
Уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Ерөнхийлөгчийн шадар зөвлөх П.Цагаан, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, дэд дарга Д.Сүрэнхорлоо, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Ерөнхийлөгчийн орон тооны бус спортын зөвлөх Б.Наранбаатар, Э.Бадар-Ууган нар болон МУИС-ийн ректор С.Төмөр-Очир нар оролцсон юм. Энэ үеэр МУИС-ийн ректор С.Төмөр-Очир өсвөрийн дэлхийн аварга шатарчин А.Энхтуулд МУИС-д хүссэн ангидаа суралцах эрх олгон, бусад тамирчдад ч энэ эрх нээлттэй үлдэж байгааг онцолсон юм. Түүнчлэн энэхүү баярт мэдээтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өсвөрийн тамирчдын мэдлэг боловсрол, цаашдын амжилтад чиглэсэн бодит дэмжлэг тэдэнд энэ цаг хугацаанд хэрэгтэйг онцлоод Алтангадас одонгоор энгэрээ мялаасан залуу тамирчдыг өөрийн нэрэмжит тэтгэлгээр их, дээд сургуульд суралцуулах болсноо дуулгасан юм.
С.Цэлмэг