Хятад, АНУ-ын төрийн тэргүүн нар геополитик, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, хурцадмал байдлыг намжаах зорилгоор Мягмар гаригийн өглөө утсаар ярьжээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт, хар тамхитай тэмцэх сүүлийн үеийн хамтын хүчин чармайлт талаар ярилцсан байна. Жо Байден Тайванийн асуудлаар Хятадын үзэл баримтлалыг сайшаасан ч дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Харин Ши Жиньпин АНУ-ын Хятад болон Хятадын компаниудад тавьсан хориг арга хэмжээг "Хятадын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологийг таслан зогсоох арга" байсан гэж дурдсан байна.
Түүнчлэн Өмнөд Хятадын тэнгист АНУ хөндлөнгөөс оролцож байгаа нь улаан шугамыг давсан асуудал гэв. "Хэрэв АНУ Хятадын өндөр технологийн хөгжлийг дарангуйлж, хууль ёсны хөгжлийн эрхийг нь хасахыг шаардах юм бол бид зүгээр суухгүй" гэж Хятадын төрийн тэргүүн хэлэлцээрийн үеэр мэдэгдсэн байна. Төрийн тэргүүн нарын хэлэлцээ хиймэл оюун ухаанаас эхлээд цэргийн харилцаа холбоо хүртэл үргэлжилсэн. Хэдий санал зөрөлдөөнтэй байсан ч илэн далангүй болж өрнөсөн гэж Цагаан ордон, Хятадын төрийн хэвлэлүүд тодорхойлжээ. Жо Байден ирээдүйд Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй харилцаа холбоогоо гүнзгийрүүлж, тулгамдаж буй асуудлуудыг зохицуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Хэдийгээр энэхүү яриа хэлэлцээ сөрөг динамикийг өөрчлөөгүй ч эдийн засгийн хүчирхэг орнууд тулгамдаж буй асуудлыг зохицуулахыг эрмэлзэж буйг дэлхий дахинд нотлох гэсэн үйл явдал гэж шинжээчид дүгнэлээ. Яриа 1 цаг 45 минут үргэлжилсэн ба хоёр орны удирдагчид харилцаа холбоонд тулгамдаж буй асуудлуудын нэгбүрчлэн ярьжээ. Ши Жиньпин АНУ-ын Тайванийг дэмжиж буй үйл явц нь эрсдэлийг бууруулах бус нэмнэ гэж мэдэгдэв. Америкийн ерөнхийлөгч "Тайванийн хоолойгоор дамжин энх тайван, тогтвортой байдал тогтоох болон Өмнөд Хятадын тэнгист хууль дээдлэх, чөлөөтэй зорчих эрх чөлөөг хадгалах нь нэн чухал гэж үзэж буйгаа онцолсон байна.
Эх сурвалж: BBC
ахмад 2024-04-03 202.9.40.62
Салга Байден 22сард ялагдана.Трамп эр зориг гарган Орос,Украйны дайныг зогсооно. Украйнд сонгууль явужлж неонацистуудыг дарна.Изральд ухамсарыг шанаа өгч сонгууль зарлужлан ЕС дыг солино.Рятадтай шинэ хэлэлцээот орно.Тайн дахь ХНУ гийн бодлогоос татгалзана.НАТО-г АНУ хаигаалахгүй ээ гэдгээ хэрэгжүүлнэ.Ши,Путин2тоо их гүрний түвшний эгхэ тайванч бодлог дээр тохиролцоно… иым өөрчлөлтийг Дэлхий нийт дэмжинэ.ДхН дэлхиыд хүчний шинэ тэнцвэрт хаоилцан ойлголцын найрсаг уур амьсгал бүрднж,олон туйлт
Нэргүй 2024-04-03 103.168.34.175
Тшрэмгий оросуудыг л Украинаас гаргамаар бна
Нэргүй 2024-04-03 45.95.169.228
Оросууд түрэмгий фашист НАТО-г Украйнаас гаргаж байнаа