Финланд: Гал нээсэн 12 настай сэжигтэн баривчлагдав

Финланд: Гал нээсэн 12 настай сэжигтэн баривчлагдав

Финланд: Гал нээсэн 12 настай сэжигтэн баривчлагдав

Финландын Вантаа хотын Виертола сургуульд орон нутгийн цагаар Мягмар гаригийн өглөөний 09.00 цагийн орчимд буудалцаан болжээ. Цагдаа нарын мэдээлснээр, 12 настай нэг хүүхэд амь алдаж, хоёр хүүхэд хүнд шархадсан тул эмнэлэгт хүргэгдсэн байна. Хэргийн сэжигтэн нь тус сургуулийн 12 настай сурагч гэнэ. Тэрбээр Финландын нийслэл Хельсинкийн хойд захад явган зугтаж байгаад цагдаа нарт баригдсан байна.

Сургуульд гал нээхэд ашигласан буу нь 12 настай сэжигтний ойрын хамаатных аж.

Ямар учраас халдлага үйлдэх болсон шалтгааныг Вантаа хотын мөрдөгчид шалгаж эхэлсэн. Виертола бага сургууль нь Хельсинкээс хойд зүгт 18 км оршдог. Тус сургууль нэгээс есдүгээр ангийн 800 орчим сурагч, 90 орчим ажилтантай. Финландын Ерөнхий сайд Петтери Орпо "Бид бүхэн  хохирогчид, тэдний ар гэрийнхэн болон Виертола сургуулийн бусад оюутнууд, ажилтнуудтай хамт байна" гэж "Х" хуудаснаа нийтэлсэн.

Финлянд улс ан агнуурын томоохон уламжлалтай бөгөөд  буу эзэмших шаардлага өндөр юм. Өмнө нь 2007 онд 18 настай сурагч Пекка-Эрик Аувинен Финландын өмнөд хэсэгт орших Туусула хотын ахлах сургуульдаа гал нээж, найман хүний аминд хүрч, 10 хүнийг шархдуулсан. Тэрбээр халдлага үйлдсэнийхээ дараа  гэр бүлийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэсэн амиа хорлосон тэмдэглэл үлдээж байжээ.

Мөн  2008 онд Туусула хотод 22 настай Матти Жухани Саари өөр сургуульд гал нээж, 10 хүний амийг хөнөөж, улмаар өөрийгөө буудсан юм. Эдгээр хэргийн дараа Финландын засгийн газар галт зэвсэг, ялангуяа гар буу, буу ашиглах талаар шинэ удирдамж гаргасан байна. Нордикийн улс галт зэвсэг худалдан авах өргөдөл гаргагчийн насны хязгаарыг 18-20 болгож, ур чадварын шалгалтыг нэвтрүүлсэн. Одоогоор Финландад 1.5 сая тусгай зөвшөөрөлтэй галт зэвсэг, 430 мянга орчим тусгай зөвшөөрөл эзэмшигчид байдаг аж. Тусгай зөвшөөрлийг орон нутгийн цагдаагийн хэлтэс олгодог болсон.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xcgyif 2024-04-03 216.38.195.74

ni

Avatar

Нэргүй 2024-04-03 195.242.213.92

Хүн гэж хийх нь багадаад зав жаргал нь дэндээд уйдаад ирэхлээрээ элдвийг сэтгэдэг гаж амьтан юм уу

Avatar

Нэргүй 2024-04-03 66.181.186.122

лэлхийн 1 номерийн дунд боловсролтой бөгөөд аз жаргалын индексээр тэргүүлдэг улс юу болоод бна аа

Avatar

Нэргүй 2024-04-03 37.120.236.92

Гэмт хэргийн гаралтаар европдоо дээгүүр жагсдаг газар шүү.

Avatar

Нэргүй 2024-04-03 66.181.183.200

Худлаа ш а а г а ад л,,,,,мэдэмхийрээд л,,,,балайгаа гайхуулаад л,,,,өмхий амалсан бидда,,,өмхий амаа угаагаачээ,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж