"Дарханы замд технологийн алдаа гарсан байх"

"Дарханы замд технологийн алдаа гарсан байх"

"Дарханы замд технологийн алдаа гарсан байх"

Зам, тээвэр хөгжлийн дэд сайд Л.Халтар өнөөдөр /2024.04 03/ Дарханы замын асуудлаар мэдээлэл өглөө.


Тэрбээр "Улаанбаатараас 80, 81 дэх километрийн хооронд ус зайлуулах хоолой байдаг. Хоолойны нэг шанааг шар усны үер орж ирж угаасан. Нөгөө талаасаа ЗТХЯ-тай гэрээ байгуулсан олон улсын тендерт шалгарсан зөвлөх компани гүйцэтгэгчийн ажилд бүрэн хяналт тавина. Зөвлөх компани гүйцэтгэгчийн хийсэн ажлыг боллоо гэж үзвэл хүсэлтээ бичиж, санхүүжилтээ авдаг. Зөвлөх компани захиалагчийн эрх ашгийг бүрэн хариуцаж, ажиллана гэсэн үг. Өглөө гүйцэтгэгч болон зөвлөх компанийн төлөөлөл, төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэн газар дээр очиж ажилласан.

Надад тайлбар хэлж, зураг явуулсан. Замын хажуу талын шанааг шар усны үер их угаасан байна гэсэн. Би бол газар дээр нь үдээс хойш очно. Урьдчилсан байдлаар харахад, нийтлэг алдаа байна.

Тэр нь замаар зорчиж байхад гүүрний хоёр тал буюу ус зайлуулах хоолойн хоёр тал суулт өгдөг. Тэр юу гэхээр ус зайлуулах хоолой, гүүрийн хоёр талын шанааг буцаан дүүргэлт хийхдээ технологийн алдаа гаргадаг. Далангийн бетоны нягтаршуулалт муу байна гэсэн үг. Газар дээр очиход бүх асуудал тодорхой болно. Улсын комисс хүлээн аваагүй байхад аливаа эвдрэл гэмтэл үүсвэл гүйцэтгэгч компани 100 хувь өөрийн хөрөнгөөр хийнэ. Нөгөө талаар Улсын комисс авснаас хойш гурван жилийн хугацаанд замын эвдрэл үүсвэл баталгаат хугацаандаа гүйцэтгэгч бүрэн хариуцна. Одоо эвдрэлийг тус компани хийж байгаа гэж мэдэгдсэн" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хишигжаргал 2024-04-03 139.5.217.48

Эх орон үр хүүхэд хойч ирээдүй болсон үр хүүхдэдээ үлдээж байна гэж бодоод наад замаа чанартай хийгээч.

Avatar

Нэргүй 2024-04-03 104.39.55.159

Ёс зүйтэй, ажлаа мэддэг, жинхэнэ удирдагч мөртлөө даргархдаггүй ёстой зүгээр хүн дээ.

Avatar

Zochin 2024-04-03 103.168.34.74

Ajlaa meddeg mundag said shuu

Avatar

Нэргүй 2024-04-03 146.235.199.84

Халтуур Халтар

Avatar

Нэргүй 2024-04-03 66.181.160.29

Гүйцэтгэгч нь Захиалагчдаа таарсан юм хийж өгдөг байхгүй юу! Ганц авто зам ч биш. Энгийн жишээ: Чи нэг хүнээр сандал хийх захиалга өгсөн гэж бодъё. Хэрэв чи байн байн эргэж тойроод л, асууж шалгаад л, хэрэв гологдол гарвал мөнгийг чинь төлөхгүй шүү г.м.-ээр шахаад байвал цаадах чинь "Энэ ер нь хэл амтай, ярвигтай нөхөр байна, өө сэвгүй юм хийж өгөөд салахгүй бол шүүх цагдаа болж мэднэ" гээд хичээж хийнэ!! Хэнэггүй царайлаад байвал түүнд нь тааруулж л хийгээд "Хай дөнгөваа" гээд л яваад өгнө!

Avatar

Нэргүй 2024-04-03 66.181.191.125

энэ мангарыг төрөөс зайлуулаач. юуч хийж чададаггүй ногоон пиз

Avatar

Нэргүй 2024-04-03 188.162.254.48

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

МОНГОЛ 2024-04-03 117.111.24.221

Замын нэг талаас жамаараа ирдэг усыг суваг хийгээд гаргачиж чадахгүй зам тавина гэж юу байдаг юм наад захын мэдсээр байж хийх сэтгэл нь ч байхгүй . Засмал доогуур нь ус идээд нурж л байдаг шууд хариуцлага тооц хүн машин үхэж эвдэрсэн бол яах юм.

Avatar

Нэргүй 2024-04-03 202.126.91.137

Халтайсан Халтар минь яая даа чамайг мал бол алаад идчихсэн МАНгар аа

Avatar

Нэргүй 2024-04-03 103.57.93.66

Энэ хүн ер нь ажил хийж чаддаг хүн үү

Avatar

зочин 2024-04-03 202.126.89.157

Чи юу хийж чаддагтаа дарвалзаад байна аа

Avatar

1 2024-04-03 202.21.113.50

Golni humuus mashin tergee avdej eruul mendeeree hojirvol hen hariuzah ve

Avatar

зочин 2024-04-03 59.153.84.210

анхаарал болгоомжтой яваарай, гүйцэтгэгч компани хариуцна

Avatar

Нэргүй 2024-04-03 202.179.15.71

дарханы замд хичнээн хүн үхэж, машин техникээ эвдсэн ч хэн ч хариуцлага хүлээгээгүй шүү.

Avatar

Нэргүй 2024-04-03 66.181.188.194

МАН Дарханы зам шигээ 8 жилийн настай байг

Avatar

Нэргүй 2024-04-03 66.181.184.155

МАН 204.11 км замтай зууралдаад 7 дах жилдээ орлоо. Байдаггүй ээ

Avatar

Нэргүй 2024-04-03 202.126.91.137

Найм дахь

Avatar

зочин 2024-04-03 202.126.89.157

АН-ын хулгайчууд юу хмйж чаддагтаа улс төржиж дарвалзаад байна аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж