"Амьд донор 1 хүний амь авардаг бол амьгүй донор 8 хүнийг авардаг"

"Амьд донор 1 хүний амь авардаг бол амьгүй донор 8 хүнийг авардаг"

"Амьд донор 1 хүний амь авардаг бол амьгүй донор 8 хүнийг авардаг"

“Донор танд баярлалаа” талархлын өдөрлөгийг өнөөдөр /2024.04.03/ анх удаа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны зохицуулалтын алба, “Мөнхөд цохилох зүрх” төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа. Монгол Улс 1996 онд хамгийн анхны бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийж байсан түүхтэй. Хэсэг хугацаанд завсарлаад 2006 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо хийж байна.

Донорыг амьд, амьгүй гэж хоёр ангилдаг бөгөөд амьд донор нь гэр бүлийн төрсөн ах, эгч, дүү аав ээж нь  сайн дурын үндсэн дээр элэг, бөөрөө хандивладаг. Амьгүй донор нь тархины үхэлтэй нь оношлогдсон тохиолдолд ар гэрийнх зөвшөөрлөөр эд, эрхтэнийг нь шилжүүлэн суулгадаг байна.

Нэг амьгүй донор найман хүний амийг аварч, амьдралын чанарыг сайжруулдаг бол амьд донор нэг хүний  амийг авардаг аж.

Монгол Улсад 2018 онд Донорын тухай хуулийг шинэчлэн баталж хэрэгжиж эхэлснээр амьгүй донор илрүүлж буй эрүүл мэндийн байгууллагын тоо, тохиолдлын тоо тогтвортой өсч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг 342 бөөр, 239 элэг, 32 ясны чөмөг үүдэл эс, Хавдар судлалын үндэсний төв 128 элэг тус тус амжилттай шилжүүлэн суулгаад байна. Үүнээс 58 буюу 35  хүнд бөөр, 23 хүнд элэг тархины үхэлтэй донороос шилжүүлсэн байдаг. Энэ эмчилгээний тусламжтай амь нас нь аврагдсан иргэд, тэдний гэр бүлийн зүгээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, донорууд, тэдгээрийн гэр бүлд талархлаа илэрхийлэх өдрийг тогтмол тэмдэглэж байхаар болсон байна.

Олон улсад амьд донороос эрхтэн шилжүүлэхээс татгалзаж, тархины үхэлтэй донорын тоог нэмэх хууль эрх зүйн зохицуулалтыг хийсэн. Хамгийн түгээмэл нь  иргэний үнэмлэхээ авах үедээ иргэн өөрөө донор болох үгүйгээ шийддэг зохицуулалт юм. Харин Монгол Улсын хувьд Донорын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тархины үхэлтэй донорын ар гэрийн гурван хүн зөвшөөрсөн тохиолдолд эд, эрхтэнийг нь хүлээлгийн жагсаалт дахь өвчтөнүүдийн цусны бүлэг таарсан хүмүүст шилжүүлэн суулгадаг.

Хамгийн сүүлийн статистикаар эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн хүлээлгийн жагсаалт 1000 даваад байгаа аж.

Хүлээлгийн жагсаалтад байгаа иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд тархины үхэлтэй донорын тоог нэмэгдүүлэх нь чухал юм. Иймд тархины үхэлтэй донорын талаар нийгэмд үнэн зөв мэдээлэл, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын талаар үнэн бодит мэдээлэл өгөх зорилготой “Мөнхөд цохилох зүрх” төрийн бус байгууллага байгуулжээ. Тус төрийн бус байгууллага нь тархины үхэлтэй донорын талаар мэдээлэл өгөхөөс гадна эрхтэн шилжүүлэн суулгах хүртлээ эрүүл мэндээ доройтуулахгүй урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн мэдээ, мэдээллийг ч мэргэжлийн эмч нарын тусламжтэй нийгэмд түгээх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR 2024-04-03 105.112.96.0

Харуулах боломжгүй.

Avatar

DR. ADITY 2024-04-03 129.205.113.191

Харуулах боломжгүй.

Avatar

DR. ADITYA 2024-04-03 102.89.22.82

Харуулах боломжгүй.

Avatar

DR. ADITYA 2024-04-03 102.89.44.168

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-03 66.181.184.129

Emch nar erxtnii naimaa xiideg ni neg xyyxnii xergeer il garch batlagdaa biz dee. Nuguu zarig xurtel oroltsson. Uls turchid uursduu donor bol.

Avatar

Нэргүй 2024-04-03 103.111.68.3

ТУН ТЭНЭГ НЭР ӨГЧЭЭ НИЙТЛЭЛДЭЭ ҮХСЭН ХҮН БОЛ САЙН ХҮН АМЬД ХҮН МУУ ГЭСЭНТЭЙ АДИЛ БОЛЖЭЭ ХЭХЭХЭ

Avatar

DR. ADITYA 2024-04-03 102.88.84.100

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-03 66.181.174.70

Bichsen yma unshsan u snaag oilgood bgaach toogoog ni nemegdvvldh heregtei gj yu we albaar tiim bolgodinmu

Avatar

Нэргүй 2024-04-03 202.55.188.115

Тархины үхэлтэй хүмүүсээс донор болгох тоог л нэмэх гээд бнашдээ

Avatar

-@-#; 2024-04-03 216.38.195.74

80

Avatar

Нэргүй 2024-04-03 24.11.117.36

ALAAD ZARAAD BAI GESEN UG UU HAM AA

Avatar

Нэргүй 2024-04-03 158.59.146.30

amigo donor, amiguismos donor geed brings niched baidag bole, odoo suuldee bvvr hunii taliigaachiig ger buliinhniih ni zuvshuurulguigeer ed erhteng ni avdag bolson, geriinhend ni medegdene gej baihgui, tegeed orshuulah gedeg ni bolson boloogui yanz buriin hogoor bieiig ni orooson ugdug, hen ch hend ch amigo donor boloh uureggui shvv, yamar ch tohioldold ar gerini zuvshuurul avcı hundetgeltei handdag zohitsuulalttai boloh, burhan boloochiin bienees yu ch hhulgaildaggui bain yostoi

Avatar

Нэргүй 2024-04-03 202.131.225.242

Кадавр донорын Хүлээлгийн жагсаалт гэдэг чинь зүгээр үлгэр шүү дээ. Маш нууц далд явагддаг бизнес хэдэн албан тушаалтнуудын орлогын эх үүсвэр юм. Ил тод болгохгүй бол тийм байсаар байх болно. Уг нь очер дугаарыг нь тодорхой болгоод хүлээлгийн жагсаалтад байгаа иргэд цахимаар ороод мэдээллээ авчдаг болох юм бол шударга. Гэвч эрүүл мэндийн яам тэгэх хүсэл алга.

Avatar

Нэргүй 2024-04-03 24.11.117.36

DONOR-IIN ASUUDLIIG IL TOD BOLGOH YOSTOI. ENE ASUUDLIIG HUNDUJ TAVISAN ZARIGI-IIN UNURUUG BARIJ IDEH SHAHSAN SHUU. TOM MAFIA BAIDAG BOLOLTOI

Avatar

manfe 2024-04-03 217.148.141.179

Бөөрөө мөнгөөр зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээрээ байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авч байна, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Нэргүй 2024-04-03 202.179.15.130

Хүлээлгийн жагсаалтад байгаа иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд тархины үхэлтэй донорын тоог нэмэгдүүлэх нь чухал юм.

Avatar

hen ch chamd donor boloh albagui nobshoo 2024-04-03 158.59.146.30

yu h*****d baa kuur gitaar uhdel ve chi, tahrinii uheltei donroiin toog yaaj nemegduuleh yum be? chinii huleelgiin jagsaaltand bgaa hamaatnii chin amidraliin chanariig saijruulahiin tuld yagaad gemgui huniig amigui donroiin jagsaaltand oruulah yostoi ve? chi eruul bailada uuriinhuu tsogtsosond sanaa taih heregtei shvv,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж