"Цол олгохоос өмнө батламж олгох саналыг дахин оруулна"

Хуучирсан мэдээ: 2024.04.03-нд нийтлэгдсэн

"Цол олгохоос өмнө батламж олгох саналыг дахин оруулна"

"Цол олгохоос өмнө батламж олгох саналыг дахин оруулна"

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав өчигдөр/2024.04.02/ улсын арслан М.Бадарч болон допингийн талаар сэтгүүчдэд мэдээлэл өглөө.


Өнгөрсөн жилийн наадмаар допингт нэр холбогдсон бөхчүүдийн асуудал юу болсон бэ?

-Түрүү бөхөөс допингийн асуудал гарсан. Спортын арбирт хандсан. Хариуцагчаар баяр наадмын комисс холбогдсон. Энэ дөрөвдүгээр сард хуралдаан нь олон нийтэд нээлттэй болно. Наадмын комисс, Цэцдийн зөвлөл энэ асуудлыг ярилцсан. Спортын арбитраас мэдээлэл авч ажиллаарай гэсэн. Наадам учир баяр наадмын комисс, бөхийн салбар комисс, үндэсний бөхийн холбоо гурав хамтарч, зохион байгуулдаг.

-Маргааныг хэзээ шийдвэрлэх вэ?

-Маргааныг "Спортын арбит" ТББ-ын шийднэ. Хариуцагчаар баяр наадмын зохион байгуулах хороо орно.  Энэ асуудлыг хүлээж байгаа. Хууль, дүрмийн дагуу л шийдэгдэнэ. Үүний араас цолны асуудал яригдана. Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгодог. Арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээж байна. Шадар сайдаас асуудлаа Ерөнхийлөгчийн Тамгын газарт оруулчихсан байгаа гэсэн.

-Спортын арбитр гэх ТББ-ын шийдвэрийг бөхийн холбоо, баяр наадмын зохион байгуулах хороо хүлээн авах уу?

-"Спортын арбитр" гээд ТББ өөрийн дүрмээ Засгийн газраар батлуулчихсан учир хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Энэ дөрөвдүгээр сард хуралдаан болно. Хэд хэдэн удаа хойшилсон. Нэхэмжлэлээ ойр ойрхон өөрчлөөд байгаа гэсэн. Иймээс асуудлыг нээлттэй тавьсан юм байна лээ.

-Цол олгохоос өмнө цолны батламж олгох асуудал яригдаж байна?

-Энэ бол 2022 оны наадмаас өмнөх хуулинд бөхийн холбооноос оруулж ирсэн санал. Үүнийг УИХ-аар батлахдаа унагачихсан. Үүнийг дахиад оруулахаас өөр арга алга. Шадар сайд ч энэ хаврын чуулганаар хуулиндаа өөрчлөлт оруулна гэх асуудлыг ярьж байна.

-Заал танхимын барилдаанаас явцын шинжилгээ авсан уу?

-Бөхийн холбооноос явцын шинжилгээ авах хуваарийг гаргачихсан байсан боловч допингийн эсрэг байгууллагын асуудал маргаан дагуулаад түдгэлзчихсэн байгаа. Иймээс шинжилгээ авах боломж байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж