Улаанбаатар –Дархан чиглэлийн 204 км авто замыг барихын тулд эрх баригчид долоон жил ноцолдож, өнгөрсөн өвөл ашиглалтад оруулсан ч энэ хаврын ганц цаснаар цөмөрч тараа таниулав.
Зам тээврийн дэд сайд Л.Халтарын тайлбарласнаар бол авто замыг барихад технологийн алдаа гарчээ.
Энэ тухай тэрбээр “Замын хажуу талын шанааг шар усны үер их угаасан байна гэсэн. Би бол газар дээр нь үдээс хойш очно. Урьдчилсан байдлаар харахад нийтлэг алдаа байна. Тэр нь замаар зорчиж байхад гүүрний хоёр тал буюу ус зайлуулах хоолойн хоёр тал суулт өгдөг. Тэр юу гэхээр ус зайлуулах хоолой, гүүрийн хоёр талын шанааг буцаан дүүргэлт хийхдээ технологийн алдаа гаргадаг. Далангийн бетоны нягтаршуулалт муу байна гэсэн үг. Газар дээр очиход бүх асуудал тодорхой болно” гэв.
Уг нь дээрх авто замыг барих үед хяналт тавьж ажилласан албаны хүн нь дэд сайд Л.Халтар. Халтайтлаа л зам сахиж ажиллаж байгаагаа мэдэгдэж явсан удаатай. Гэтэл технологийн алдаа гарсан болж таарч байна. Хэдийгээр урьдчилсан байдлаар дээрх дүгнэлт гаргаад байгаа ч гэлээ ганц хаврын шар усны үерийг даахгүй зам барина гэдэг бол энэ зуны борооны аяыг даах уу гэдэг асуудлыг тавихаас аргагүйд хүргэж буй.
Хэрвээ дээрх авто зам энэ зун орох борооны аяыг даахгүй дахиад л эвдэрвэл өрөө дарж амжаагүй суутал зам эвдэрч байна гэсэн үг.
Уг авто замыг барихын тулд Монгол Улсын Засгийн газар анх Азийн хөгжлийн банкнаас 83.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан юм. Төслийг хэрэгжүүлэхэд нийт 225 сая ам.доллар шаардсан тул үлдсэн санхүүжилт болох 137 сая ам.долларыг Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас зээлсэн. Зээлийн хүү үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1% байхаар талууд тохиролцсон.
Тиймээс “манай авто зам эвдэрсэн, бид зээлээ төлөхгүй” гэх эрх байхгүй. Авсан зээлээ эргэн төлөх л ёстой. Харамсалтай нь, өр зээл тавин байж барьсан авто зам таван сар болов уу үгүй юу эвдэрч эхэлсэн нь цаашид баригдах авто замуудаас чанар шаардахгүй бол татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй төсөлд зарцуулснаас ялгаагүй болж хувирч байна.
Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг барихын тулд тендер зарласан байдаг. Тендерт Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд шалгарсан. Үүнд,
- Баруун аймаг салах тойрог уулзвараас-Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замыг БНХАУ-ын Хэйлонжиан жиньеи реүд энд бридж компани /$13.1 сая/
Хар модот давааны араас- Урьхан хүртэлх 45.5 км авто эамыг БНХАУ-ын Чайна стэйт шинжиан констракшн инженеринг групп /$13.8 сая/
Урьханаас- Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замыг БНХАУ-ын Гуйжоу хайвэй инженеринг групп /$14.5 сая/
Сүмбэрийн уулзвараас -Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замыг БНХАУ-ын Чайна стэйт шинжиан констракшн инженеринг групп /$11.7 сая/
Цайдамын хөндийгөөс -Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замыг БНХАУ-ын Чайна жео- инженеринг корпораци /$9.8 сая/ тус, тус гүйцэтгэхээр шалгарсан юм.
Авто зам барих ажил эхэлсэн ч Зам тээврийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтнууд Хятадын компаниудаас авлига авсан асуудал босч, баривчилгаа явуулав.
Дараа нь цар тахал гарч, авто зам барих ажил гацаанд оров. Хуучин замыг нь хуулж хаясанаас иргэд автомашинаа эвдэж хохирсноос гадна эрүүл мэндээрээ ч хохирсон тохиолдлууд олон гарсан. Энэ бүх асуудлыг иргэд тавьснаар тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Б.Энх-Амгалан “Чартер нислэгээр хятад ажилчдыг оруулж ирнэ” гэдэг асуудлыг ярьсан ч цар тахалтай үед гадаадаас ажиллах хүчин олноор оруулж ирэх нь аюултай гэж үзсэнээр хойшилсон.
Дээр нь авто замын 2 болон 4 дүгээр багц дээр тендерт ялсан компани Монголд төлөөлөгчийн газаргүй учраас ажлаа эхлүүлж чадахгүй болсон, Монголд ажиллуулах менежер хайж байгаа. Зам барихад шаардагдах тоног төхөөрөмжийг Монгол руу явуултал хил дээр гацсан зэрэг асуудал үүсч, дахин тендер зарлахаас аргагүй болов. Эцэстээ үндэсний компаниа татан оруулсан байдаг.
Авто замын хатуу хучилт нь олон улсын жишгээрээ 30 см зузаан байдаг бол Монголд суурь хучилтын зузаан 5 см, өнгө хучилт мөн 5 см тавигддаг. Дээр нь авто замд ус зайлуулах суваг шуудууг стандартын дагуу барьж байгуулдаггүй нь замын насжилтад нөлөөлсөөр ирснийг мэргэжлийн хүмүүс анхааруулж ирсэн.
Албаныхан харин хөрөнгө мөнгөндөө тааруулж, замын зузааныг 10 см-ээс илүү зузаан тавих боломжгүй гэдэг хариулт өгсөөр ирсэн юм.
Гэвч цаашдаа авто замын чанарт анхаарахгүй бол улсын болоод орон нутгийн хөрөнгө оруулалтаар тавьж буй олон авто зам Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын нэгэн адил ганц хаврын цас даахгүй эвдэрч болзошгүй нь.
Монгол Улсын тээврийн холболт, логистикийг сайжруулах төслийн хүрээнд энэ онд 361 км хатуу хучилттай авто зам, найман байршилд 1205 урт төмөр бетон гүүрийг шинэчлэн сайжруулахаа Засгийн газар мэдэгдээд байгаа.
Ингэхдээ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Нутгийн зам төслийн хүрээнд Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замуудыг шинэчилж засахаар төлөвлөсөн. Мөн Хэрлэн, Орхон, Тамир, Гичгэн, Хануй, Бэлх, Лүн, Түргэн зэрэг найман гол дээрх 1205 метр гүүрийн их засвар хийхээр болсон.Энэ бүх ажлаас чанар л шаардахгүй бол цас бороонд хамаг бурууг тохчихоод сууж мэдэхээр л байна.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-04-03 139.5.217.229
сахал Бат Эрдэнэ. Энх Амгалан. Халтар гэх мэт этгээдүүдээр төлүүл. Идсэн мөнгийг нь хураа
Нэргүй 2024-04-03 103.57.95.240
Замын хажуугийн даланг бетонон хавтангаар бэхжүүлж нам газар нь ус зайлуулах бетонон шуудуу хаялагыг нь гол руу урсгахаар хийх зэрэг энгийн технологийн мэдлэггүй замын инженерүүдийг шууд халж хөөж явуул дахин бүү оролцуул. Замын компаний инженерүүдийг аттесттачлах цаг болжээ. Японууд яаж зам тавих жишээ Цонжин Болдогийн цаана 10 км зам тавьсан очиж хар 20 гаруй жил болж байна зам нь яагаа ч үгүй
Нэргүй 2024-04-03 202.9.40.11
ХУЛГАЙЧДААР ДҮҮРСЭН МОНГОЛЧУУД
Иргэн 2024-04-03 66.181.191.35
Залуу инжeнeр ингэж ярьж байсан шүү: Маш хямд хогийн матeриал авдаг,тeхнологийн дагуу хийдэггүй,инжeнeрүүдийн үгийг авдаггүй,мөнгөнөөс нь идэж хулгайлах донтой ,хэлэхээр аймаар уурладаг гэсэн нь үнэн байх нь
Нэргүй 2024-04-03 122.201.23.83
күай мөн тоогүй ее
-ylcuin # 2024-04-03 216.38.195.74
nuniyJ gepee? ; # 1 XTE
(bzkmpxy@-#y$ dyyriamld) ?? saitaar xen zasaglyylaad bnaa1; 2024-04-03 216.38.195.74
inJ+ardPalm o/nr yabsn sy?; dr xolboo ;
Zochin 2024-04-03 4.38.252.90
Ene zasag turiin baij baigaa tsarai ene. Hichneen ih mungu idej uusan boldo. Danhaas avahuulaad Haltar hurtel bugd buruutai.
Badmaa 2024-04-03 75.190.35.176
Gazar deerhi zamaa tabij chadahgui baij yaj metro barih geed baigaa um be Butehgui dee
Нэргүй 2024-04-03 202.9.46.82
мөнгө ямар хүчтэй гэдгийг харуулсан да.кк.
bdni 2024-04-03 216.38.195.74
2014 xoish
-/ ## bngin \ ; daryu, ko grby; 2024-04-03 216.38.195.74
– OC##- tr; #-# concoj1 Tabins; Nyraaj aptkpy+1
- ylcuun 2024-04-03 216.38.195.74
bdnig
dyyriajinuy; ; ; ;bzct ? 2024-04-03 216.38.195.74
#_#_
mx 2024-04-03 216.38.195.74
#@;
Нэргүй 2024-04-03 216.38.195.74
y
1 2024-04-03 216.38.195.74
-kn
Zochin 2024-04-03 103.168.34.74
Saihan gie zam baina lee
Иргэн 2024-04-03 59.153.115.158
Шоронд суулгаачээ
Нэргүй 2024-04-03 149.102.242.168
Жигжидийн зуслангаас Гүнт орох зам гэж там байсныг санах хүн бн уу. Шар усны үер цаашаа. Сэлбэ голоо дагаад эргэх дөрвөн улиралд ус цас намаг балчиг. Хожимоо хайрган зам тавьсныг нь харин мэдэх хүн олон байх. Тэр зам урсчихгүй хэдэн жил болж бнаа
Нэргүй 2024-04-03 172.56.193.190
Баахан хятхд нээр шaaчаад. Тэр татан оролцуулсангэө ҮНДЭСНИЙ компани нь хэнийх бхуу. Санаатай уясаар өөрсдөө гүйцээсэн нэртэй юм биш үү.
Нэргүй 2024-04-03 66.181.188.203
шороогоо сайн нягтруулж ус үер урсах магалдлл тооцоолж далан гаргаачээ эргүү ллруудаа энэ зам дрс овоо хдн тэрбумтангууд төрсөндөө
Нэргүй 2024-04-03 202.9.40.155
Хятадын компаниуд бүх замыг тавьжээ. Хяналт тавьдаг газар нь муу ажилласан байна. Замыг хүлээж авахдаа хариуцлагагүй ажиллажээ
Нэргүй 2024-04-03 59.153.112.50
хөгийн лалрууд л шар усруу буруугаа тохно доо
Нэргүй 2024-04-03 70.52.151.143
90 оны xэдэн xийтэй залуучууд ардчилал гэж улсыг нийгмийг ийм болгосон. Социализмын үеийн Налайxын замыг xар!!! Тэгээд л нэг иx лангуун дээр давс байсан, 37 онд xүн алсан гэсэн юмаар ам xааx гэнэ, энэ зам тэрнээс олон xүн аллаа !!!
Нэргүй 2024-04-03 202.72.245.204
гуц
Нэргүй 2024-04-03 70.52.151.143
Иx xурлыг тарааx болжээ
Нэргүй 2024-04-03 202.9.40.101
ДАРХНЫ ЗАМ ДАРХНЫ ЗАМ ДАРХНЫ ЗАМ…………………..ДУУСАШГҮЙ АСУУДАЛ, МӨНХӨЖЖЭЭ
Нэргүй 2024-04-03 202.9.40.101
ДАРХНЫ ЗАМ ДАРХНЫ ЗАМ ДАРХНЫ ЗАМ -ДАРХЛАГДСАН ДУУСДАГГҮЙ АСУУДАЛТАЙ ЮМЫГ ЯАНАА
Jariga.mn 2024-04-03 124.158.106.177
Энэ чинь л Бизнес байх үгүй юү.Одоо энийг чинь Засна гэх нэрийдлээр Татвар төлөгч иргэдийн Карма нас хэдэн тэр бум-ыг ховх сороод авна Аллах ху Акбар гэж Зам ангийг Зам тээвэр хөгжлийн салбарын яамтай нь Шар усны үер нь урсгаад аваад явчахаас ай
И 2024-04-03 103.168.34.182
монголчуудаараа замын ажил хийлгэхээ бүрмөсөн болиулбал таарна. Өөр чаддаг ажлуудаа л хийж байя.
Zochin 2024-04-03 66.181.177.205
Компани нэртэй луйварчирын хийсэн зам ямар өөдтэй вэ
Сорооноо 2024-04-03 66.181.177.208
дээгүүр нь машинтай хүмүүс явж бгаад осолдсон бол яанаа.Арай чдээ.Тэндэр шалгаруулсан нөхдүүдэд арга хэмжээ аваа.Ямарч чадваргүй компанаар бариулсан бна.
Нэргүй 2024-04-03 103.168.34.202
ЗГ ын бж бгаа байдал
Ашиглалтад орлоо , гээд бсан,
Хүлээж аваагүй бгаа гэнэ үү
Нэргүй 2024-04-03 103.57.93.102
Mongolchuud zamaa tavichina geed devdegch yas yuman deeree mongol hun hezeech norm durmeer ni hiideggui l dee.. Ene bol gem bish zan y, uurusuduu hiih chadah yumaar maruuhanaa medehgui busad ulsiin asuudliig neg uh tsetsen tselmeg bolj shuumjilnee kkk. Mongol hun 5 boolt tailsan bol erguuleed ugsrahdaa 4-iig ni boodog geh helts ugiig 70-d ond l Orosuud bidnii ingej heldeg baisan ni hatuu unen l dee. Haramsaltai ni ter tsagaas hoish 50 garui jil bolson ch sanaa,dohio avaagui bahi baidgaaraa baina
Нэргүй 2024-04-03 43.242.243.23
arai denduu bna shu iim yum hj buun mungu tug uren taran hj idej uuj bdag denduu yadaj zamaa hurtel chanartai yum hgd ugchuuch de
Нэргүй 2024-04-03 178.174.229.45
AMERIKT 1950-60 OND BARISAN ZAMUUD OGT EVDERELGUI ZUVHUN UNGUN HESGIIN ASFALTIIG N HAAYA SHINE BOLGONO TEGEED L BOLOO SIHAN SHIREE SHIG TEGSH ZAMUUD ZURAIJ BNA. BUH ZAMUUD N GAZARTAIGAA 1 TUVSHUND AMITAN BOLOOD MALD HAALT BOLOHGUI BNA. MANAIHAN GJ YASAN ZAYAGUI ULSUUD BAIDAG YUM BE
Шинжлэх ухаанч 2024-04-03 103.212.162.161
Олон жилийн өмнө олон оросыг энд алсан. Сайн том лам нараар сүнсийг нь тонилгох хэрэгтэй.
иргэн 2024-04-03 66.181.183.70
Арай хэтэрхий биш үү, Бүтэн 5 жил болж хичнээн хүний амь нас, эд хөрөнгө, цаг хугацаа, тав тухтай байдлыг алдагдуулан байж барьсан зам нь бас тийм их мөнгө үрэн байж хийсэн зам гэнэ, эрүүл хүний дургуй хүрч бөөлжмөөр юм.
Mongol hvn 2024-04-03 66.181.186.166
Yaponchuudiin barij ogson narnii zam zaswar hiilgui 20n jil bolson. AN MAN bolon ulsiin undur alban tushaald shurgalsan hyatdiin erliizuud, shunaldaa diildsen hulgach mongol noyduud Uls eh ornii min hogjliig ali ch salbart gatsaaj chadaj baina. Ene yawaa nasanda bish yumaa gehed uhsen hoinoo uiliin uree edelnee ta nar!
Нэргүй 2024-04-03 103.168.34.2
Гүйцэтгэгч компаниуд сэтгэлгүй байна с**. Монгол биш гадны компаниар хийлгэмээр юм
Нэргүй 2024-04-03 66.181.160.29
Гүйцэтгэгч нь Захиалагчдаа таарсан юм хийж өгдөг байхгүй юу!! Ганц авто зам ч биш. Энгийн жишээ: Чи нэг хүнээр сандал хийх захиалга өгсөн гэж бодъё. Хэрэв чи байн байн эргэж тойроод л, асууж шалгаад л, хэрэв гологдол гарвал мөнгийг чинь төлөхгүй шүү г.м.-ээр шахаад байх юм бол цаадах чинь "Энэ ер нь хэл амтай, ярвигтай нөхөр байна, өө сэвгүй юм хийж өгөөд салахгүй бол шүүх цагдаа болж мэднэ" гээд хичээж хийнэ!! Хэнэггүй царайлаад байвал түүнд нь тааруулж л хийгээд "Дөнгөваа" гээд л яваад өгнө!
Нэргүй 2024-04-03 174.194.196.230
Шаана биз
РАВДАН 2024-04-03 192.82.65.175
Өмхий муу МАН сөнөтүгэй
Нэргүй 2024-04-03 202.72.245.204
уухай
Нэргүй 2024-04-03 122.201.31.120
1 км замыг барихад 1 сая доллар. Гэхдэж халтуур нь шүү.
Хэлэх ч үг алга 2024-04-03 66.181.182.155
Монголчууд бүгд дээр доргүй ийм худалч хуурамч сэтгэлгүй
Нэргүй 2024-04-03 66.181.185.45
элбэгдорж руу чих, 1990 онд элбэгдорж байгаагүй зам тавихгүй байх байсан
зочин 2024-04-03 66.181.160.26
МАНгарууд тэрийгээч нэг чамаар заалгалтгүй хийнээ ….Яаж холбож, чихэх вэ гэдгээл бодоцгоож байгаа ..
Нэргүй 2024-04-03 103.212.117.48
Замын чанар стандартаараа дэлхийд хамгийн сүүлд орж зам гэхээр юмгүй байж хүн амдаа оногдох G class гэдэг машины тоогоороо дэлхийд тасархай түрүүлж яваа улс манайх
Гутамшигууд 2024-04-03 66.181.182.155
Төрөөс хулгай хийсэн хулгайн мөнгөөрөө эргээд нэр хүнд худалдаж авна,
үр хүүхэддээ албан тушаал худалдаж авна. Хүүхдүүд нь ч ичих нүүргүй амьтад хулгайн мөнгөөр өсөж сургууль төгсчихөөд
судлаач нтр гээд бүлт бүлт ш а а г а а д явна. ЗАЙЛЦГАА. Үйлийн үр ч зайлуулна та нарыг
Нэргүй 2024-04-03 202.9.46.209
МАНыг зайлуулъя
Ц. Эрдэнэбат 2024-04-03 202.9.46.191
МАН сүүлийн 8 жил засаглахдаа Дарханы 200 км замыг тавьж барсангүй! Гэхдээ хэдэн ч удаа тууз хайчилсан бэ?!
Өчигдөр гэхэд л хэвлэл мэдээллийн хэрэгслээр, Баян бүрдийн тойргийн авто постыг *Амбаар*-ын засварт 50 сая төгрөгийн тендер зарлалаа!гээд нийтэд мэдээлсэн.
Энэ их мөнгөнөөс хэдий хэрийг цавчаа хийсэн бол?!!!
Иргэн 2024-04-03 202.131.235.242
Манайхан зам барьж чадахгүй гэдэг нь олон жилийн хугацаагаар нотлогдсон шүү дээ. Гайхах юм байхгүй ээ.
зочин 2024-04-03 66.181.160.26
Манайх биш Хятад кампанууд барьсааан
Зочин 2024-04-03 202.179.30.174
Том хар машин унасан пяхлуунууд л байх юм.
Нэргүй 2024-04-03 103.41.93.237
гүйцэтгэл маш муу хийсэн шинж шүү дээ газар шорооны нягтаршилаа маш муу хийсэн харагдаж байна. Зүгээр шороо асгаад худалаа нэг халит мулт тагтаршуулсан болоод хаясан юм биш үү манайхан яг сайхан найдвартай юм хийчихгүй хүний нүд хуурсан юм хийдэгээ болимоор юм аа одоо тэгээд хийсэн компанид хариуцлаг тооц арга хэмжээгээ ав хурдан засаж заларуул
Нэргүй 2024-04-03 188.162.254.48
Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!
Зочин 2024-04-03 202.179.30.174
Боль л доо сдуунуудаа. Юм болгоныг байгаль, цаг агаарын гэнэтийн үзэгдэл рүү чихэхээ зогсоож, ажилдаа хариуцлагатай ханд л даа.
Нэргүй 2024-04-03 59.153.114.9
Archaagui luivarchin hulgaich tushmeduudtei baih uneheer hetsuu yam aa mongol uls tiim bayan uls bish ihenh irged ni udriin hooloo araihiin olj idej baihad,hulgaich tur zasag ni olon zuun terbum mungiig zugeer lluivardaad tegeed arai yadan amidarch baigaa irgediinhee halaasnaas hucheer avaad tuluulchhene,novshiin turtei ya aa,gantshan jishee harahad l 8 jiliin tursh barisan zamaa har daa
бөбө 2024-04-03 66.181.176.15
Манай энэ замын салбарынхан нээрээ үнэн сэтгэлгүй хулгайч нар л даа. Дандаа ус зайлуулагчгүй тэвш шиг зам хийлгэнэ. Тэр нь тэгээд шороо шавхайгаар дүүрээд хүн шүүрдэхгүй бол байж л байна. Балайр хөсрий хулгайч нар шүү.
Зочин 2024-04-03 59.153.115.60
чадар юм юуч алгадаа