь аутизмтай гэж бүртгэгдсэн байдаг бол, 2021 оны судалгаагаар 33 хүүхэд тутмын нэг нь аутизмтай гэж тэмдэглэгджээ. Түүнчлэн манай улсын 100 мянган хүн тутамд 377 нь аутизмтай гэсэн олон улсын судалгаа байдаг аж. Харин энэ дундаас 1/4 нь буюу 3600 орчим нь хүүхэд байна.
Бид цаашид ч Монгол Улсын хүүхэд бүр тэгш боломжоор хангагдаж, тэгш орчинд сурч боловсрох боломжтой байхын төлөөх ажлуудыг дэмжин ажиллах болно.
Төслийн спонсор CARGILL INC
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Ээж 2024-04-03 66.181.177.119
Энэ цөөхөн аутизмтай хүүхэд сургадаг хувь хүний бизнес болгосон сургуулийг дэмжсэнээ аутизмтай хүүхдүүдэд зориуллаа гэх нь үнэндээ онцгүй байна шүү. Энэ сургуульд нь хэдхэн аутизмтай хүүхэд явдаг ихэнх нь хөнгөн, бас энгийн эрүүл хүүхдүүд олонх нь. Үнэлгээ нь хүртэл хэт өндөр үнэтэй, тэгснээ үргэлжлүүлээд өгөх сургалт нь байхгүй хаалттай бүтэхгүй ээ…
Олон хүүхдэд хүртээмжтэй юм судалж байгаад хиймээр байна цаашид…
TUSAL NA UUU 2024-04-03 124.158.106.27
AUTIZMTEI HUUHDIIN TSETSERLEG SURGUULI HAANA BDG VE, HELJ UHJ TUSALNA UUU, BAYARLALAA
Нэргүй 2024-04-03 202.131.225.53
ashgui dee