Мексикийн сонгуульд нэр дэвшигчид амиа алдаж байна

Мексикийн сонгуульд нэр дэвшигчид амиа алдаж байна

Мексикийн сонгуульд нэр дэвшигчид амиа алдаж байна

Мексикийн хамгийн хүчирхийллээр дүүрэн  хотын даргад нэр дэвшиж байсан Берта Жисела Гайтан кампанит ажлынхаа эхний өдөр буудуулж амиа алдав. Энэ үйл явдал тус улсын түүхэн дэх хамгийн их  цус урсгасан сонгууль болж магадгүй гэж шинжээчид үзэж буйгаар амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ. Берта Жисела Гайтан Мексикийн эрх баригч нам болох Моренагаас нэр дэвшиж байсан. Тэрээр Селайя хотын ойролцоох хотод буудуулсан юм.

Мөн Морена мужаас хотын зөвлөлд нэр дэвшсэн Адриан Герреро халдлагад өртөн амиа алдсан байна. Түүнчлэн,  Мексикийн зургадугаар сарын 2-нд болох хотын даргын сонгууль өрсөлдөж байсан  22 нэр дэвшигчид кампанит ажлынхаа үеэр халдлагад өртөж, амиа алдсан байна.

Селайя хот нь Мексикийн бусад мужуудаас ч  олон хүн амины хэрэг гардаг Гуанахуатод байрладаг. Өнгөрсөн онд тус мужид 60 цагдаа амиа алджээ. Энэ хүчирхийлэл нь янз бүрийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдийн газар нутаг, бизнесийн төлөөх тэмцлийг харуулж байна. Гайтан нас барахаасаа хэдхэн цагийн өмнө хэвлэлийн бага хурал хийж, авлигатай тэмцэх, Селайя хотын аюулгүй байдлыг сайжруулах илтгэлээ тавьж байсан. Улс төрийн хүчирхийллийн талаар судалгаа хийдэг "Data Cívica" судалгааны байгууллагын мэдээлснээр аллага тутмын найм нь хотын захиргааны түвшинд гарч байна. "Data Cívica"-ийн Итсаро Артета "Энэ бол зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл нутаг дэвсгэр эзэмших боломжтой газар юм.Хотын засаг захиргаа нь орон нутгийн төсөв, цагдаа нарыг хянадаг . Гэвч тэдгээр цагдаа нар хийх ёстой бүхнээ хийж байна уу, эсвэл зарим гэмт бүлэглэлийг хүчирхийлэл үйлдэхийг зөвшөөрч байна уу" гэв. Хохирогчид нь  улс төрийн өөр өөр намуудаас гаралтай ч  гэмт этгээдүүд  ихэвчлэн одоогийн Ерөнхийлөгчийг эсэргүүцэж буй нэр дэвшигчийг онилдог. Өмнө нь 2021 оны сонгуулийн үеэр гарсан халдлагын дүн шинжилгээгээр 32 хүний ​​аминд хүрэхийг завдаж 25 нэр дэшигчийг хөнөөжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-03 66.181.185.81

ZASGIIN GAZAR NI SUL DOROI BNA DAAAA

Avatar

Нэргүй 2024-04-03 66.181.185.45

монголууд очиж нэр дэвшинэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж